ҮЙЛ ЯВДАЛ: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар мэдээлнэ

П.Сайнжаргал, IKON.MN
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Төрийн ордонд 

10:30 цагт ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар нээлттэй мэдээлэл хийнэ.

Ургац хураалт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ямааны годрон өвчний нөхцөл байдал, хариу арга хэмжээ, ХХААХҮ-ийн салбарын сонсголтой холбоотой асуудлаар нээлттэй мэдээлэл өгнө. 

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МҮЭХ)-ны төв байранд

11:00 цагт 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон хамтын хэлэлцээрийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар МҮЭХ-ноос хэвлэлийн хурал зарлаж байна.

Төсөвт хөрөнгө мөнгө хэрхэн тусгагдаж байна вэ, Ажиллагчдын цалин, орлоготой холбоотой гаргасан шийдвэр, байгуулсан хамтын хэлэлцээр яагаад хэрэгжихгүй байна вэ, МҮЭХ-ны зүгээс энэ асуудлаар тодорхой мэдээлэл, байр сууриа танилцуулна.