Уншиж байна ...

"Сүүлийн тав хоногт манай улсын энгийн үеийн хэрэглээнээс давсан буюу 300 гаруй вагон авто бензинийг нийлүүлсэн учир дараалал буурна"

М.Батчимэг, ikon.mn
31 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай шатахууны асуудлаар өнөөдөр дараах мэдээллийг өглөө. 

Өчигдөр зарим шатахуун түгээх станцууд үнийн самбараа өөрчилж Евро 5 стандартын бүтээгдэхүүн зарж эхэлсэн. Евро 5 стандартын бүтээгдэхүүнийг өөр өөр үйлдвэрүүдээс өөр мөнгөн дүнгүүдээр авч байгаа учир үнэ нь ялгаатай байгаа аж. 

Мөн ОХУ-д авто бензины үнэ нэмэгдсэн учир Евро 5 стандартын 92 авто бензины үнэ нэмэгдсэн байна. Евро 5 стандартын дизель түлш ч бас мөн адил байгаа учир үнэ нь өсөөд байгаа аж. 

Шатахууны нийлүүлэлтийн хувьд саяхан болсон ОХУ Монгол Улс хоорондын өндөр дээд түвшний яриа хэлэлцээрээр харилцан тохиролцож, үйлдвэрлэл дээр асуудал байгаа хэдий ч ойрын хугацаанд нийлүүлж жигдрүүлнэ гэх амлалтаа өгсөн байна. 

Үүнтэй холбоотойгоор ОХУ-ын Ангарскийн үйлдвэрээс сүүлийн тав хоногт 300 гаруй вагон авто бензинийг нийлүүлжээ. Манай улс өдөрт 40 орчим вагон хэрэглэдэг. Сүүлийн таван хоногт орж ирсэн авто бензин нь бидний хэрэглээнээс давсан нийлүүлэлт учир гадуур үүсээд буй оочир дараалал буурна гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж. 

Дизель түлшний хувьд 12-р сард 135,000 тн бүтээгдэхүүн захиалснаас 90 хувь нь нийлүүлэгдээд байгаа юм байна. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав