ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх болсон шийдвэрийг МТЗ-ын ҮЭХ эсэргүүцлээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2019 оны 1 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: MPA.mn

Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлж буй нийгмийн даатгалын шимтгэлийг нэг хувиар нэмэгдүүлэх болсон шийдвэрийг Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбоо эсэргүүцэж өнөөдөр мэдээлэл хийлээ.

Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Баяраа "Манай байгууллага бол хөдөлмөр эрхэлж, Монголын баялгийг бүтээж буй хүмүүсийн эрх ашгийн төлөө явдаг байгууллага юм. Энэ ч утгаараа нэгдүгээр сарын нэгний өдрөөс хэрэгжиж эхэлсэн нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэг хувиар нэмэгдүүлж буй шийдвэрийг эсэргүүцэж байна.

"УБТЗ ХНН"-ийн хувьд жил бүр ажилчдынхаа цалинг нэмэгдүүлэн ажилладаг. Үүнийг дагаад нийгмийн даатгалд төлөгдөж буй шимтгэл нэмэгдэж, тэр хэмжээний мөнгийг жил бүр улсын төсөвт төвлөрүүлдэг юм.

Харин бусад цалингаа нэмэгдүүлэх бололцоогүй байгууллагад энэхүү нэг хувийн шимтгэл томоохон асуудал болж байгаа гэсэн үг. Үүнээс болж зарим хувийн аж ахуйн нэгж, байгууллага үүд хаалгаа хааж, ажилчдынхаа тоог багасгах зэрэгт хүрч байна.

Эдгээрээс гадна бид бүтэн нэг сарын ашгийн орлогоо нийт ажилчдын тоонд хувааж жилийн эцэст 13 дугаар сарын цалинг олгодог. Энэ нь дунджаар жил бүр 1,300,000 төгрөг болдог. Харин энэ жилийн хувьд УБТЗ ашигтай ажилласан тул энэхүү мөнгөн дүнг хоёр дахин нугалж өгсөн. Өөрөөр хэлбэл ийм төрлийн цалин, урамшууллын мөнгөн дүн нэмэгдхийн хэрээр мөн нийгмийн даатгалын шимтгэл татагдаж байдаг гэсэн үг.

Иймэрхүү замаар улсын баялаг бүтээж буй ажилчдын олсон орлогоос гарч буй нийгмийн даатгалын шимтгэлийн ард тодорхой зорилтот бүлэгт чиглэсэн үйл ажиллагаанд зарцуулагдахын оронд улс төрчдийн эрх мэдлээ нэмэгдүүлэх боломж болж хувираад байгааг бид эсэргүүцэж байна. 

Тийм ч учраас УБТЗ-ын зүгээс 2018 онд өгч байсан нийгмийн даатгалын хэмжээгээрээ үргэлжлүүлэн төлж, нэмэгдүүлэхгүй байхыг бид хүсэж, захиргаандаа мэдэгдэх болно" гэлээ.

Мөн уг асуудалтай холбогдуулан МТЗҮЭХ-ноос Монгол Улсын Ерөнхий Сайд болон Улсын Их Хурлын Даргад зарим асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн шаардлагыг хүргүүлсэн байна.

Шаардлагад:

"Төмөр замчдаас бүрдүүлдэг бүх төрлийн татвар, шимтгэлүүд жилээс жилд нэмэгдэн улс, нийгэмд хувь нэмрээ оруулж буй гэдэгт бид эргэлздэггүй. Харин татвар төлөгчдөөс төвлөрүүлсэн орлого нь аливаа сан, бонд тендер нэрээр төрөөс төрсөн баячууд шударга бус аргаар мөнгө олж, бизнесийн бүлэглэлийн луйврын золиос болж байгаад харамсаж байна.

Тусгай хөнгөлөлт гэх нэрийн дор алтны болон бусад төрлийн татвараас чөлөөлж, аль нэгэн этгээдэд давуу байдал бий болгон орлого алдах бусармаг үйлдлийг зогсоож, элдэв сан, бонд тендер гэх мэт далд эх үүсвэрээс олох нууц орлогуудыг ил болгох, орлогын албан татвар тогтоох зэрэг үйл ажиллагааг зохион байгуулахыг хүсэж байна.

Мөн дараах биелж болох цөөн тооны шаардлагуудыг шийдвэрлэж өгөхийг хүсжээ:

  • Ард түмний нуруунд дарамт болсон ипотекийн болон бусад төрлийн банкны зээлийн хүүг бууруулах,
  • Бүх насаараа хөдөлмөрлөөд тэтгэвэр тогтоолгож буй иргэдийн тэтгэврийн үнэлэмжийг сүүлийн 6,7 жилийн дунджаас хамааруулан бууруулахгүй байх,
  • Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдүүлэхийг нэн даруй зогсоох зэрэг шаардлагуудыг хүргүүлж байна" хэмээн шаарджээ.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
57
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
29 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
tsengel [202.126.89.13] 2019/1/22
demjij bn
0 | 0 Хариулах
Н [202.9.44.242] 2019/1/17
Бусад байгууллагуудын Үйлдвэрчний хэвлэлүүд нэгдээсэй. Цалин нэмсэн гээд бараа бүтээгдэхүүний үнэ өснө. Гэтэл нэмсэн цалин нь цаагуураа татвар шимтгэлдээ явчихдаг. Хүмүүсийн амьдрал өдөр өдрөөр дордсоор байна... Дундаж давхаргынхан энэ бүгдэд хамгийн ихээр өртөж байна?!
1 | 0 Хариулах
Зочин [202.9.42.71] 2019/1/17
Хүүхэд өсгөсний 1.5 хувийн нэмэгдэл өгнө гээд 2018 онд яриад байсан. Тэрийгээ өгөөчээ
0 | 0 Хариулах
Зочин [103.212.118.50] 2019/1/17
zuv sh dee demjij bna.deegvvree idej uuj ard tvmnii nuruun deer tatvaraar daramtaj manjiin darlalaas undur tatvar avch unendee amidrah argagvi bolgoj bna
0 | 0 Хариулах
дэмжигч [182.160.37.141] 2019/1/16
зѳвѳѳ татварын мѳнгѳѳр хэдхэн улс тѳрч олигархуудыг л баяжуулж ард иргэд тэдний идсэн мѳнгѳний ѳрийг нуруун дээрээ үүрч бна эцсийн эцэст иргэд үнэхээр туйлдаж бна шүү
0 | 0 Хариулах
Иргэн [203.169.50.113] 2019/1/16
НД-ын шимтгэлийг цөлмөсөн С.Эрдэнээс нэхэмжилж ав
1 | 0 Хариулах
Ажилтан [124.158.88.8] 2019/1/16
Энэ сөрөг юм бичээд байгаа хүмүүс өөрсдөө юу ч хийж чадахгүй бж дуугай л бай.энэ хүн их зоригтой дуугарч бна одоо хэн бидний төлөө ингэж дуугарч байгаа юм бэ алга л бна.
0 | 0 Хариулах
Эмнэлэгийн ажилтан [124.158.88.8] 2019/1/16
Юм хийж байгаа нэгэндээ битгий садаа бол.
0 | 0 Хариулах
Зочин [124.158.88.8] 2019/1/16
Зөв л юм ярьж байгаа юм шүү.хүний гадна төрх энд ямар хамаатай юм бэ. Энэ хүн харин ч зоригтой дуугарч бна.бусад нь нэрээ ч тавьж чадахгүй хүнийг янзан бүрээр хэлэх юм .тэр хэлсэн хүмүүс том луйварчидтайгаа ингэж харьцаж чадахгүй бж хийж дуугарч байгаа нэгнээ ингэх юм
0 | 0 Хариулах
Зочин [182.160.35.16] 2019/1/16
2018 онд НД -ийн хуульд 1 хувь нэмж байхад эсэргүүцдэг байгаа да хэзээ хойно нь хэвлэлийн бага хурал хийгээд л Баяраа гуай мөн ч орой хөдөлж байна да
1 | 0 Хариулах
Тунгаа [172.58.184.12] 2019/1/16
Ер нь татвар, нийгмийн даатгалд төлдөг мөнгөө хүүтэй хадгалавал яасан юм бэ. Иргэн баян бол улс баян гэж зүгээр ч нэг хэлээгүй байх.
2 | 1 Хариулах
Аа [122.201.22.177] 2019/1/15
Үнэн ш ддээ насаараа зүтгэж зүтгэж арай гэж гайгүй цалин авдаг болоод хэдэн төг хуримтлуулж банкны лизингээр байр аваад хүүндээ дарлуулаад байж байтал НД татвар нь нэмэгдээд өрнөөс гарахаа байлаа. Бид зүгээр л эрх тэгш төлье тэгэх үү?
5 | 0 Хариулах
Зочин [103.26.193.166] 2019/1/15
Бас хүүхэд өсгөсний 1.5 жилийг 18 оны 1 сарын 1 ээс нэмнэ гэсэн.бас л хойшлуулж
0 | 0 Хариулах
Ххх [122.201.22.177] 2019/1/15
НД -н мөнгийг шамшигдуулчихаад одоо ажил олгогч ажилтан 2-г дарамталж төлүүлэх гэсэн бодлого өөр юу ч биш.
1 | 0 Хариулах
Gg [122.201.22.177] 2019/1/15
Ажилчиддаа хэдэн төг нэмээд өгчье гэхээр НД Нь хуу хамаад явчихна. 1000000төгрөг өгсний төлөө байгууллага 125000 аар торгуулна дээо нь хувь хүн 115000 г НД- д дээр нь 78000г татварт ингээд 193000г хувь хүн төлнө.1 саяыг өгсний төлөө 318000 төг НД татварт төлнө. Энэ бол үнэндээ ажил олгогч ажилтан 2- т үнэхэнр дарат болж бна.
4 | 0 Хариулах
Зочин [150.129.142.227] 2019/1/15
huwi hund hertsuu bna
1 | 0 Хариулах
jargal [202.9.42.164] 2019/1/15
huviaraa toldog bolohoor hetsuu bna 43000 odo eniig tolchih mongo alga bna daa oorsdiinhoo idsen mongiig yduu irged bid naraas garguulah gej gomdoid bh yum
1 | 0 Хариулах
Зочин [64.119.27.125] 2019/1/15
HUN EHEES TOROHDOO ERH TEGSH TORDOG TOM BOLOOD ERH TEGSH BAIH ESGUI BOLDOG INDIGO HUUHDUUD ERH TEGSH NIIGEMD TODORCH CHADAHGUI
0 | 0 Хариулах
Зочин [149.167.33.143] 2019/1/15
МЭЛГЭР ГЭХ ШУШМААН ӨӨРИЙН БАЛАЙ ЗГ КЭЛГҮЙ САЙД НАРТАЙГАА ХАМТ АРД ТҮМНИЙ ЭСРЭГ ОЛОН ТАТВАР НЭМСНИЙ НЭГ ДЭЭ
2 | 0 Хариулах
Зочин [202.55.188.33] 2019/1/15
Anh Mongoliin Uildverchnii Evleliin Kholboo uuniig chini hamtran batalsan sanagdaad baih yum tegehed MTZ UEKh eserguusej boloogui yum baih daa ungursun hoino n ingeh hereg baigaamuu
0 | 0 Хариулах
Зочин [202.9.43.123] 2019/1/15
МҮЭ эсэргүүцсэн байна лээ. Дөргүй бух шиг Чойжилсүрэнгийн хийсэн Хүрэлбаатрын үргэлжлүүлж байгаа ажил. Өмнөх алдаагаа засах боломж ЗГ т байгаа. Олон хувийн хэвшил байгууллагууд сөгдөж байна
2 | 0 Хариулах
иргэн [202.179.24.141] 2019/1/15
Дэмжиж байна Зөв асуудал тавьж байна шүү
1 | 0 Хариулах
өнөр [66.181.161.112] 2019/1/15
манайхан дэвшүүлж байгаа асуудлыг харахын оронд хүнийг тарган туранхай шил зүүдэг, зүүдэггүйгээр нь хэлж ёс бус авирлах юм даа.Төмөр замын ҮЭ ХОЛБООНЫХОНы дэвшүүлж байгаа зүйлийн дэмжих хэрэгтэй.Та бидний цалингаас авдаг татвар шимтгэл нэмэгдээд байхад тэр хамаагүй ээ гээд хүний бие хаагаар оролдох нь оюун санааны ядуурал л байх даа
3 | 1 Хариулах
Хөгийн Баяраа нь айноо [66.181.161.92] 2019/1/15
Хөгийн Баярааг өршөөчих л дөө. Хөгийн загнаж загнаж одоо л нэг хэрэгтэй юман дээр дуугарч байгаа вм биш үү, луйварчдад хөдөлмөрөө шулуулсаар л байх уу?!
0 | 3 Хариулах
Зочин [202.126.89.161] 2019/1/15
Хөгийн долир Баяраа Төмөр замчдын төлөө юу ч хийдэггүй Жигжиднямаагийн бөгс долоогч
3 | 1 Хариулах
Зочин [59.25.77.46] 2019/1/15
УБТЗ-ын хэмжээнд авилга, хээл ,хахууль, албан тушаалын наймаа хэрээс хэтэрч байна даа.Шудрага үнэн гэж байдаг бол жирийн ажилчин иргэд үгээ хэлж дуугарах цаг нь болсон шүү.Дуугай байх тусам дарга сэдэр зүүсэн арчаагүй нөхдүүд даварч байна даа.Хаана хууль бус үйлдэл ноёрхоно тэнд сайн ажилчид тогтвор суурьшилтай удаан тэсэж ажиллана гэсэн ойлголт байхгүй.Жирийн ажилчид их стресс дарамтан дор ажил үүрэг гүйцэтгэж байгааг онцгойлон анхаарах цаг болсон.
1 | 0 Хариулах
Зочин [64.119.27.125] 2019/1/15
ANH SAINSHANDAAS TZ TAVIJ BAIHAD TRASAA ALDCHIHSAN GEJ YARDAG TERIIG ZASVAL DAVHAR VAGONII TEHNIK ASHIGLALTIIN DURMIIG HANGANA
0 | 0 Хариулах
Зочин [202.9.43.123] 2019/1/15
Зөв юман дээр л дуугарч байх шиг байна. Улс төрчдийн тэмцлээс илүү ард түмэнд энэ л асуудал чухал байна. НДШ хувь өслөө гээд ямар эргэж наалдах биш
2 | 0 Хариулах
Зочин [202.9.42.121] 2019/1/15
хогийн баяраа эндээ байсан хэвээр л үү
3 | 0 Хариулах