Л.Хосбаяр: Авто замууд ачаалал ихтэй байгаа үед нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах Шуурхай штаб байгуулсан

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 10 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хотын нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, үүрэг бүхий Шуурхай штаб байгуулжээ.

Энэ тухай Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр "Улаанбаатар хотын замын хөдөлгөөний эрчмийг сайжруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийг ая тухтай зорчиход төрийн чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй Шуурхай штабыг Нийслэлийн Засаг Даргын(НЗД) захирамжаар байгуулсан.

Шуурхай штаб 365 хоногийн туршид төрийн чиг үүргийг нийслэлд хэрэгжүүлнэ. Ингэхдээ Улаанбаатар хотын оргил цагаар буюу авто замууд ачаалал ихтэй байгаа үед нийтийн тээврийн автобусны хүртээмжийг цагт нь хүргэхэд илүү төвлөрч ажиллана" хэмээн мэдээллээ.

Тус штабын удирдлага дор Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын хөгжлийн газар, нийтийн тээвэр, эрүүл мэнд, онцгой байдал зэрэг байгууллагууд 365 хоногийн хугацаанд нэгдсэн зохион байгуулалтаар ажиллах аж.

Олон улсын COP 17 бага хурлын үеэр шуурхай штабын зохион байгуулалтаар ажиллажээ.