• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол-АНУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

ikon.mn
2019 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

АНУ-ын Батлан хамгаалахын сайд ноён Марк Эспер Монгол Улсад өнөөдөр албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын хүрээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзаж хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо. 

Монгол Улсын Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааны хувьд АНУ нь тэргүүлэх чиглэлийн орон бөгөөд тус улстай батлан хамгаалах харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой анхаарч ажилладаг юм. 

1991 онд анх батлан хамгаалахын атташе харилцан суулгах хэмжээнд харилцаа тогтсоноос хойш хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа нь Монгол Улсын Батлан хамгаалах салбарын шинэчлэлд дэмжлэг үзүүлэх, Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагааны чадавхийг бэхжүүлэх, олон улсын энхийг дэмжих, хүмүүнлэгийн ажиллагааны чиглэлээр туршлага солилцох, хамтран үүрэг гүйцэтгэх, бүс нутгийн тогтвортой байдлын талаар харилцан санал солилцох зэрэг чиглэлээр тус тус хөгжиж байна. 

Гэрэл зургийг mpa.mn
Гэрэл зургийг mpa.mn

Манай хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа нь талуудын нийтлэг эрх ашиг болох ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг дэлхий дахинд хамгаалах, хоёр орны ард түмний найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутагт болон дэлхий дахинд цэргийн итгэлцлийг бэхжүүлэх, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ. 

Монгол Улс, АНУ-ын харилцаа хамтын ажиллагаа бүхий л салбарыг хамран амжилттай урагшлан хөгжиж байгаа бөгөөд энэхүү харилцааг хөгжүүлэхэд хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа чухал үүрэг гүйцэтгэсээр байна. АНУ-ын Батлан хамгаалахын сайд ноён Марк Эспер 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тангараг өргөснөөр АНУ-ын 27 дахь Батлан хамгаалахын сайд болсон юм.

Мөн энэ өдөр Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, хурандаа генерал Фомин Александр Васильевичийг БХЯ-наа хүлээн авч уулзлаа. Талууд ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулдаг "Цэргийн наадам-2019" олон улсын тэмцээний хүрээнд Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдаж байгаа "Аравт" олон улсын морин цэргийн уралдааны талаар ярилцсаны сацуу цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
8
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
17 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.9.43.121] 2019/8/10
Н.Энхболдын хүү нь БНХАУ-д консул, хүргэн нь БНСУ-д элчин сайдын зөвлөх хийж байна
1 | 0 Хариулах
Н.Энхболдын хүү Э.Одмөнх [202.9.43.121] 2019/8/10
элчин сайдын яаманд зөвлөхөөр томилогдохоосоо өмнө Дипломат ёслолын газрын дэд захирлаар ажилладаг байв. Ном журмаараа бол энэ албанд 10 жил ажилласан хүн битгий хэл түүнээс ч олон жил "тогоондоо чанагдсан" дипломат ч амархан томилогдож чаддаггүй. Э.Одмөнх энэ албанд очихдоо 3-р нарийн бичгийн дарга байсан бөгөөд хамгийн ноцтой нь 2 болон 1-р нарийн бичгийн дарга, мөн зөвлөх гэсэн албан тушаалуудыг алгассан байгаа юм. Иймээс л дипломат албанд 10 жил ч ажиллаагүй "хүүхэд" шууд л газрын дэд дарга болсон байна гэдэг нь анхаарал татаж буй. Ийм учраас энэ томлогоог хэвлэлийнхэн онцолж, Н.Энхболд сайдаас "Энэ томилгоонд таны нөлөө орсон уу” хэмээн асуусан. Харин үүнд сайд, “Намайг нөлөөлж хүү, хүргэнээ томилуулсан гэж байгаа хүмүүсээс очиж асуух хэрэгтэй. Манай хүргэн гэхэд аль дээр үед Хойд Солонгост хоёр ч удаа ажиллаад мэргэшсэн хүн бий. Явдаг журмаараа л явсан. Намайг сайд болохоос өмнө явсан. Миний хүү мэргэжлийн хүн. Яамандаа 10 гаруй
1 | 0 Хариулах
Зочин [202.9.43.121] 2019/8/10
Ийм учраас энэ томлогоог хэвлэлийнхэн онцолж, Н.Энхболд сайдаас "Энэ томилгоонд таны нөлөө орсон уу” хэмээн асуусан. Харин үүнд сайд, “Намайг нөлөөлж хүү, хүргэнээ томилуулсан гэж байгаа хүмүүсээс очиж асуух хэрэгтэй. Манай хүргэн гэхэд аль дээр үед Хойд Солонгост хоёр ч удаа ажиллаад мэргэшсэн хүн бий. Явдаг журмаараа л явсан. Намайг сайд болохоос өмнө явсан. Миний хүү мэргэжлийн хүн. Яамандаа 10 гаруй жил ажиллаж байгаа. Ер нь яагаад томилогдож болохгүй гэж. Салбар яамандаа мэргэжлийн ажил хийж байгаа хүмүүс шүү дээ. Би томилгоонд нөлөөлсөн зүйл байхгүй” хэмээн бухимдангуй хариулаад өнгөрсөн билээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2019/8/9
эрбээр ярианыхаа төгсгөлд “... Намайг хүндэтгэж морь бэлэглэсэнд би маш их баяртай байна. Энэ морийг манай улсын эрэлхэг генерал Жеорж Маршалын нэрээр нэрлэе. Учир нь тэр хүн Дэлхийн II дайны дараа Хятад улсад цэргийн үйл ажиллагаанд оролцож байхдаа монгол адуу унаж байсан түүхтэй” гэв. Тэгэхлээр генерал Жорж Маршал яах ч аргагүй Байтаг богдоор цөмрөн орж ирсэн гоминданы түрэмгий цэргийн ард байсан нь тодорхой боллоо.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.113] 2019/8/10
Эргүү ац аа, Байтаг богдоор хятадууд биш танай эргүү Зандангийн оспанбаатар орж ирээгүй билүү? Даварсан хасгуудыг бөмбөгдөх явцдаа хятадуудыг андуурч бөмбөгдсөн тал бий. Солиорсон муу усны нүх юм даа чи
0 | 0 Хариулах
Хоёр ЛЛ [64.119.17.182] 2019/8/9
Бэлгийн морины нэрийг буруу орчуулсан байна лээ шүү. George Catlett Marshall гэж англиараа бичсэнийг БХЯ анхаарна уу. Үг үсгийн буруу орчуулгын алдаагаа засна уу. Жорж Маршалл юм шүү.
1 | 0 Хариулах
Зочин [73.92.12.67] 2019/8/9
Их л сонирхолтой уед айлчлав.Алсын болон дунд тусгалтай пуужингийн гэрээнээс АНУ гарсан,ОХУ шинэ пуужин уйлдвэрлэх болсноо мэдэгдсэн,Хятад улс номхон далай-лама хиймэл арал байгуулж байгаа болон, номхон далайн бус нутагт цэргийн ноерхлоо тогтоохоор санаархаж буй уед айлчлав.Энэ уйл явдал зугээр енгерехгуй, араасаа заавал хоер том хершийн ямар нэг эсэргууцэл эгдууцэл уйлдэл дагуулах нь гарцаагуй. Ингэлээ гээд Монгол улс олон тулгуурт гадаад бодлогоосоо ухарж болохгуй
5 | 0 Хариулах
Зочин [73.92.12.67] 2019/8/9
Номхон далайд гэж уншмаар....ккк ... хужаанууд хакердаад далай-лама болгочих юмаа..ккккк
0 | 0 Хариулах
Зочин [203.169.49.123] 2019/8/8
Тэр яахав ээ, түргэн тусламж, эмнэлэг, цагдаа,онцгой зэрэг газарт сайн нисдэг байхгүй л байгаа шүү.
2 | 0 Хариулах
ДАНРАВ [103.229.122.139] 2019/8/8
За сонирхолтой, цэрэг-техникийн тусламжуудын вариант сураг байна уу? Ялангуяа шинэ Агаарын хүчинд маань жаахан юм хялайлгах болов уу гэж найдах юм, ккк))
4 | 0 Хариулах
Зочин [99.241.37.76] 2019/8/8
Enhbold bol jinhene urvagch avilgach hunii unergui hgiin shaar. chamaig burhan gesgeen dee gesgeene. muu pyaldag huur min, ichih nuurgui sug.
4 | 1 Хариулах
Зочин [202.55.191.130] 2019/8/9
Тамын тогооноосоо салж сэтгээчээ
1 | 0 Хариулах
Зочин [202.131.242.154] 2019/8/8
Shorond bh yostoi enkhbold ingeed maasaigaad yavj bdag, tserguud zuurdaar uheed duuslaa lalaraa
3 | 1 Хариулах
Зочин [202.126.89.53] 2019/8/8
Amerik agaa nar heden f-22 raptor ugchih gewel bitgii dawar gehiin bolow uu?
1 | 3 Хариулах
Зочин [202.131.227.82] 2019/8/8
Top speed: 2,410 km/h Unit cost: US$150 million (flyaway cost for FY2009)
1 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2019/8/8
Эрүүл хүн ийм юм бичихгүй дээ.
0 | 1 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/8/8
bidend ongots shaardlagagui ee harin ak74 uildverleh esvel akm47 zagvariig uildverleh uildver baihad l hangalttai mun sum heregslee oorsdoo uildverleed surchihad l boloo ter n odoohondoo hangalttai yavaandaa agaaraas eserguutseh oorsdiin gesen systemtei bolj bolno dund bolon oiriin tusgaltai hed heden turliin puujintai baihad er n bolood yavchihna
3 | 1 Хариулах