Уншиж байна ...

М.Золбоо: Хермес төвийн урд талын нүхэн гарц дотор явган хүний болон дугуйн зам барина

Д.Янжиндулам, ikon.mn
4 цаг 3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотод дөрвөн байршилд нүхэн гарц барихаар 2024 оноос барьж, Таван шарын нүхэн гарцыг ашиглалтад оруулаад буй. Харин гурван байршлын бүтээн байгуулалт дуусаагүй байгаа билээ.

Одоогоор Хермес худалдааны төвийн нүхэн гарц барих ажил үргэлжилж байгаа аж.

Энэ тухай авто замын инженер М.Золбоо "Улаанбаатар хотод дөрвөн байршилд нүхэн гарц барьж байгаа. Ингэснээр тээврийн хэрэгсэл болон галт тэрэгний хөдөлгөөнийг тасралтгүй явуулах юм.

Одоо бүтээн байгуулалт нь үргэлжилж байгаа Хермес төвийн урд талын нүхэн гарцыг барихдаа түлхэх технологийг ашиглаж байна. 2024 оны долоодугаар сараас хойш нүхэн гарцын хоёр их биеийг цутгаж бэлтгээд төмөр зам доогуур түлхэх аргаар оруулаад байна. 

Нүхэн гарцны нэг талын их бие 2,200 орчим тоннын жинтэй, 38 метр урт, 3.5 метр өндөр, хоёр эгнээ авто замын хажуугаа явган хүний болон дугуйн зам баригдана. Хоногт 31,000 автомашин зорчих судалгаа гарсан" гэж мэдээллээ.

УБТЗ ХНН-ээс гаргасан судалгаагаар Таван шарын төмөр замын гарам дээр вагон автомашинд тулж зогссон долоон удаагийн тохиолдол гарсан байдаг. Нүхэн гарцтай болгосноор энэхүү аюул тулгарахгүй болсон хэмээв.