Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай шатахууны асуудлаар өнөөдөр дараах мэдээллийг өглөө.
Евро-5 стандартын бүтээгдэхүүнийг дэлхий нийт 2012 оноос хойш хэрэглэж эхэлсэн бөгөөд 2012 оноос хойш үйлдвэрлэсэн бүх машин Евро 5 стандартын бүтээгдэхүүн хэрэглэх стандарттай байдаг аж.
Улаанбаатар хотын төвийн бүсэд Евро-5 стандартаас доош бүтээгдэхүүн хэрэглэхгүй гэсэн шийдвэрээ Нийслэлээс гаргачихсан. Хүссэн хүсээгүй бид Евро-5 стандартын бүтээгдэхүүн хэрэглэнэ.
БНХАУ Евро-5 стандартын бүтээгдэхүүн хэрэглэдэг. Том хотууд нь Евро-6 стандартын бүтээгдэхүүнд шилжчихсэн байна. Евро-7 стандартын бүтээгдэхүүн ч яригдаад эхэлсэн.
Түүнчлэн агаарын бохирдол ихтэй байгаа үед эрүүл мэндээ ч бодох ёстой. Иймд энэ бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшин бодит байдалтайгаа нийцэх ёстой" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!