Уншиж байна ...

Ч.Хишигдалай: Аймгуудын 100 жил, бүсийн наадам гээд 7-8 дугаар сард их хэмжээний шатахуун, түлш хэрэглэснээр нөөц буурсан

Б.Бадамгарав, IKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шатахуун, түлшний хомсдол үүсэж буй нь холбогдох байгууллагуудад тооцоо судалгаа дутаж, төлөвлөлтөө тааруу хийж байгаатай холбоотой гэж иргэд шүүмжилж байна.

Үүнийг Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-наас шатахуун, түлшний хомсдол нь нийлүүлэгч улсын дотоод нөхцөл байдал хүндэрсэн, иргэдийн хэрэглээ өссөн, зарим тохиолдолд санаа болон санамсаргүйгээр тарааж буй мэдээллээс үүдэлтэй хэмээн тайлбарлаж байна. Тухайлбал энэ зун иргэдийн хөдөө орон нутагт зорчих нь нэмэгдсэнээр нөөцийг дундруулсан гэж байв.

АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай "Энэ жилийн 7-8 дугаар сард Монгол Улс урьд өмнө нь байгаагүй их хэмжээний бүтээгдэхүүн хэрэглэсэн. Хөдөө орон нутгийн 100 жилийн ойнууд, бүсийн наадмууд гээд их бүтээгдэхүүн хэрэглэсэн нь нөөцийг бууруулсаар байсан.

Сард тодорхой хэмжээний бүтээгдэхүүн аваад нөөц 30 хоногоо бариад явж байх ёстой байтал хэрэглээ нэмэгдээд нөөц багассан. Гэтэл аравдугаар сараас нийлүүлэлт доголдож эхэлсэн. Хоногийн нөөцүүд багассаар арваннэгдүгээр сартай золгосон. Өнгөрсөн сард харьцангуй сайн нийлүүлсэн. Харин арванхоёрдугаар сарын эхний 10 хоногт нийлүүлэлт буурсан. Бид 10-хан хоногийн нөөцтэй. Энэ нөөц нь Улаанбаатар хотын агуулахад биш улс орон даяар тарчихсан байдаг нөөц. Улаанбаатарын агуулахад нөөцгүй болсноор энэ хэмжээний дугаарлалт үүсэж байгаа" гэв.