Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/08/08-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын батлан хамгаалахын сайд Марк Эспер Монгол Улсад айлчлан иржээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 8 сарын 8
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын батлан хамгаалах яамны сайд Марк Эспер өчигдөр орой Монгол Улсад айлчлан иржээ.

Пентагоны тэргүүнээр сонгогдоод удаагүй байгаа тэрээр анхны гадаад айлчлалаа Ази, Номхон Далайн бүсийн таван орноор хийж байгаа юм.

Ноён Эспер эхлээд Австралид айлчилсан бол дараа нь Шинэ Зеланд, Япон улсуудад дараалан зочилжээ. Маргааш тэр Өмнөд Солонгост айлчилснаар энэ удаагийн аяллаа өндөрлөх юм.

“Монголд ирлээ! АНУ-Монголын нийтлэг үнэт зүйлс, түншлэлийн бат бэх хэлхээ холбоо, дэлхий даяар ардчилал, эрх чөлөөг дэмжих үүргээ батлан харуулах болно” гэж тэр твиттер хуудсандаа бичээд Улаанбаатар хотод газардаж буй дүрс бичлэгээ хавсаргажээ.