CU Eco Friendly жишиг салбар Богдхан ууланд нээгдлээ
Нийслэл хотын иргэд цэвэр агаарт гарч, алхаж, эрч хүчээ сэлбэхээр зорьдог газруудын нэг бол яах аргагүй Богдхан уул. Ууланд алхахаар гарахдаа уух ус, халуун кофе, хөнгөн зуушаа хаанаас авах вэ? Алхалтынхаа өмнө эсвэл дараа ариун цэврийн өрөө ашиглах, түр амрах шаардлага гарвал яах вэ? Хүүхэдтэй гэр бүлийн хувьд хүүхдээ хуурайлах, тухтай орчинд түр саатах газар хэрэгтэй болдог.
Эдгээр бодит хэрэгцээнд нийцүүлэн CU Eco Friendly жишиг салбар Богдхан уулын алхалтын замд ойрхон үүд хаалгаа нээлээ.
CU Eco Friendly салбар нь хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээг хангахаас гадна байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нөөцийг үр ашигтай ашиглах, зөв хэрэглээг дэмжих шийдлүүдийг өдөр тутмын үйл ажиллагаандаа тусгаснаараа онцлогтой.
CU Eco Friendly салбарын интерьер, дизайн, тоног төхөөрөмжийн сонголтод ус болон эрчим хүчний хэрэглээг бууруулахад чиглэсэн шийдлүүдийг тусгажээ. Тухайлбал, эрчим хүчний хэмнэлттэй хөргүүрийн хаалт, автомат гэрэлтүүлэг, ус хэмнэх мэдрэгчтэй систем зэрэг шийдлүүдийг ашигласан байна.
Эдгээр шийдэл нь CU-ийн бусад салбаруудад үе шаттайгаар нэвтэрч байгаа бөгөөд одоогоор 200 гаруй салбарт хэрэгжүүлээд байна.
Богдхан уулын салбар нь ууланд алхахаар ирсэн иргэдэд шаардлагатай үйлчилгээг ойртуулахын зэрэгцээ хүүхэдтэй гэр бүлүүдэд зориулсан хүүхэд хуурайлах тусгай өрөөтэй CU-ийн анхны салбар болж байна. Мөн ариун цэврийн өрөө, хүртээмжтэй орчин, дугуйн зогсоол зэрэг хэрэглэгчийн тав тухыг нэмэгдүүлэх шийдлүүдийг тусгажээ.
Байгальд ээлтэй хэрэглээг дэмжихийн тулд салбарын орчинд хог хаягдлыг ангилан ялгах цэгийг шийдэж, хэрэглэгчдэд хогоо зөв ангилах дадлыг өдөр тутмын хэрэглээнээсээ эхлүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.
Ингэснээр Eco Friendly концепц нь зөвхөн дэлгүүрийн барилга, тоног төхөөрөмжийн шийдлээр хязгаарлагдахгүй, хэрэглэгчийн өдөр тутмын сонголт, хэрэглээний дадалд эерэг өөрчлөлт бий болгохыг зорьж байна.
CU Eco Friendly шинэ салбарын нээлтийн арга хэмжээнд БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Богдхан уулын Дархан цаазат газрын дарга Э.Цогтбадрал болон “Премиум Нэксус” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг нар оролцож, шинэ салбарын үйл ажиллагааг нээлээ.
Eco Friendly концепцийн нэг онцлог нь байгаль орчны шийдлээс гадна тухайн орчны онцлог, хэрэглэгчдийн бодит хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.
CU брэндийн хувьд энэхүү салбар нь өнгөрсөн зун Булган аймгийн Хутаг-Өндөр суманд нээгдсэн 600 дахь салбараас эхэлсэн “тухайн орчин нөхцөл, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн салбар” концепцийн үргэлжлэл юм. Өөрөөр хэлбэл, салбар бүрийг зөвхөн худалдаа үйлчилгээний цэг бус, тухайн орчны онцлог болон хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн шийдэлтэй байхаар хөгжүүлэх зорилтын нэг хэсэг болж байна.
Байгальд гарах, алхах, амрах үедээ хэрэгтэй зүйлсээ авахын зэрэгцээ ус, эрчим хүчээ хэмнэх, хогоо зөв ангилах зэрэг энгийн үйлдлүүдээр дамжуулан хүн бүр байгальд ээлтэй хэрэглээг дэмжих боломжтой.
Богдхан уулыг зорихдоо CU Eco Friendly салбараар түр саатан хэрэгтэй зүйлсээ аваад, эрч хүчээ сэлбэж, байгальдаа ээлтэй аяллаа үргэлжлүүлээрэй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
