Уншиж байна ...

“МИНИЙ ДЭЛГҮҮР” ХХК “Карьерын хөгжлийг дэмжигч шилдэг ажил олгогч”-оор шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
5 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

“МИНИЙ ДЭЛГҮҮР” ХХК нь Монгол Улсын хэмжээнд ажил олгогч байгууллагуудын ажлын орчин, хүний нөөцийн бодлого, ажилтны хөгжлийг дэмжих шилдэг туршлагыг тодруулах зорилготой “Good Workplace Awards 2025” үндэсний арга хэмжээнд 4 дэх жилдээ амжилттай оролцож, “Career Development” буюу Карьерын хөгжлийг дэмжигч шилдэг ажил олгогч шагналыг хүртлээ.

Манай компани “Хүн бол байгууллагын хамгийн үнэт зүйл” гэсэн үзэл баримтлалыг эрхэмлэн, хүний нөөцийн бодлогоо ажилтнуудын ур чадвар, мэдлэг, карьерын өсөлтийг тасралтгүй дэмжихэд чиглүүлэн хэрэгжүүлж ирсэн билээ.

зураг
 

Карьерын хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд:

  • Ажилтнууддаа дотоод сургалт, хөгжлийн тогтолцоотой бөгөөд ажлын байран дээрээ суралцан дэвших боломжийг бүрдүүлдэг
  • Их, дээд сургуулийн шинэхэн төгсөгчдөд зориулсан “Миний ирээдүй – Миний гарт” карьер хөгжүүлэх хөтөлбөрийг 10 дахь удаагаа амжилттай хэрэгжүүлж байна

Энэхүү нэр хүндтэй шагнал нь “МИНИЙ ДЭЛГҮҮР” ХХК-ийн хамт олны хамтын хичээл зүтгэл, үнэт зүйл, бодлогын бодит үр дүн гэдгийг илтгэж буй томоохон амжилт юм.

Цаашид ч бид ажилтнуудынхаа хөгжлийг дэмжих, мэдлэг ур чадварыг нь тасралтгүй нэмэгдүүлэх, ажиллах таатай орчинг бүрдүүлэх бодлогоо улам бүр төгөлдөржүүлсээр байх болно.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.