Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр “Ноён уулаа аваръя” хөдөлгөөний тэргүүн О.Цэрэннадмидын нэхэмжлэлтэй “Сентерра гоулд” ХХК-ийн ашиглалтын дөрвөн лицензийг хүчингүй болгуулах шүүх хурал боллоо.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны нутаг дэвсгэрт байрлах Ноён-Уулын ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүсэлт гаргасны дагуу тухайн ашиглалтын лицензийг Дээд шүүхийн шийдвэр гарах хүртэл Засгийн газар болон “Сентерра гоулд” ХХК ямар нэгэн байдлаар олборлолт хийж, ашиглахыг бүрэн хориглосон шийдвэр гаргалаа.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61.1-д зааснаар хэрэг маргааныг эцэслэн шийдэгдэх хүртэл лиценз бүхий дөрвөн талбайд уул уурхайн олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулахыг зогсоох тухай шүүгчийн тогтоол гарсан байна. Удахгүй Улсын Дээд шүүхээр Ноён-Уулыг ашиглах зөвшөөрлийг бүрэн цуцалж, улсын нөөцөд авах шийдвэрийг хэлэлцэх юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!