Монгол түмний уламжлалт Үндэсний их баяр наадмын шагайн харваа өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа. Шагайн харваанд 96 багийн нийт 798 харваач цэц мэргэнээ сорьжээ. Тухайлбал, ахмадын 12 баг, залуусын 84 баг оролцсон юм.
Ингээд;
Энэ жилийн хамгийн өндөр настай харваач нь Хэнтий аймгийн харьяат 86 настай М.Дагвадорж гуай байсан бол хамгийн залуу харваач Өмнөговь аймгаас ирж оролцож буй 16 настай н.Өсөхбаяр байв. Мөн улсын цолтой 300 гаруй харваач тэмцээнд оролцсон аж.
Дашрамд дурдахад, Шагайн харваа 2014 онд ЮНЕСКО-д соёлын биет бус өвөөр бүртгэгджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!