Уншиж байна ...

Маргааш Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар цасан шуурга шуурна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 12 сарын 23
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2025 оны 12-р сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

Хур тунадас: 

  • 24-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар,
  • 27-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор цас орж, явган шуурга шуурна.

Салхи: 

  • 24-нд говь, тал, хээрийн нутгаар,
  • 25-нд нутгийн зүүн хэсгээр,
  • 27-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 

  • Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -22...-27 градус,
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -16...-21 градус,
  • Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө 5…-10 градус,
  • бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.