Сүүлийн өдрүүдэд цахим орчинд “Шинэ оноо аз хийморьтой угтаарай, Хэн ч хоосон гарахгүй, заавал бэлэгтэй” гэх Хаан банкны лого, загварыг хууль бусаар ашиглан хуурамч линк мэдээлэл нийтлэгдэх болсныг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас сэрэмжлүүллээ.
Ямар ч тохиолдолд банк харилцагчийнхаа нэвтрэх нэр, нууц үг, нэг удаагийн кодыг хэзээ ч асуудаггүй, ямар нэгэн урамшуулал, азын хүрдийг явуулахдаа өөрийн банкны аппликэйшнээр дамжуулан оролцохыг хэрэглэгчдээ хүргэдэг.
Энэ талаар Хаан банкны албан ёсны сайтад нийтлэгдсэн байна. Иймд хуурамч зар мэдээлэлд автахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!