Уншиж байна ...

“Алтан гадас зарна”, Хөдөлмөрийн хүндэт медаль зарна” гэж иргэдийг залилж байгааг АНХААРУУЛАВ

П.Сайнжаргал, IKON.MN
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: ЦЕГ

Монгол Улсад сүүлийн үед үйлдэгдэж буй залилангийн гэмт хэргийг Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ)-аас дараах байдлаар сэрэмжлүүлж байна.

Сүүлийн өдрүүдэд Фэйсбүүк зарын группээр дамжуулан “Үнэмлэхтэй алтан гадас зарна”, Хөдөлмөрийн хүндэт медаль зарна” гэх хуурамч зараар иргэдийг залилах тохиолдол бүртгэгдэж байна.

Монгол Улсын цол хүртээх, одон медалиар шагнах журамд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар цол хүртээх, одон, медалиар шагнуулахаар өргөн мэдүүлсэн холбогдох баримт бичгийг бүрдүүлэн батлуулсны дагуу Ерөнхийлөгч шагнал одон тэмдгийг төрийн ордонд болон орон нутагт ёслол төгөлдөр гардуулна гэж заасан байдаг.

Иймд дээрх зар мэдээлэлд итгэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэв.

ВИДЕО: