Б.Пүрэвдагва: Сэлбэ дэд төв баригдаж байгаа орон сууцнаас багш нарт квот өгнө
Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60 дахь удаагийн баярын өдөр өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт тохиов. Энэ удаад 80 багш, удирдах ажилтан, есөн байгууллагыг шагнаж урамшуулан, есөн “Багш гэр бүл”-д түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардуулж өгчээ.
Цаашид хотын дарга Б.Пүрэвдагва Сэлбэ дэд төвд баригдаж буй орон сууцнаас багш нарт квот олгохоо амлажээ.
Тэрбээр "Нийслэлийн удирдлагын багийн бодлогын гол цөм нь боловсрол юм. Боловсролын хөрөнгө оруулалтын үр дүнг шинэ барилга, нэмсэн суудлын тоогоор хязгаарлах боломжгүй.
Хамгийн орчин үеийн барилга ч дотор нь сэтгэл гарган ажилладаг багшгүй бол хана, дээвэр төдий л зүйл юм. Цаашид багш нарын нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллана. “Сэлбэ ухаалаг хот”-д тодорхой тооны орон сууцны квотыг багш нарт өгнө” гэв.
Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын нийт 994 байгууллагад 44,000 багш, ажилтан ажиллаж, 546,000 хүүхэд суралцдаг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
