Уншиж байна ...

Хотын даргын өндөр үнээр барьсан гэж халаглаад буй авто замын өртөг 74 тэрбум төгрөг байна

Д.Янжиндулам, ikon.mn
2 цаг 29 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон буюу иргэдийн нэрлэж заншсанаар Содон хорооллыг 3, 4 дүгээр хороололтой холбосон зургаан эгнээ бүхий 3.9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг өнгөрсөн аравдугаар сард нээсэн ч өндөр үнээр барьсан авто замын нэгдүгээр эгнээнд Содон хорооллынхон бүхэлд нь тээврийн хэрэгслээ байршуулсан байна хэмээн хотын удирдлага мэдээлж байв.

Тэгвэл уг авто замын төсвийг шүүхэд 2022-2026 онд барих нийт төсөвт өртөг нь 74.2 тэрбум төгрөг энэ онд 26.8 тэрбум төгрөгийг зарцуулсан бол ирэх онд 9 тэрбумыг төсөвлөжээ. Энэхүү мөнгөөр явган зорчигчийн зам болон Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв рүү буух хэсгийн гүүрэн байгууламжийн асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэх бололтой.

зураг
 
зураг
 

Авто замыг барих гүйцэтгэгчээр “Монгол зам групп” ХХК, түншлэлээр “Ган бүрд” ХХК ажиллаж байгаа билээ.

Зургаан эгнээтэй, долоон орц, гарц, 240 метр үерийн далан, 44 метр хөндлөн ус зайлуулах хоолойтой баригдсан тус зам нь Энхтайвны өргөн чөлөөний авто замын ачааллыг 50% хуваалцана гэж албаныхан мэдээлсэн юм.