Архангай, Баян-Өлгий, Ховд, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангайн нутгаар хөрс энэ сарын сүүлээр ХӨЛДӨХ төлөвтэй байна

М.Батчимэг, ikon.mn
2026 оны 10 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөрс 20 см гүнд хөлдөж эхлэх хугацааг агаарын температурын бодит болон урьдчилсан мэдээгээр интерполяцын аргыг ашиглан тооцоолоход Архангайн нийт, Баян-Өлгий, Ховд, Завхан, Хөвсгөлийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангай, зарим нэг нутгаар 10 дугаар сарын сүүлээр хөлдөх төлөвтэй гарчээ. 

Увс, Булган, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Улаанбаатар, Говьсүмбэрийн нийт, Говь-Алтай, Хэнтий, Дорнодын зарим нэг нутгаар 11 дүгээр сарын эхээр, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нийт нутгаар 11 дүгээр сарын дунд арав хоногоос хойш хөлдөх төлөвтэй байна.

зураг
 
ЦУОШГ