ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Гадаад хүнийг орон байраар хангасан иргэн, ААН 48 цагийн дотор ГИХГ-т бүртгүүлдэг зохицуулалтыг бий болгох хэрэгтэй"

ikon.mn
2019 оны 11 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д боллоо.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг 2010 онд баталсан бөгөөд нийт 11 удаа нэмэлт өөрчлөлт орж байжээ. Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улсын визийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох, гадаадын иргэдийн бүртгэл хяналтыг сайжруулахад чиглэсэн зохицуулалтууд тусгагдсан байна.

Хэлэлцүүлгийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн үзэл, баримтлал, төслийн танилцуулга”, Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Виз олгох эрх зүйн зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх нь”, Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга Д.Түвшинтөр “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сүүлийн үед дэлхийн улс орнууд цахим виз олголтод анхаарлаа хандуулж байгаагийн зэрэгцээ виз мэдүүлгийн төвөөр дамжуулан визийн материалыг хүлээж авах тогтолцоонд шилжиж байгаа бөгөөд гадаадын иргэдийн виз мэдүүлсэн материалыг хүлээж авах, бүрдлийг хянах, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах зэрэг техникийн шинжтэй ажиллагааг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх болсон байна.

Хуульд виз олгож буй байгууллагууд хяналтын нэгдсэн системтэй болгох асуудлыг тусгажээ

 

Тиймээс олон улсын жишигт нийцүүлж, цахим виз, визийн төвийн тухай зохицуулалтыг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд нэмж тусгажээ. Энэ нь гадаад улс оронд Монгол орныг сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаадын иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг ойртуулах, хууль бус дундын зуучлалыг бууруулах, дипломат төлөөлөгчийн газруудын ачааллыг багасгах зэрэг олон талын ач холбогдолтой хэмээн Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тодотгож байв.

Мөн тус хуульд виз олгож буй байгууллагууд хяналтын нэгдсэн системтэй болгох асуудлыг тусгажээ.

Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга Д.Түвшинтөр: “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй хэд хэдэн асуудал байна. Тухайлбал, гадаадын иргэдэд тавих бүртгэл, хяналтын тухай асуудал байна. Үүний тулд гадаадын иргэдийн хилээр орж ирэхэд нь биеийн давхцахгүй өгөгдлөөр бүртгэх, бүртгэлийн дугаар олгох, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх зэрэг асуудлууд байна. Мөн гадаадын иргэнийг орон байр, сууцаар хангасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага 48 цагийн дотор Гадаадын иргэн, харьяатын газарт бүртгүүлдэг байх зохицуулалтыг хуулиар бий болгох зайлшгүй шаардлага байна” гэв.

Хэлэлцүүлэгт оролцсон оролцогчдын санал, хүсэлтийг сонсч, тайлбар мэдээлэл өгсөн ба зарим саналыг хуулийн төсөлд холбогдох байгууллагын саналыг авсны үндсэн дээр хуулийн төслийг тусгаж ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна.

Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад Харилцааны Яам, Гадаадын иргэн, харьяатын газар, бусад төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцсон юм гэж ГИХГ-аас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
siilen [202.170.80.25] 2019/11/12
өөрсдөө ажлаа хангалтгүй хийж байж юун дахиад Визийн төв нтр байгуулах вэ, угаасаа Монголд ирэх хүн цөөн, гадаадад байгаа элчин, консулынхан хийх ажилгүй сууж байдаг биз дээ, тэд нараараа ажлыг нь хийлгүүлээчээ.
0 | 0 Хариулах
tsts [99.228.145.137] 2019/11/12
Mahan tolgoi malnuud.
0 | 1 Хариулах
Зочин [222.229.35.87] 2019/11/11
Өөрсдөө мэдээлэл хүлээж авах цонхоо ойлгомжтой, тодорхой, шуурхай болго эхлээд. 48 цаг гэж шаардлага тавьснаа өөдөөс хүнд сурталдаа байвал хэн ч тэрийг чинь биелүүлэхгүй
2 | 0 Хариулах
Зочин [103.242.47.90] 2019/11/11
чадгаараа аж ахуй нэгжээ торгоно гэх биз. хулгай хийдэг төрд байдаг шүү
1 | 0 Хариулах
Зочин [112.72.15.50] 2019/11/11
airbnb сүлжээнд бүртгүүлээд гэрийн эзэнтэй огт уулзалгүй хаалганых нь кодыг аваад, түр байрлаад, төлбөрөө төлөөд явдаг систем дэлхий даяар тархсан байхад Монгол ирсэн жуулчныг би гэрийн эзэн байна пасспортыг чинь үзнэ гэх үү? Дүффф
8 | 1 Хариулах
Зочин [202.179.31.69] 2019/11/11
Иргэний үүргээ ухамсарлаад мэдээлэл явуулахад юу нь болохгүй байх вэ дээ? Та нар ч гадаадад энд тэнд очиход улаан цайм энгийн иргэн лавлаж, шалгаахгүй ч, мэдээллийг чинь инээгээд явуулж байгаа шүү дээ?
0 | 3 Хариулах
Зочин [192.119.160.115] 2019/11/11
Олон улсын түвшинд ажиллачих. Харин иргэний үүрэг болгож болохгүйь учир нь бидэнд тийм эрх мэдэл байхгүй. Тэрний оронд зүгээр САЙН ДУРААРАА чимээгүй ольж болно гэвэл өөр хэрэг. өөрсдөө бас гадаад явахаа бодох хэрэгтэй. ингэнгүүт монголчуудад зөвхөн зориулаад бас адилхан журмаа өөрчилчихвөл байнга очсон газар болгоноосоо шоронгийн хяналтанд байдаг гэмт хэрэгтэн шиг ХУУЛИЙН ХУГАЦААНДАА буй хэр нь мэдэгдэж явах гэж гай !
1 | 0 Хариулах
Түүнээс гадна [192.119.160.115] 2019/11/11
Хүн хүний мэдээлэл өөрийнх нь зөвшөөрөлгүй дамжуулах манайд болон олон улсад хориотой хэвээр байгаа.
2 | 1 Хариулах
Зочин [192.119.160.115] 2019/11/11
Хуулийн хүрээнд л амьдарна шүү !
0 | 0 Хариулах
Зочин [192.119.160.115] 2019/11/11
Манай төрд ажилладаг хүмүүс үнэхээр толгой муутай. Яаж ажилд орсныг нь гайхдаг.
3 | 0 Хариулах
Гол нь [192.119.160.115] 2019/11/11
Гол нь хууль дүрэм мэддэг газрын хүмүүс чинь нэг ЖИРИЙН монгол визээ үзүүл паспортыг чинь харъя гэхээр үзүүлэх үү? Гадаадад байхад бичиг баримт шалгах ЭРХТЭЙ ГАНЦХАН л хүн байдаг. Цагдаа. Биднийг ч гэсэн гадаадад явж байхад жирйн хүн визийг чинь харъз гэдэггүй биз дээ?
5 | 0 Хариулах
Зочин [66.181.183.120] 2019/11/12
Бүртгүүлэх тухай ярихаар паспорт шалгах тухай ярих юм. Аль ч улс оронд 72 цагийн дотор тухайн газартаа бүргүүлэхийг шаарддаг. Ганц гадаад хүн ч биш шүү. Манайд л малтайгаа адил бэлчиж явдаг юм
1 | 0 Хариулах
Зочин [202.179.31.44] 2019/11/11
Ер нь бол богино хугацааны аялах айлчлах чиглэлийн визний тухай ярьж байгаа тохиолдолд тийм аймаар хяналт байдаггүй. Урт хугацааных нь тэртэй тэргүй тодорхой хугацааны дотор өөрсдөө бүртгүүлэх ёстой байдаг биш үү. Өөрсдийнхөө ажлыг өөрсдөө хий. Анх виз өгөхөд нь хаана байрлах юу хийхийг нь асууж байж өгдөг. Хилээр ороход нь он сараа мэдэж байгаа бол визний хугацаа дуусахаар гарсан эсэхийг шалгах автомат систем байдаг байх. Хугацаа хэтрэнгүүт нь урьсан газраас нь байрнаас нь асуу.
6 | 0 Хариулах
Иргэн [192.82.76.22] 2019/11/11
Арай гэж гадаадын жуулчдыг оруулж ирж улс орондоо орлого оруулах гэж байхад ингэж асуудлыг хүндлүүлэх юм бол жил болгон ирдэг тоотой хэдхэн жуулчдынх нь тоо буурах байх даа. Юун сая жуулчин хүлээж авах.
13 | 0 Хариулах
Зочин [66.181.161.53] 2019/11/11
Гуцөөөөөөөө гуц яаж амждгийн!
10 | 0 Хариулах
Зочин [202.179.31.44] 2019/11/11
Тэгж болохгүй. Бид нар ирсэн зочноо 2 унтуулж чадахгүй виз чинь ямар юм гээд сууж байх уу? Харин бауйр өрөө түрээслүүлж байгаа болон зочид буудлууд тэртэй тэргүй бичиг баримт харна тэгэхэд л визийг нь бас хуулбарлаж авах хэрэгтэй. Тэгэхдээ визийг нь шалгаад хуулийн хугацаанд мөн эсэхийг багцаалдаж түүнд нь таарсан хоногоор үйлчилж болно. Харин визийн хугацаа нь хэтэрсэн байвал ГХИГ-т мэдэгдэх үүрэгтэй гэвэл өөр хэрэг. Жоохон болхи монгол тэнэг толгойгоороо хамаагүй шийдэж болохгүй.
10 | 0 Хариулах
Зочин [202.179.31.44] 2019/11/11
Гадаадын иргэдэд ямар виз өгдгөө хуудсан дээрээ тайлбар тавих хэрэгтэй. Жуулчных. оюутан г.м. Тэрийг нь хараад зочид буудал түрээслэдэг хүмүүс хянаад хугацаа нь дууссан эсэхийг харж болно.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.42.27] 2019/11/11
Хуц оо оо!
4 | 0 Хариулах
Зочин [150.129.143.36] 2019/11/11
ХУД-ийн Паркхауст миний мэдэхийн 4-5 эрэгтэй Хятад иргэд нѳгѳѳ орцонд бас бѳѳн Хятад иргэд амьдарч бдаг ямар учиртайг мэдэхгүй түрээсийн байрнуудад зочид буудал шиг бдаг ямар учиртайг шалгах газар нь мэдэж аваасай
0 | 0 Хариулах