"Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино"

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөрт зориулсан шашин, соёлын арга хэмжээ болох “Хүрээ цам – Даншиг наадам 2026” энэ сарын 27, 28-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдана. Энэ үеэр нийтийн тээврийн автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ гэж Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдэгдэв.

Наадмын үеэр улс, аймаг, цэргийн цолтой хүчит бөхийн барилдаан, хурдан болон жороо морины уралдаан, сур харваа, шагайн харваа, сээр цохих тэмцээн, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа, есөн дүүргийн ардын авьяастнуудын урлагийн тоглолт болно.

Мөн цам харайх ёслол, лам нарын дунд ном хаялцах болон мэтгэлцээний тэмцээн, балин тосон урлалын уралдаан, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.