ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/02-НД НИЙТЛЭГДСЭН
Монгол Улсын Ерөнхий Прокурорт Б.Жаргалсайханы нэрийг дэвшүүлсэн бололтой
iKon.MN
Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн зөвлөмжийн дагуу Монгол Улсын Ерөнхий Прокурор М.Энх-Амгалан, түүний орлогч Г.Эрдэнэбат нарыг ажлаас нь огцруулах зарлигийг Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт гаргасан билээ.
Тэгвэл эх сурвалжийн хэлж буйгаар Монгол Улсын Ерөнхий Прокурорт Ерөнхий Прокурорын туслах, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайханы нэрийг дэвшүүлсэн мэдээлэл байна.
Үндсэн хуулийн 56.2-т "Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно" гэж заасан байдаг билээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
