АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер Монгол Улсад айлчилж байна.
Тэрбээр өнөөдөр Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзалт хийсэн тухай мэдээлсэн.
Уулзалтын дараа яамны гадна талбай дээр армийн агтнаас түүнд хонгор зүсмийн морь бэлэглэлээ. Сайд Марк Эспер мориндоо "Маршал" гэдэг нэр өгсөн байна.
Түүнчлэн тэрбээр цэргийн Их хар сүлдний өргөө орж хүндэтгэл үзүүлсэн юм.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эсперт морь бэлэглэж буй гэрэл зургуудыг сонирхоно уу.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!