• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/20-НД НИЙТЛЭГДСЭН

Хан-Уулын зарим хорооны иргэдийн ундаалж буй 1,283 гүний худгийн усны чанарт байнгын хяналт, шалгалт байхгүй

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 2 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

KFC сүлжээ хоолны газрын Зайсан салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлого авч, хордлогын шалтгааныг мэргэжлийн байгууллагууд танилцуулаад буй.

Лабораторийн шинжилгээний дүнгээр тус хоолны газрын ундны усанд бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 2.5 дахин их, халуунд тэсвэртэй гэдэсний савханцар 100 мл-т 152 байсан болон ундны усаа хажуугийнхаа барилгын гүний худгаас авдаг талаар мэдээлсэн.

Тиймээс гүний худгийн ус эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа юу, үүнд тогтмол хяналт тавьдаг уу гэдгийг холбогдох албаныхнаас тодрууллаа.

Зайсан орчим цэвэр усны төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй

Улсын хэмжээнд төвлөрсөн системээс ус авдаг 520 мянган хэрэглэгч байгаагийн 47 хувь нь зөөврийн ус буюу худгийн ус хэрэглэж, үлдсэн 53 хувь нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогджээ.

Зайсан орчим цэвэр усны төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй ба тус нутаг дэвсгэрт ойролцоогоор хэчнээн гүний худаг байдаг тухай Нийслэлийн байгаль орчны газрын усны асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Дамбасүрэнгээс тодрууллаа.

- Зайсанд амьдарч байгаа иргэд ундны усандаа гүний худгийн ус хэрэглэж байна. Ойролцоогоор хэчнээн гүний худаг энэ орчимд байна вэ?

- Нийслэлийн хэмжээнд 8,000 орчим гүний худаг бий. Үүнээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт одоогийн байдлаар 1,283 орчим гүний худаг бүртгэгдсэн байдаг. Энгийн уурхайн худаг гэдэг нь иргэд хүрзээр 1-2 метр ухаж гаргасан худаг юм.

- Усны нөөцийн асуудал ямар байгаа вэ. Энэ хэвээрээ гүний усаа хэрэглээд явах уу?

- Ер нь бол  төвлөрсөн шугам сүлжээ очоогүй газарт газар олголт хийж, үйлдвэрлэл үйлчилгээ явуулан хүн амьдрах гэж буй нөхцөлд ус бол зайлшгүй шаардлагатай зүйл.  Төвлөрсөн шугам сүлжээ, дэд бүтцийн асуудлыг нь шийдэж чадаагүй тохиолдолд иргэд өөрсдийнхөө боломжоор хүсэлтээ тавиад худгаа гаргаж ашиглахаас өөр аргагүй. Дэд бүтцийн асуудлыг нь шийдэж, төвлөрсөн шугам сүлжээг холбоод өгчихвөл гүний худаг заавал гаргаад байх шаардлага байхгүй.

Харин Улаанбаатар хотын усны нөөцийн тухайд 2015 онд шинэчлэн тогтоосон. Долоон төвлөрсөн шугам сүлжээ рүү нийлүүлдэг газрууд усны нөөцөө тогтоочихсон байдаг. Нөөцдөө тулгуурлаад л усаа ашиглаад явна гэсэн үг.

- Ингэхдээ гүний худгийн зөвшөөрлийг ямар тохиолдолд олгодог юм бэ?

- Усны тухай хуулийн  27.1-д “Цооног өрөмдөх, худаг гаргах, голоос суваг шуудуу татах зөвшөөрлийг ус хэрэглээний тоо хэмжээ, чанарыг үндэслэн аймаг, нийслэлийн байгаль орчны алба ус хэрэглэгчид олгоно” гэж заасан байдаг. Үүний дагуу зөвшөөрлөө авахын тулд иргэн, аж ахуй нэгж  байгууллагууд байгаль орчны газарт хүсэлтээ тавьж өөрийн эзэмшил газрын гэрчилгээ, иргэний үнэмлэх, кадастр зэрэг холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн тухайн газар дээр нь усны илэрц байгаа эсэхийг тогтоолгосны дараа тэр газар нь ойн сав газар уу, төвлөрсөн шугам сүлжээ холбогдсон уу гэдгийг харгалзаж, худаг өрөмдөх зөвшөөрөл олгодог.

Харин иргэд усаа ямар зориулалтаар ашиглах гэж байгаагаа тодорхойлоод усандаа мэргэжлийн хяналтын газраар шинжилгээ хийлгэж, унданд тохирч байгаа эсэхийг шалгуулдаг. Хамгийн сүүлд нь байгаль орчны газраас баталгаажуулдаг.

Гүний худгийн ус эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхийг хэн хянадаг вэ?

Ундны усны эрүүл ахуйд тогтмол хяналт тавьж, шинжилдэг эсэхийг холбогдох байгууллагуудаас тодруулахад:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл: зохицуулах зөвлөл нь хот, сууриныусхангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн дагуу ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгодог. Олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд эдгээр байгууллагын түгээж буй усны чанарт магадлан итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн тогтмол хяналт тавьж, ажилладаг.

Харин гүний худаг шинээр гаргах, түүнд ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл, ундны усанд хэрэглэх боломжтой эсэх дүгнэлтгаргах нь Усны тухай хуулиар зохицуулагдан, БОАЖЯ, Сав газрын захиргаа, тухайн орон нутгийн бүрэн эрхэд хамаардаг асуудал юм.

Ус сувгийн удирдах газар: Манайх төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсоны дараагаар ажлаа явуулдаг тул тодорхой хариулт хэлэх боломжгүй.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар: Бид төлөвлөгөөт шалгалтын дагуу ундны уснаас дээж авч лабораторт шинжилгээ хийлгэдэг гэв.


Үүнээс үзвэл Хан-Уул дүүрэг дэх  төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй орон сууц, хаус хорооллын айлууд, аж ахуйн нэгж, байгууллагуудын хувьд усны чанар, аюулгүй байдалдаа өөрсдөө л анхаарал тавьж шинжлүүлж шалгуулахгүй л бол байнгын хяналт тавьдаг, хянадаг шалгадаг газар үгүй ажээ. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ХАХА
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [182.160.36.29] 2019/2/20
Ер нь оршин суух газар орноо сонгохдоо олон зүйлийг харж үзмээр шүү.Зайсанд бол агаар нь гайгүй учраас хүмүүс сонгосон байх. Түүнээс биш тэнд хуучин сүрьеэгийн, шарын больницууд бас хорих анги байсан. Ихэнх хуучин хотынхон хотын хойд хэсгийн уулын амуудад байшин саваа барьсныг анзаараарай.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.189.140] 2019/2/20
kfc gj estoi hog shu buh zuilee hyatadaas avdag omhii hyatad baastai toms ntrees ehleed l odoo suldee usnaas bolson gj hudlaa shaah ym, hervee usnaas bolson bol tend ochnon olon jil ajilj bga hoolni gazruudaas humuus bas adilhan hordohgyi ni yasan ym hudlaa l bhgyi yu ooriinhoo haritslaggyi aldaag oor ymruu chihdeg
1 | 0 Хариулах
Зочин [122.201.22.63] 2019/2/20
Зайсан дахь өөрсдийн гүний худагтай орон сууцууд усыг ундандаа хэрэглэж болохгүй их осолтой зайсанд гэр хороолол 30 жил болсон байх бүгд модон жорлонтой байсан тиймээс гүний ус маш ихээр бохирдсон байгаа гүний худгаас гарч байгаа усыг заавал ариутгаж хлоржүүлэх хэрэгтэй тэгж байж хэрэглэх ёстой
1 | 0 Хариулах
Зочин [106.181.79.69] 2019/2/20
Zaisangiin karantnii us hotiin tuwiin karantnii us uner amt n joohn uur bdin bnle zaisangiih umhii sanagdsan da
2 | 1 Хариулах
Зочин [202.126.89.45] 2019/2/20
Монголчууд гэж тамын тогооны үлгэр юм даа. Нэг нь өөрсдөөс нь дээр газар амьдрахаар атаархаж үхчих гээд. Аль нэг айлд нь ороод үзээрэй, муу хэлээд байгаа хүмүүсээс л илүү амьдралын чанартай байгаа даа.
2 | 0 Хариулах
Зочин [202.21.96.212] 2019/2/20
Zaisand bair hudaldaj avah chadvargui humuusiin bah tav ni hanaj bh shig bn. #AGREE
3 | 1 Хариулах
Зочин [64.119.16.120] 2019/2/20
ХАХА, ЭНД НЭГ ХӨДӨӨНИЙ ЦЭЭЖ БАЯН ЯВЖ БАЙНА. УХААНДАА БУСДААС ӨӨРИЙГӨӨ БАЯН ГЭЖ ХАРУУЛАХ САНААТАЙ КОММЕНТ БИЧСЭН УХААНТАЙ ЮМ БАЙХ ДАА... ТЭР БААСТАЙ УСАА УГААД, ГАЗАР ХӨДЛӨХИЙГ ХҮЛЭЭГЭЭД СУУЖ БАЙ ДАА, ДАРАА НЬ ХАРИН БИТГИЙ ГОНГИНООД БАЙГААРАЙ.
0 | 1 Хариулах
Зочин [202.126.89.19] 2019/2/21
Ter usiig uudagguima naizaa
2 | 0 Хариулах
Ц. Нямдорж [150.69.34.101] 2019/2/20
Энэ KFC-г зайлуул аа... Та нар өмхий тахианы махаа кятдаас оруулж ирж зардаг чинь үнэн биз дээ. Тэрнээс чинь болж иргэд хордсон нь ч үнэн. Буруутан олдохгүй болохоор дэвхцээд, одоо буруугаа чихэх юм олж байгаа нь энэ юм байна л даа. Дээрээс нь энэ Зайсан чинь угаасаа өчнөөн л жил, бүүр Монголд KFC сураггүй байх үеэс л баасаа соруулж зөөж байгаа нь үнэн. Гэлээ гэхдээ иргэд хордож байсан удаагүй юм шдээ. Энэ KFC-г Монголоос зайлуулж, Монголын мөнгийг бага ч гэсэн гадагшаа урсахыг болиулсан нь дээр байх аа, аан? Монголын мөнгийг Монголд нь эргэлдүүлэх боломж гаргах кэрэгтэй шүү, Күрэлсүхээ...!!!!
2 | 0 Хариулах
Баадай [66.181.164.229] 2019/2/20
Аймаар санагдаж байна шүү
1 | 0 Хариулах
Зочин [103.26.193.223] 2019/2/20
Ац чинь ээ
1 | 0 Хариулах
Зочин [103.26.195.246] 2019/2/20
zaisand bair hudaldaj avah chadvargui humuusiin bah tav ni hanaj bh shig bn. harin tend amidardag humuus ni setgeleer unaj baih shig bn. huurhii mongolchuud mini.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.167.239] 2019/2/20
Яаая, одоо Зайсан дахь үл хөдлөхийн үнэ уналаа даа. Ингэж яригдаад байхад тэнд хэд дахин илүү үнэ төлж байр авдаг хүн гарах уу. Болгоомжтой л зарлахгүй бол олон хүмүүс хохирох нь дээ...
2 | 1 Хариулах
Сэлбэ голын ай савд байга [202.179.25.59] 2019/2/20
Байгаа байрнуудаас хөрснөөс нь ус нэвчээгүй байр олдвол шууд сая төгрөгөөр шагная ха ха
1 | 1 Хариулах
Баасандаа [202.179.25.59] 2019/2/20
Живчихсэн газар ха ха
1 | 1 Хариулах
Зочин [202.126.89.69] 2019/2/20
Байр авах гээд хайж байхад учир мэдэх хүмүүс Хан уул ус муутай тийшээ бүү байр аваарай гэж байсан үнэн л юм байна
3 | 3 Хариулах
Zochin [66.181.161.60] 2019/2/20
Ingej doromjlohguieeee. Toviin shugd holboogui baij hudgiin us uuh eseh ni hunii erhiin asuudal fej dongosdog ene hen geech d u r a k ve
3 | 0 Хариулах
Зочин [202.131.248.162] 2019/2/20
Ёстой үнэн. Төвийн шугаманд холбоод өгч чадахгүй байж дээр нь хөрсний бохирдол гамшигийн хэмжээнд хүрцэн байхад хордох эсэх нь хувь хүний эрхийн асуудал гэж байгаатай адил сонсогдож байна.
3 | 0 Хариулах
Зочин [64.119.16.120] 2019/2/20
ХЭДЭН ХӨДӨӨНӨӨС ГАРАЛТАЙ ЦЭЭЖ БАЯЧУУД Л ЗАЙСАН ЭНЭ ТЭРЭЭ ГЭЖ ХУДЛАА МООДОНД ОРУУЛСНЫГ НЬ ХӨДӨӨНӨӨС ОРЖ ИРСЭН ОРКУУД НЬ ДАГАЖ САВСАГНААД Л ЭНЭ ШҮҮ ДЭЭ... УГААС ХОТЫНХОН БОЛ БҮГД МЭДНЭ, ТЭР ЗАЙСАН, ТУУЛ ГОЛЫН САВ ГАЗАР АМЬДРАХ БҮС БИШ... НЭГ ӨДӨР БӨӨН УЙЛААН МАЙЛААН БОЛОВ ДОО...
4 | 4 Хариулах
Зочин [202.21.106.125] 2019/2/20
лав л соцын үед ХААДээд сургуулийн мал эмнэлгийн клиникийн орчимын худагт лабораторийн шинжилгээгээр унданд тэнцэхгүй маш их эрсдэсжилттэй гэдэг байсан.хожим сонсох нь тэр худгаас толгойн арын орон сууцнууд бүгд холбогдсон сурагтай байналээ
2 | 2 Хариулах
Зочин [103.212.118.227] 2019/2/20
Suuldee yvj yvj Zaisan chine ger horoololoos shig bolj taarj bnshde hudgiin us uudag
3 | 3 Хариулах
Зочин [202.21.106.125] 2019/2/20
Зайсанд сүрьеэгийн, шарын халдварын эмнэлгүүд байсан болохоор хɵрс маш их бохирдолттой, ус нь муу, дээр нь шорон гээд ɵвчний уурхай болсон газар шүү дээр. Хуучин хотынхон сайн мэднэ дээ. Хɵдɵɵний орнууд мэдэхгүй л дээ
8 | 1 Хариулах
Зочин [183.22.24.11] 2019/2/20
zaisan chine yur ni balai gazar lda tuviin tsever us bohirt holbogdoogui. horoololuud ni buduun buduun yandangaar nuurs tulj halaadag zavharsan gazar
2 | 2 Хариулах
ch [202.131.226.221] 2019/2/20
Зайсан ч хөрсний бохирдолтой, ус нь бохир ба хангалтгүй, арьс ширний үнэртэй, бас Дархан цаазтай уулын хаяанд бааж шээсэн хүмүүсийг хэрвээ шүтлэгтэй бол тэр лус савдаг нь та нарт сайхан хандахгүй нь лав шүү. Үнэ навс унаваа гэж. Би лав зайсан зүг рүү нүүхгүй. Харин яармаг нисэх тийш нүүхээс
7 | 4 Хариулах