Хан-Уул дүүргийн 12 байршилд авто зам засаж, долоон байршилд эгнээ тусгаарлагч байрлуулжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн хэмжээнд тохижилт, ногоон байгууламж, авто зам, нийтийн эзэмшлийн талбайн засвар шинэчлэл, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн аяныг зохион байгуулж буй.

Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн хэмжээнд аж ахуйн ажлыг эрчимжүүлж, инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц, иргэдийн амьдрах орчныг сайжруулжээ.

Тодруулбал дүүргийн 12 байршилд 53.3 ам метр авто замын засвар нөхөөс хийж, долоон байршилд 400 метр урт авто замын эгнээ тусгаарлагч шинээр байрлуулсан байна.

Харин таван байршилд авто замын тэмдэг тэмдэглэгээ засварласан бол 15 байршилд траншейн таг засварлаж, түвшнийг тааруулах ажлыг гүйцэтгэжээ хэмээн НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.

 Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд гүйцэтгэсэн ажлуудын зураг:

зураг
 
зураг
 
зураг
 
зураг