АЙЧИ НАГОЯ 2026: Монгол улс Азийн наадмын сүүлийн 20 жилийн хамгийн муу амжилтаа үзүүллээ

A.Жаргал
10 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Японы Нагоя хот болон Айчи мужийн ойр орчмын хотуудаар болсон Азийн XX наадам энэ сарын 4-нд өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд 45 орон болон дүрвэгчдийн багийн 10,615 тамирчин 59 төрөлд нийт 1,568 медалийн төлөө өрсөлдсөн юм.

Азийн наадамд манай улс хэрхэн оролцов

Монгол улс 298 тамирчинтай (эмэгтэй 152, эрэгтэй 146) оролцоод 15 медаль (нэг алт, нэг мөнгө, 13 хүрэл) хүртэж, медалийн чанараар 27 дугаарт жагслаа.

Эдгээр медалийг спортын төрлөөр авч үзвэл

  • Жүдо - 7, Чөлөөт, сонгомол бөх - 4,
  • Дугуй - 1,
  • Бокс - 1, 
  • Жюү Жицү - 1,
  • Цахим спорт(баг) - 1 байна.

Харин хүйсийн харьцаагаар нь авч үзвэл эрэгтэй 11, эмэгтэй найман тамирчин медаль хүртжээ.

Отгон Азийн наадамд манай улсын нэг тамирчинд ногдох медалийн тоо 0.051 (медаль/тамирчин) байсан бөгөөд энэхүү үзүүлэлтээр 46 орноос 35 дугаарт оржээ. 

Монгол улсын түүхэн үзүүлэлт

Монгол Улс 1974 (Иран) оноос эхлэн Азийн наадамд оролцоод тухайн тэмцээнд хоёр алт, таван мөнгө, найман хүрэл нийт 15 медаль хүртэж байв. Энэ удаагийн наадмыг оролцуулаад манай улс нийт 26 алт, 51 мөнгө, 104 хүрэл буюу 181 медаль хүртэв. Медалийн тоогоор тэргүүлсэн жил нь 2018 (24 медаль үүний 4 нь алтан медаль) байсан бол хамгийн олон алт 2014 онд (тав) авч байжээ.

Энэ удаагийн Азийн наадамд гаргасан манай улсын амжилт сүүлийн 20 жилийн хамгийн тааруу үзүүлэлтээр бүртгэгдлээ. 

Медалийн үр ашиг, бүтээмжтэй холбоотой үзүүлэлтүүд

2026 оны Азийн наадам нийт 59 спортын төрлөөр зохиогдсон юм. Оролцож байгаа улс орнуудыг хэдэн төрөлд оролцож байгаагаар нь эрэмбэлэн харвал

  • Япон: 59,
  • Тайланд: 57,
  • БНСУ: 56,
  • Хятад: 51 байгаа бол Монгол Улс спортын 34 төрөлд оролцсон нь 46 орноос 14 дүгээрт орох үзүүлэлт болж байна. Гэвч оролцсон 34 төрлөөс зургаан төрөлд медаль хүртсэн нь 31-д жагссан үзүүлэлт байв. 

Мөн хамгийн олон тамирчин оруулсан улс орнуудыг жагсаавал

  • Япон-922,
  • Хятад-797,
  • БНСУ-787,
  • Тайланд-671,
  • Хонг-Конг-582 үзүүлэлттэй эхний тавд орж байгаа бол манай улс 298 тамирчинтайгаар 15 дугаарт бичигдэв. Нэг тамирчинд ногдох медалийн тоо буюу чанарын үзүүлэлтээр 35-д жагслаа.

Нэг тамирчинд ногдох медалийн тоо

Медаль хүртсэн спортын төрлийн эзлэх хувь

Цөөн тамирчинтай ч үр дүнтэй оролцсон улсууд:

  • Бруней — Зургаан тамирчин илгээж нэг медаль (0.16)
  • Ирак — 14 тамирчин → таван медаль (0.35)
  • БНАСАУ — 104 тамирчин → 29 медаль (0.28)
  • Бахрейн — 124 тамирчин → 22 медаль (0.18)

Харин манай улс 298 тамирчин → 15 медаль (0.05) гэсэн үр дүн үзүүлсэн билээ. 

Бусад сонирхолтой тоо баримтууд

Тамирчдын настай холбоотой

  • Хамгийн залуу: Юүки Күрихара(11 нас, Япон, Цахим спорт)
  • Хамгийн ахмад: Саватэ Срестапорн (63 нас - Тайланд, Буудлага)
  • Хамгийн залуу медальт: Юки Күрихара (11 нас - Алт)
  • Хамгийн ахмад медальт: Абдуллах Алрашиди (63 нас - Мөнгө)
  • Хамгийн залуу спорт: Скейтборд (дундаж нас 17.3)
  • Хамгийн ахмад спорт: Морин спорт (дундаж нас 33.6)
  • Хамгийн түгээмэл овог: KIM (194), LEE (162), CHEN (112), NGUYEN (112), WANG(93)
  • Хамгийн олон 16 хүртэлх насны тамирчинтай улс
    • Тайланд (35)
    • Монгол (28)
    • Сингапур (25)

Нийт хоёр ба түүнээс дээш медаль авсан 452 тамирчин байна. Дөрвөөс олон медаль хүртсэн бүх тамирчид усанд сэлэлтийнх байгаа бол араас нь харваа, гимнастик, ширээний теннисний тамирчид орж байна. 
 

Эх сурвалж: asiangames2026.org