Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа ил захидал илгээх нь

ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
2019 оны 4 сарын 9
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь нийт 50 сая тонн нүүрс олборлосон боловч өнөөг хүртэл иргэдэд ногдол ашиг олгоогүй байна. Тус компани нь 2017-2018 онд 1 их наяд 262 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажилласан. Үүнээс 2017 онд 461 тэрбум төгрөг, 2018 онд 801 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. 2017-2018 оны нийлбэрээр авч үзвэл нэгж хувьцаанд  84 төгрөгийн ногдол ашиг олгох  боломжтой.

Гэтэл компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэж, тухайн шийдвэрээ хувьцаа эзэмшигч иргэдээс нууцалсан нь олон нийтэд ихээхэн бухимдал үүсгээд байна. Иймд дараах асуудлыг 2019 оны 04-р сарын 30-ны өдөр болох тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаас өмнө шийдвэрлэж өгнө үү.

1. ТУЗ БОЛОН ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГАД ДАРААХ ҮНДЭСЛЭЛЭЭР ХАРИУЦЛАГА ТООЦОХ.

1.1 2019 оны 1-р улиралд багтаан иргэдэд ногдол ашиг өгөх Ерөнхий сайдын үүрэг даалгаврыг үл тоон биелүүлээгүй,

1.2 Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс IPO зөвлөхийн хөлсөнд 283 тэрбум төгрөг зарцуулахыг болих зөвлөмжийг үл тоон ногдол ашгаас суутган тооцож, хувьцаа эзэмшигч иргэдэд очих ногдол ашгийг бууруулан,  хохироосон,

1.3 ТУЗ нь Компанийн тухай хуулийн 46.5-р заалтыг зөрчиж  санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэж, хувьцаа эзэмшигчдэд танилцуулаагүй,

2. 2019 ОНЫ ТӨСВИЙГ ИЛҮҮ ҮР АШИГТАЙ БОЛГОХ ТАЛААР ТУЗ-Д ЧИГЛЭЛ ӨГӨХ.

2.1 Нүүрсний үнийг нэмэх: Австралид тохиосон үер, БНХАУ нь Австралийн нүүрсэнд хориг тавьсан зэргээс коксжих нүүрсний үнэ нэмэгдсээр байгаа тул 2019 оны борлуулалтын орлогын төлөвлөгөөнд нүүрсний үнийг уурхайн ам нөхцөлөөр 90 ам доллароор тооцож, орлогыг нэмэгдүүлэх. Одоо 70 орчим ам доллароор зарж байгаа.

2.1 Үргүй зардлыг танах. Тухайлбал:

2.1.1 481 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг танах, үүнд IPO 283 тэрбум төгрөгийн зөвлөхийн зардал, компьютер түүний эд анги худалдан авахад 4,5 тэрбум төгрөг, оффис болон барилга барихад 42 тэрбум төгрөг, программ хангамж авахад 7.8 тэрбум төгрөг гэх мэт үргүй зардлыг хасах.

2.1.2 Үйлдвэрлэлийн болон үйл ажиллагааны зардлыг хэмнэх. Тухайлбал 2016 онд 6 тэрбум төгрөг байсан удирдлагын зардал жилд 5-аас 10 тэрбум төгрөгөөр өссөөр 2019 оны төсөвт 22 тэрбум төгрөгөөр суусан нь Тавантолгой ХК-тай харьцуулахад 20 тэрбум төгрөгөөр илүү байна. Мөн борлуулалт, маркетингийн зардалд 303 тэрбум төгрөг гэх мэтээр асар их үргүй зардал төсөвлөснийг бууруулах.

3. 2019 ОНЫ 1-Р УЛИРАЛД БАГТААН ОЛГОХ ЁСТОЙ БАЙСАН НОГДОЛ АШГИЙГ НЭГЖ ХУВЬЦААНД БАГАДАА 84 ТӨГРӨГӨӨР ТОГТООЖ, ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ИРГЭДЭД БЭЛЭН МӨНГӨӨР ОЛГОХ, 4-р сарын 01-ээс олгогдоогүй хоног тутамд алданги тооцож нөхөн төлүүлэх. ( ногдол ашгийн тооцоог хавсаргав)

Бид ногдол ашгийг нэмэгдүүлэх, үргүй зардлыг бууруулах, Компанийн тухай хуулинд зааснаар хувьцаа эзэмшигч иргэдийг бодит мэдээллээр  хангах чиглэлээр 2019 оны 3-р сарын 21-ний өдөр гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болон ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УУХҮ-ийн Сайд Д.Сумъяабазар нарт албан шаардлага хүргүүлсэн боловч хариу авч чадаагүй учир арга буюу Ерөнхий сайд танд хандаж байгааг ойлгож, асуудлыг шийдвэрлэж өгнө гэж найдаж байна.

Хүндэтгэсэн,

     “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо-ны тэргүүн

     Лүндэгийн Наранбаатар

 

1072 хувьцаа эзэмшигчдийн эрх, ашгийг хамгаалах холбоо”-оос Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд 2019 оны 04-р сарын 09 өдөр хандсан ил захидлын хавсралт тооцоо

 

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ НЭГ ХҮНИЙ ГАРТ ОЧИХ НОГДОЛ АШГИЙН ТООЦООЛОЛ

ХУВИЛБАР-1:  Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрээр, төг

Хувьцааны тоо

           1,072

       1,063

750

         536

Нэгж хувьцааны ногдол ашиг

                 25

             25

             25

           25

Нэг хүнд очих ногдол ашиг

         26,800

     26,575

     18,750

   13,400

Ногдол ашгийн татвар, 10%

           2,680

       2,658

       1,875

     1,340

Брокерт данс нээлгэсэн зардал

           5,000

       5,000

       5,000

     5,000

1 хүний гарт бэлэн мөнгөөр олгох ногдол ашиг

         19,120

     18,918

     11,875

     7,060

 

ХУВИЛБАР-2: 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос дэвшүүлж буй саналаар, төг

Хувьцааны тоо

1,072

1,063

750

536

Нэгж хувьцааны ногдол ашиг

84

84

84

84

Нэг хүнд очих ногдол ашиг

90,048

89,292

63,000

45,024

Ногдол ашгийн татвар, 10%

9,005

8,929

6,300

4,502

Брокерт данс нээлгэсэн зардал

5,000

5,000

5,000

5,000

1 хүний гарт бэлэн мөнгөөр олгох ногдол ашиг

76,043

75,363

51,700

35,522

 

Нэгж хувьцааны ногдол ашгийн тооцоо

2017 оны татварын дараах цэвэр ашиг – 461 тэрбум төг

2018 оны татварын дараах цэвэр ашиг – 801 тэрбум төг

2017-2018 оны татварын дараах цэвэр ашиг: 1,262 тэрбум төг.

Нийт хувьцааны тоо: 15 тэрбум ширхэг.

1ш хувьцаанд ногдох ашиг: 1,262 тэрбум төг/15тэрбум ширхэг хувьцаа=84 төг/ш