ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

М.Болдбаяр: Сайжруулсан түлш савлагаандаа нунтаг байвал борлуулалтын цэг дээрээ солиулах боломжтой

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Энэ оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод ахуйн хэрэглээний түүхий нүүрс оруулахгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасан.

Түүхий нүүрсний хэрэглээг орлох сайжруулсан шахмал түлшийг өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэж, одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 339 цэгт борлуулж байгаа билээ.

Гэхдээ энэхүү түлшний талаар янз бүрийн шүүмжлэл олон нийтийн сүлжээгээр тарж, иргэдийн дунд эргэлзээ тээнэгэлзээ төрүүлэх болсон тул энэ талаар “Тавантолгой түлш” компанийн Үйлдвэрийн албаны дарга М.Болдбаяртай уулзаж, зарим зүйлийг тодруулсан юм.

-Сайжруулсан шахмал түлшний чанарт эргэлзэж буй хандлага багагүй байгаа тул юуны өмнө та түлш яг хэрхэн үйлдвэрлэгдэж буй үйл явцын талаар тайлбарлахгүй юу?

-“Тавантолгой” компанийн үйлдвэрлэж байгаа “Сайн” шахмал түлшний түүхий эд нь Тавантолгойн угааж баяжуулсан эрчим хүчний буюу коксжсон нүүрс юм.

Үүнийг Митлинг ч гэж нэрлэдэг.

Митлингийг энд авчирсан хойно нь үйлдвэрийнхээ технологид тохирох буюу 0-5 мм-ийн хэмжээтэй болгон бутлаад, хуурай болон шингэн барьцалдуулагч нэмж, холигч төхөөрөмж рүү хийж хольдог.

Ийнхүү барьцалдсан түлшээ хэвлэгч төхөөрөмжөөр дамжуулан хэвэнд оруулсныхаа дараа 100-150 хэмийн халалттай хатаагч төхөөрөмж рүү оруулдаг.

Тийм өндөр температурт хоёр цагийн турш жигнэгдсэн бүтээгдэхүүн хөргөлтийн конверуудаар дамжин савлагааны хэсэгт хүрдэг.

Харин бид 25 кг эсвэл 1 тонн гэх хоёр төрлийн хэмжээгээр савлан борлуулалтад шилжүүлж байна.

- Шингэн болон хуурай барьцалдуулагчийг хаанаас импортолсон бэ?

Манай үйлдвэр Солонгос болон Хятадаас хуурай, шингэн барьцалдуулагчийг авч хэрэглэдэг.

Тэдгээр барьцалдуулагчтай холбоотой лабораторийн шинжилгээний хариу нь бүгд “эко” буюу “байгалийн гаралтай бүтээгдэхүүн гэж гарсан.

-Тэгвэл энэхүү түлшийг шатаах явцад агаарт ямар төрлийн хэр хэмжээтэй хорт бодис дэгдэж байна вэ?

-Түүхий нүүрснээс дэгдэмхий болон хүхэр ихээр ялгардаг.

Харин сайжруулсан шахмал түлшний хувьд агаарт үүсгээд байгаа дэгдэмхий буюу дутуу шатсан нүүрсний нунтаг нь түүхий нүүрсийг бодоход 40-60 хувь бага.

Шахмал түлшний 2014-5679 стандартыг бүрэн хангаж байгаагаас гадна тэрхүү стандартаас зарим талаараа давсан ч үзүүлэлтүүд бий.

Үүнийг би биш, лабораторийн шинжилгээний хариу тодорхойлсон.

Түүхий эдийг баяжуулахдаа тодорхой бодисоор угааж байгаа тул нүүрсэнд агуулагдах хорт нэгдлүүд тодорхой хэмжээнд буурч байгаа.

Түүнээс гадна, хатаагч төхөөрөмжид, 150 градуст хоёр цаг гаруй болоход хорт нэгдлүүд дахин буурна.

Ер нь манай бүтээгдэхүүн түүхий нүүрстэй харьцуулалтгүй маш олон давуу талтай.

Тухайлбал, Багануурын нүүрсний илчлэгийн хэмжээ 3,600 калори бол Налайхын нүүрс 4,300 калори. Тэгвэл сайжруулсан шахмал түлшний түүхий эд буюу коксжсон нүүрсний илчлэг нь 5,000-6,000 калори.

Мөн Багануурын нүүрсний шаталтын хугацаа 4-6 цаг гэсэн тооцоо байдаг бол манай  бүтээгдэхүүний шаталтын хугацаа нь 8-12 цаг гэдгийг бид судалгааны явцад урьдчилсан байдлаар тогтоосон.

Шатаахад агаарт үүсгэх бохирдлынх нь хэмжээ түүхий нүүрстэй харьцуулахад 40-80 хувь бага болж байна.

Бид нар өөрсдөө энэ хэмжээг гаргаад байгаа юм биш хөндлөнгийн олон улсын болоод дотоодын лабораториудаар тогтмол шинжилгээ хийлгэж тулгалтууд хийж чанарын зөрүүг гаргасан.

- Үйлдвэр өдөрт хэр хэмжээний шахмал түлш бэлтгэж байна вэ?

-Манай үйлдвэр 300 гаруй ажилчинтай. Тэд 24 цагаар, хоёр ээлжээр ажиллаж байна.

Одоогийн бодит хүчин чадал нь өдөрт 2,500-3,000 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоотой бөгөөд 200 мянган тонн орчим шахмал түлшийг нөөцөлжээ.

Нөөц бэлдэхэд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хадгалах агуулахуудыг хангалттай хэмжээнд бэлдэж амжаагүй байснаас үүдэн гадна талбайд хураасан байсан.

Гэтэл зуны орсон бороо, салхи шуурганаас хамаарч бага зэргийн хагаралт, бутралт үүссэн. Гэвч бид ангилан шигшээд дахин үйлдвэрийн дамжлагад оруулах ажлуудыг хийж байна.

- Хагаралт гэснээс гэрээт борлуулалтын газарт нэг тонноор шуудайлсан шахмал түлш их хэмжээгээр бутарсан тухай саяхан сошиалаар нэлээд явж байна. Энэ тал дээр та ямар тайлбар өгөх вэ?

-Сүүлийн үед тиймэрхүү асуудал мэр сэр сонсогдсон. Бодит байдал дээр нь манай холбогдох албаны хүмүүс ч очиж ажилласан тохиолдол бий.

Манай технологич, чанар шалгагчид үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүнд тус бүр дээр үзлэг шалгалт хийгээд стандартад нийцсэн буюу хагарал бутралгүй бүтээгдэхүүнийг үйлдвэрийн хашаанаас гаргадаг.

Нэг талаар манай чанар шалгагч, технологичдын гүйцэд шалгаагүй гаргасан алдаатай бүтээгдэхүүн байж болох юм.

Эсвэл дахин үйлдвэрийн дамжлагад оруулахаар шигшсэн байсан бүтээгдэхүүнээс ачигдсан байх магадлалтай.

Энэ асуудлыг манай холбогдох хүмүүс тодруулахаар ажиллаж байгаа. Гэхдээ яаж ч бодсон яг тэр зураг, бичлэг дээр байгаа шиг манай үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн тэр чигээрээ бутарсан байх ёсгүй. Үүнийг би энэ үйлдвэрийн даргын хувьд батална.

Тээвэрлэлтийн явцад ачилт буулгалт зэргээс хамаарч бага зэргийн бутралт үүсэхийг үгүйсгэхгүй. Учир нь тонн жинтэй шахмал түлшийг нэг уутанд хийхээр ёроолд нь байгаа зарим түлш хагарах магадлал бий шүү дээ.

Шахмал түлшний бутралын хэмжээ нь 3-5 хувь байх магадлалтай. Нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний гурван хувийг нь хорогдол гэж тооцоолдог.

Зарим тийм бичлэгүүдийн хувьд бидний хийж байгаа ажлыг зориуд харлуулах гэсэн сөрөг хандлага явж байгаа байх. 

Улаанбаатарчуудын хамгийн их сэтгэл зовоосон асуудлын нэг болох "Агаарын бохирдлыг бууруулах чиглэл"-ээр хэрэгжиж байгаа энэ том төслийг болон энд ажиллаж буй хэдэн зуун ажилчдын хөдөлмөрийг зориудаар ингэж харлуулж болохгүй.

- Хагарсан нүүрс хорогдол их гэж яриад байна. Гэхдээ хорогдол ч гэсэн асна биз дээ?

-Дээр дурьдсанчлан манай үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүн бүтэн савлагаагаараа тэгтлээ үйрсэн байх боломжгүй.

Нэгэнт үйлдвэрлэгдээд гараад ирсэн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн явцад зөвхөн бутарч болно. Бутарсан ч ямар ч ялгаа байхгүй асна.

Түүнийг ашиглахад ямар нэг байдлаар сөрөг үр дүн гарахгүй. Асалтын явцад  агаарын сэлгэлт нь л багасна гэсэн үг.

Гэхдээ үнэхээр хэрэглэгчийн гар дээр очиход савлагаанд нунтаг байгаа тохиолдолд борлуулалтын цэг дээрээ аваачиж өгөөд өөрөөр солиулах бүрэн боломжтой шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ХАХА
5
Зураг
БУРУУ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
41 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.178.14] 2019/9/26
Нүүрсээ түлмээр байгаа физдаанууд хотоос гараад түл мэдэвүү
0 | 0 Хариулах
Ажлын хариуцлага маш муу [103.14.38.137] 2019/9/25
Өөрсдөө болохоор бүх фактуудыг үгүйсгээд " Би баталж бна" гээд томроод суух юм. Яг амьдрал дээр энэ бүх хүний яриад байгаа нь үнэн байна шд. кг-даа хүрэхгүй, шуудайнаа их нунтаг гарч байна. Нүүрс шиг сайн асахгүй байна. Цаасан малгай өмггөөд, Албан тасалгаан ы цонхоор хараад амьдрал сайхан харагдаж байна бүх юм бүтэж байна болж байна гээд өөрсдийгөө өмөөрөөд суух нь маш аюултай шүү. Ажлын хариуцлага шат шатанд муу байна.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.42.134] 2019/9/27
МАНАН САЙН ТҮЛШИЙГ МАШ ИХ ХАРЛУУЛАХ ГЭЖ ЗҮТГЭЖ БНА...ТЭДНИЙ ТРОЛЛУУД ӨДӨР ШӨНӨГҮЙ АЖИЛЛАЖ БНА...НУНТАГ НҮҮРСНИЙ ТУХАЙД ГЭВЭЛ ЗАМД НЬ НҮҮРСНИЙ ХОГООР СОЛЬЖ БГАА МЭДЭЭ БНА ШҮҮ...ШАЛГАДАГ ГАЗРУУД БВАЛ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ...
0 | 0 Хариулах
зочин [66.181.161.52] 2019/9/24
тортогтой. үнс ихтэй нүүрснээс ялгагдах м бхгүй бөөн мөнгөний бизнес
0 | 0 Хариулах
зочин [66.181.161.52] 2019/9/24
картаа ямар хүмүүстнь өгдийн бэ хашаандаа өчнөөн айл бхад ганцхан карт өгдөг юмуу мэдрэл юмнууд 2шуудай нүүрсийг хэдэн айл хувааж түлхүү малуудаа
0 | 0 Хариулах
Irgen bna [66.181.161.90] 2019/9/24
Utaa garch bnlee ger ogt halahgui ilch muutai bna id huitneer holdoj uheh ym shig bgaan neg hunii shahaanii l ajil ym bishuu ard irgedee bodno gej baihgui ymar haashaa uls oron be boldog bol ur huuhdee avaad gadagshaa garah ymsan
0 | 0 Хариулах
Зочин [202.131.227.178] 2019/9/24
сүрхий л яриад байх юм: хүйтэнд хүмүүсийг уурыг хүргэж бослого хувьсгалдаа хүрэх бий.
0 | 0 Хариулах
хотын иргэн [202.55.191.130] 2019/9/24
болохгүй байгаа бол тэр түүхий нүүрсээ дураараа түлдэг газар луугаа нүүгээч дээ. Та нарыг дулаацуулах гэж бид нар угаартмааргүй байна шүү.
3 | 0 Хариулах
гоша [202.55.188.40] 2019/9/24
Чиөөрөө тэр утаагүй газарлуугаа зайлаач дарвайсан хулгайч минь хэн чамайг хотод ирж шигд гэж гуйсан юм
3 | 2 Хариулах
Irgen [66.181.161.90] 2019/9/24
Chi utaagui gazarluugaa zailaach malaa
2 | 0 Хариулах
Hotiin irgen [202.9.43.101] 2019/9/26
Ger horoolliin ugaarandaa bgad sursan yumnuud heleed oilgohgui ee. Huduunii malnuud hotod irj ugaar bolgood bgaagaa ch oilgohgui. Ugasa iim humuust yum heleh hereggui. Heruulees uur yu ch medehgui
0 | 0 Хариулах
Эрхэм нүүрсний ченжүүдээ [178.62.34.82] 2019/9/24
Түүхий нүүрсний агаарт учоуулах бохирдлоос болоод ард түмэн өвчилж байна. Таны үр хүүхэд ч бас үүнд хамаарах байхаа. Өнгөрсөн өвөл хүүхэд өвдөөд ажил албаа алдаж их зовсон. Сайжруулсан түлшнээс гарах хорт хольц бага, илчлэг нь өндөр гэдэг нь нотлогдсон гэсэн. Хэрэв Та ченж биш байгаад аливаа асуудал байгаа бол нэр хаягаа үлдээж санал гомдлоо бодитоор өгөх нь зүйтэй гэж зөвлөж байна.
7 | 0 Хариулах
Uugii [202.126.88.48] 2019/9/24
Aygvi muu bna 5 gert tvlhed dulaatsahgvi bna shatalt muutai
1 | 0 Хариулах
Hi [202.21.127.169] 2019/9/23
Guitset sain gallah yum bishuu
0 | 0 Хариулах
Хэрэглэгч [103.212.117.186] 2019/9/23
Ер нь л мэдэхгүй идэр 9 эхлэхэд халааж дийлэх эсэхийг цаашид хүрэлцээтэй их байгаа эсэхэд эргэлзээтэй л байна. Нэг айл өрхөд тодорхой хэмжээний л түлш худалдаална гээд байгаа тэрнээсээ давсан түлш хэрэглэхээр бол яах вэ?
0 | 0 Хариулах
Zochin [202.9.45.18] 2019/9/23
25kg daa hurehgui bn dutuugaa haanaas avahuu
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.58] 2019/9/23
Би 25кг.аар савласан 2хон шуудай нүүрс авсны тэн хагас нь нунтаг хар шороо байсан. Авсан газраа буцааж аваачиж өгвөл асуудалгүй авах уу. Манайх биш энэ тэр гэсэн асуудал гарвал яаж зохицуулах вэ....
8 | 0 Хариулах
Зочин [103.57.95.37] 2019/9/24
Tegne andaa
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.16] 2019/9/23
Shal hudlaa tawan tolgoin gologdol nuurseer hiij bga shvvdee
1 | 0 Хариулах
Зочин [103.229.120.183] 2019/9/23
Гэрийн дотор утаа униаргүй цэвэр сайхан л байна.
9 | 0 Хариулах
Зочин [103.229.120.183] 2019/9/23
За тэгвэл больчихгүй юу. Танайд хүчээр өгөө юү. Харина хотын салхин дээр утаа тавихгүй хөдөө нүүцгээ. Таван тав нь таардаггүй лайнууд минь.
12 | 1 Хариулах
Зочин [103.229.121.61] 2019/9/23
Энэ хятдууд бүүр их коммент бичдэг болжээ ккзззззз
2 | 8 Хариулах
araichdeee [202.70.41.206] 2019/9/23
yu yariad hutsaad bgan. butsaal awaachaad soliulah zawtai zaitai hun bas bna aa6 neg ajil hiij bga bol hundrel chiregdelgui ym hiij boldgui ymu.
0 | 1 Хариулах
Зочин [182.45.24.0] 2019/9/23
Түүхий нүүрсээ түлээд хордоод байж байхыму. Түүхий нүүрсний чинь үнэтэй брааг адилхан байна лээ шт.Дээрээс нь хувцансанд утааны үнэр шингэхгүй амар. Түүхий нүүрс нь нунтаг ч байсан үг дуугүй халтайгаад түлээд л байж байгаа шт. Ер нь нүүрсийг нунтаг байсан ч түлдэг шт. Нээх даварцан тэнгэрийн юм ярьцгаахын. Нэртэйгээр нь гэрт ирээд галлаж өг гэчихээч.
15 | 0 Хариулах
X [66.181.161.103] 2019/9/23
Novshnuud shahaanii biznesee tsetseglvvlchhiimaa naadah chini halahgvi vns ihtei yaaj uvuliig davhiin naad hogoor chini
0 | 3 Хариулах
Зочин [66.181.161.31] 2019/9/23
Ene eserguutsed bga nuhduud bugd nuursnii chenj bh.
2 | 0 Хариулах
Зочин [64.119.18.251] 2019/9/24
ardchilsan namiixan bxaa daa
1 | 0 Хариулах
Zochin [112.72.8.66] 2019/9/23
Dahiad l nogoo nvvrsee nuntag bna gd bariad ochij bdag zawtai hvn howor shde.tged ch taksi bariad yawdag hvmvvs ih bga shde taksini mongiig ni tolj bh heregtei.
2 | 2 Хариулах
йыб [202.55.191.130] 2019/9/23
Цухаад бай. Түүхий нүүрс авсан ч нунтаг гардаг юм байгаа биз дэ? Чи нүүрсний хогоо солиуулна дээрээс нь таксины мөнгө авна гээд явбал салаавч л өгөх байх да нүүрсний худалдаачин.
5 | 1 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/9/23
yag zuv taxinii mungu bas ajil tsag garzadsan gej nuhuj mungu uguh yostoi
1 | 0 Хариулах
Zochin [103.212.116.102] 2019/9/23
Үхсэн [хориотой үг] шижгийг нийгмийн хог шаар ажилгүй новшнууд бүгдээрээ хөлдөөд үхээсэй
1 | 0 Хариулах
Зочин [202.131.225.197] 2019/9/23
1. Ene ulamjlalt zuuhand taarahgui baigaa yum uu yagaad baigaan shatalt maash muu baina. 2.Ilch bol yarih ch hereggui yum bilee 3. Uvul ene asuudal uuseh baihdaa
0 | 0 Хариулах
Зочин [59.153.85.64] 2019/9/23
bi hotiin zuun zahad baidag ...yag ene tulsheer bol uvuljihgui um bna lee . zorry ...nuursee tulne !!!
1 | 0 Хариулах
Зочин [103.212.116.102] 2019/9/23
Тэнэг гөлө хөдөө рүүгээ зайлаач. Заваан [хориотой үг]
0 | 0 Хариулах
иргэн [202.9.43.235] 2019/9/23
МОд Сайжруулсан түлш 2 яг адилхан ямар ч цог байхгүй
2 | 0 Хариулах
Хүннү [202.55.188.40] 2019/9/23
Сайжруулсан түлшийг хэргэлж үзлээ. 1. Шаталт муу гүйцэд шатдаггүй. 2.Илч муу 3. Үнэс ихтэй байсан. Хамгийн асуудалтай нь шаталт муу орой хийсэн түлшний зарим нь огт шатаагүй нэг хэсэг нь дутуу шатсан байсан. Үүнийг анхаарах хэрэгтэй.
6 | 0 Хариулах
Зочин [59.153.114.9] 2019/9/23
Энэ шатал муу байгаа нь зуухнаас болоод бн уу? Тайбар байна уу?
0 | 0 Хариулах
Зочин [43.242.243.190] 2019/9/23
Маш сайн асаах хэрэгтэй, арай их мод орох өх аа
0 | 0 Хариулах
Зочин [192.82.64.251] 2019/9/24
Зуухандаа гэхээс бага зэрэг дундуур нь нэг хеделгеед сийруулэх маягтай байлгахад гуйцэт шатдаг орой хоолоо хийсэний дараа цогшсоныг нь унтахын емне нэг хеделгеед орхиход еглее хуртэл ок гэрээсээ ажилдаа гарахдаа дахин нэг хеделгеед нэрээр орхиход орой ирэхэд байдлаар Байна залуусаа Залхуураад огт хеделгехгуй байвал бугд яаж шатаа вээдээ тийм супер юм гэж хаач байхгуй залуучуудаа еерсдийнхее телее аргыг нь ол
0 | 0 Хариулах
Зочин [66.181.161.1] 2019/9/24
Shal hudlaa halhgui bnle
0 | 0 Хариулах
Зочин [178.128.118.217] 2019/9/24
sain bna uu hen ni hudlaa heleed bna aa ter gereet borluulagch ni bid naraas bol nuntag hogiin abna ta naraas bol abahgvi geed bsan daa tegehdee asahiin hubid bol sain bna lee daanch vns ni diildehgvi mash ih ym bna lee teren deeree anhaarmaar bna mon dulaaniig ni bariulah gej shar shabartai holison gej sonssono shv
0 | 0 Хариулах