Уншиж байна ...

Толгойтыг 3, 4 дүгээр хороололтой холбосон авто замыг нээж, явган хүний зам болон ГССҮТ рүү буух гүүрэн байгууламжийг хавар дуусгахаар болжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөө буюу 3, 4 дүгээр хороололтой холбох авто замыг гурван жил барив.

НЗДТГ-аас мэдээлснээр Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын зорчих хөдөлгөөнийг аравдугаар сарын 31-нд нээжээ.

Харин явган хүний зам болон ГССҮТ рүү буух хэсгийн гүүрэн байгууламжийн асфальт бетон хучилтын ажлыг ирэх хавар дуусгахаар болсон байна.

Нийт 3.9 километр авто зам нь зургаан эгнээтэй, долоон орц, гарц, 240 метр үерийн далан, 44 метр хөндлөн ус зайлуулах хоолойтой баригджээ.

Авто замыг “Монгол зам групп” ХХК, “Ган бүрд” ХХК барьж гүйцэтгэсэн байна.

Тус замыг гурван жилийн өмнө буюу 2022 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж эхэлсэн түүхтэй.