Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Гончигийн Лхаахүүд АРДЫН БАГШ цол хүртээлээ

ikon.mn
2019 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр /2019.04.11/ зарлиг гаргаж, боловсролын салбарт үр бүтээлтэй ажилласан багш нарын алдар гавъяаг үнэлэн төрийн дээд цол, одон медалиар шагналаа.  

Монгол Улсад орчин цагийн боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллага бүрэлдэн тогтсоны 95 жилийн ойг тохиолдуулан, ерөнхий боловсролын зөв төлөвлөлт оновчтой шийдлүүдийг санаачлан  хэрэгжүүлэхэд оруулсан өндөр хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Боловсролын их сургуулийн багшийн сургуулийн зөвлөх багш Гончигийн Лхаахүүд Монгол Улсын Ардын багш цол хүртээлээ. Цол тэмдгийг Ерөнхий сайдын ивээл доор зохион байгуулж байгаа Монголын багш нарын долоодугаар их хурлын нээлтийн үеэр гардуулж өглөө.

 

Гавьяат багш:

  1. Нийслэлийн Тусгай боловсролын 55 дугаар сургуулийн багш Чулуунбаатарын Ганбилэг
  2. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын ЕБ-ийн сургуулийн бага ангийн багш Галсаагийн Гүндэгмаа
  3. Сургуулийн өмнөх боловсролын ахмад багш Пэрэнлэйн Дулмаа
  4. Мэргэжлийн боловсролын сургуулийн арга зүйн төвийн захирал Сэнгээгийн Цээпэл
  5. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүмүүн цогцолбор сургуулийн багш Магсарын Шагдарсүрэн
  6. ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн багш Алтангэрэлийн Эрдэнэбаатар нар хүртлээ.

Монголын Багш нарын VII Их хурал хоёр өдөр үргэлжлэх юм.

 


Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам