Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын ХӨТӨЛБӨР
Энэ жилийн Хүрээ цам-Даншиг наадам зургаадугаар сарын 27, 28-н буюу энэ долоо хоногийн Бямба, Ням гарагт Хүй долоон худагт болно.
Монголын ард түмнийг ивээгч их Очирваань бурхны тахилга, Эзэн Богд Чингис хааны тахилгаар Хүрээ цам-Даншиг наадам 10:00 цагт эхэлнэ.
Хүй долоон худагт хоёр өдөр бөхийн барилдаан, сур, харваа, сээр цохих, лам нарын балин тосон урлалын тэмцээн болж, үндэсний үйлдвэрлэгчдийн гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа дэлгэгдэх хөтөлбөртэй байна.
Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр: (монгол, англи хэлээр)
Зургаадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Хүй долоон худаг руу нийтийн тээврийн 16 автобус доорх маршрутын дагуу иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ гэж мэдээлээд буй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
