ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын ардчиллыг үнэлсэн АНУ-ын $350 саяын буцалтгүй тусламжийн гэрээнд ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Ч.Болортуяа
2018 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

- АНУ-ын нийслэл Вашингтон хотоос Ikon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа мэдээлж байна -

“Улаанбаатар хотын нийт усны хангамжийг нэмэгдүүлэх гэрээг байгуулах зам дардан байгаагүй. Монгол Улсаас маш их хүчин чармайлт шаардсан 3.5 жилийн ажлын үр дүн өнөөдөр гарлаа” гэж Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы Сорилтын Сангийн хооронд байгуулах хоёр дахь гэрээ боловсруулах Үндэсний ажлын албаны дарга Э.Содонтогос баяртайгаар мэдэгдсэн юм.

Тодруулбал,  Монгол хүн бүрт хамаатай усан хангамжийг сайжруулах цогц хөтөлбөр хэрэгжүүлэх 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео нар Улаанбаатарын цагаар Пүрэв гарагийн 8.00 цагт гарын үсэг зурж Хамтарсан мэдэгдэл гаргалаа.

 
 
 

Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурснаар Улаанбаатар хотын иргэдийг цэвэр усаар хангах хөтөлбөрт голлон зарцуулагдана. Мөн Улаанбаатарчууд бидний хэрэглэж буй гүний усыг дахин ашиглах саарал ус боловсруулах үйлдвэр байгуулахад зориулах юм. Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатарт 50 шинэ гүний худаг гаргана. Үүгээрээ Улаанбаатар хотын тасралтгүй өсөн нэмэгдэж буй хүн амын хэрэгцээг хангахаас гадна ус дамжуулах хоолой, усан сан, өргөх насос зэргийг барьж байгуулах юм.

Өнөөдөр зурж буй энэ гэрээ нь БНХАУ-ын тусламжаар барьж байгуулах шинэ Төв Цэвэрлэх Байгууламжтай хамтарсан нэг цогц төсөл болж байгааг тодруулж хэлэх хэрэгтэй. Үндсэндээ Улаанбаатар хотын иргэдийг цэвэр усаар хангах, хэрэглэсэн усаа дахин ашиглах эдийн засгийн үр ашигтай энэхүү төсөлд нийтдээ 650 сая ам.доллар зарцуулагдана гэсэн үг. Тодруулбал, АНУ-ын Мянганы Сорилтын Сангаар олгогдох буцалтгүй тусламж болох 350 сая ам.доллар, БНХАУ-ын 300 сая ам.долларын Цэвэрлэх байгууламжийн төсөлтэй нэгдсэн цогц хөтөлбөр болж байгаа юм” гэв.

Түүх сөхвөл, 2014 онд Мянганы Сорилтын Сангаас (МСС) Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид хоёр дахь хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр болсноо дуулгаж байжээ. Ингэхдээ хоёр дахь компакт гэрээг үр ашигтай зарцуулах төслийн саналыг ирүүлэхийг хүссэн байна. Үүний хүрээнд 2015 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг сааруулж буй хүчин зүйлийн судалгааг Монгол, Америкийн баг хамтран хийж усны нөөц, хангамжийн асуудал манай хамгийн тулгамдсан асуудлын нэг болохыг тогтоожээ.

МСС-ийн хоёр дахь хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын усны асуудлыг цогцоор нь шийдэх боломжтой. Учир нь энэ төслийг хэрэгжүүлэх явцад усны үнэ цэнийг бүгд нийтээрээ ойлгон хүлээн зөвшөөрч, ухаалаг, хэмнэлттэй зарцуулалт руу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд шилжих шаардлагатай болно. Улмаар усны үнийн бодит үнэлгээг тогтоох ёстой. Энэ нь Монгол Улсын нийт эдийн засагт ч, байгаль орчинд ч ээлтэй бөгөөд хамгийн гол нь өсөн нэмэгдэж буй хүн ам найдвартай цэвэр усаар тасралтгүй хангагдах боломж бүрдэж байна” гэж энэ гэрээг анхнаас нь хийх хүртэл оролцож, ахалсан хатагтай Э.Содонтогос ярьж байлаа.

АНУ-ын ард түмний татвар төлөгчдөөс бүрдүүлсэн мөнгийг Улаанбаатарын усны хангамжийг сайжруулах төсөлд зарцуулах шийдвэр гаргасан нь Монголын үлгэр дуурайлал бүхий ардчиллыг үнэлж буй явдал гэж мөн албаны хүмүүс онцолж байв.
 


МОНГОЛ УЛС, АНУ-ЫН ГАРГАСАН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛД:

"Монгол Улс, АНУ нь хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших 30 гаруй жилийн хугацаанд гаргасан тууштай хүч чармайлтын үр дүнд Монгол Улс, АНУ-ын улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, боловсрол, соёл, иргэд хоорондын харилцаа холбоо гүнзгийрэн хөгжиж ирснийг тэмдэглэж, хоёр талын харилцаа Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн шинэ түвшинд хүрснийг зарлан тунхаглав" гэжээ. 

“ӨРГӨТГӨСӨН ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛС, АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ”-ийг ЭНД дарж бүрэн эхээр нь уншина уу.



Монголын ноолууран болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нийлүүлэх дээр дэмжлэг хүсэв

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео нар өнөөдрийн уулзалтын үеэр Монгол, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, Ерөнхий сайдын АНУ-д хийж буй айлчлалын дүнд хоёр талын харилцаа шинэ шатанд гарч, Өргөтгөсөн иж бүрэн түншлэлийн түвшинд хүрснийг сайшаан тэмдэглэж, энэхүү түншлэлийг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэхийн төлөө тууштай байхаа харилцан нотолжээ. 

Дээрх зорилгын хүрээнд талууд Монгол, АНУ-ын хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай Замын зураглалыг тохирч хэрэгжүүлэхээр болсонд Ерөнхий сайд У.Хүрэлсүх сэтгэн хангалуун байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр АНУ-ыг Монгол Улсын томоохон хөрөнгө оруулагч, худалдааны түнш байж, харилцан ашигтай эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа хөгжүүлэхийг уриалсан бөгөөд Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа төрөлжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг тэмдэглэж, Монголын ноолууран болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нийлүүлэх тухай тогтоолын төслийг АНУ-ын Конгрессын гишүүд Конгресстоо өргөн барьсныг мэдээлж, дэмжлэг хүссэн юм.

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд Олон Улсын Валютын Сан, Дэлхийн Банкны удирдлагуудтай энэ өдөр уулзлаа.

Түүний айлчлал маргааш Мянганы Сорилтын Сангийн төлөөлөл болон Монголын ноолууран болон оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй нийлүүлэх тухай тогтоолын төслийг АНУ-ын Конгрессын гишүүд Конгресстоо өргөн барьсантай холбогдох уулзалт зэргээр үргэлжлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
86
Зураг
ЗӨВ, ГОЁ
11
Зураг
ХАХА
5
Зураг
БАХАРХМААР
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
83 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.161.46] 2018/10/24
USA bol аврагч
0 | 0 Хариулах
Зочин [103.26.193.114] 2018/9/23
Ер нь монгол хүн биш хятад хүн болж төрсөн бол жинхэнэ бахархал мөн байж. Хятад бол америкаас гуйхгүй.
2 | 3 Хариулах
Зочин [64.119.19.246] 2018/9/22
дан мэдрэлүүд коммент бичдэг юм байна. Одооноос айконд коммент үлдээхээ болилоо
2 | 0 Хариулах
Зочин [45.77.29.243] 2018/9/21
Монгол улс зөвхөн Хятад,БНАСАУ-тайл ашигтай худалдаа хийдэг гэдгийг мартаж болохгүй.ОХУ-тай гэхэд жил бүр 1.5 тэрбум usd алдагдалтай худалдаа хийдэг.Худалдааны алдагдлыг багасгая гээд татваргүй мах экспортлоё гэхэд зөрүүлээд зохион байгуулалттай шүлхий тарааж үнэ цэнийг нь унагадаг.Төмөр зам,усан цахилгаан станцыгч яаж гацаасныгч мэдэж байгаа биз.Одоо монголын нутаг дэвсгэр дээгүүр төмөр зам тавьж Тувагийн нүүрсийг гаргахаар ажиллаж байна.Нэгэнтл нүүрс,алт,зэс,төмрийн хүдэр зарж амьдарч байгаагаас хойш өөрсдийнхөө зах зээлийг алдахгүй ухаантай амьдрах хэрэгтэй.
4 | 3 Хариулах
Зочин [66.181.184.61] 2018/9/21
Монгол улс Америкийг олон удаа хулхидсан даа оросын тушаалаар хэдэн Монголчууд Тамсагийн нефтийн ордод хөрөнгө оруулсан Америкчуудыг дээрэмдэж хөөсөн Америкчууд дээрэмдүүлсэн мөнгөө авах гэж олон улсын арбитрийн шүүхэд гомдол гаргах байсан ч хятадад зарсан юм Тэр үед Монгол улс юун Америкийн мөнгийг төлөх төрийн авдартаа мөнгөгүй байсан Сүлжмэл оёдлын бүтээгдэхүүнд Америкчууд хөнгөлөлт үзүүлж нэг үе Монгол улсын гол валютыг бүрдүүлэхэд тусалж байлаа Гэтэл хятадтай нийлж Монгол шошго нааж хулхидаж хөнгөлөлтөө алдсан.УБ төмөр замыг шинэчлэх Америкийн 285 сая ам.долларыг оросуудтай нийлж хувааж идсэн Монголчууд одоо 350 сая ам долларыг хятадтай эсвэл оростой хувааж идэх үү том хулгайч нарын тоглолт болно харж л байгаарай Зах зээлд анх шилжсэн хүнд үед Япон биш Америк тусалсан шүү Япон Америкийн тушаалаар Монголыг хариуцаж авсан
4 | 4 Хариулах
Зочин [66.181.161.118] 2018/9/21
Бага гэлтгүй шилэн данс нээгээд юунд яаж зарцуулснаа ил тод байлга. Улсын нэр зарч идсэн луйварчид. АНУ монголд анхаарч байгаа нь их юм. Оркууд амаа тат.
1 | 1 Хариулах
Зочин [112.72.11.104] 2018/9/21
Олигтойхон юм хийгээсээ танай дарга зузнаас манай дарга өргөнөөс идсэн гээд сууж байвал яанаа нөхдөө
2 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2018/9/21
Тамсагийн нефтийн бүлэг ордыг 90 онд АНУс ахдаа бэлэглээдэхсэн чинь өнөөх нь хятдуудад зарчихаад арилж билээ, хөөрхий. Манайхан үхэр шиг ангайгаад л хоцорсон доо. Ха ха ха ха ха ха ха
2 | 3 Хариулах
Зочин [190.2.151.96] 2018/9/21
Монгол ч хямдхан юмдөөөө.
3 | 4 Хариулах
Зочин [202.21.103.18] 2018/9/21
ард түмнээ гуйлгачин шиг амьдруулж бж юун маадгар алхдаг юм. өөрсдөө энэ мөнгийг босгоцон юм шиг.
6 | 1 Хариулах
Зочин [202.70.43.234] 2018/9/21
Хүрэлсүх гуай ажил явуулах хэдэн доллартай болоод их баяртай байгаа бололтой, хэхэ.
0 | 1 Хариулах
Зочин [103.9.90.131] 2018/9/21
Монголын ардчилал ердөө 350 сая долларын үнэтэй байсан юм уу, тэгвэл яршиг хятад орос хоёртоо эртхэн дагаар оръё дөө
6 | 9 Хариулах
Uyanga [93.44.109.191] 2018/9/21
Chi bitgii huts!naad amaa medej yri
3 | 0 Хариулах
Зочин [64.119.25.12] 2018/9/21
Nice. Oros hyatadtai tcergiin surgalt hiicheel Usagaas mongo avchaal
8 | 0 Хариулах
Жнxyyгаас болгоомжил [58.108.90.128] 2018/9/21
Зика жонxyy чaцга нар одоо хорлож гацаах гэж чичрээд дайрчинааа...
5 | 2 Хариулах
Зочин [202.131.245.243] 2018/9/21
Орос ах Их өрийг маань тэглэсэн. АНУс ах минь Азид үлгэр жишээ болсон ардчиллын баянбүрдийн өрөнд баригдсан гуйлгачин Монгол дүүгийнхээ бондын өрийг цайруулахгүй юм байх даа?
3 | 7 Хариулах
Зочин [66.181.161.61] 2018/9/21
Шуналын Шулмас хужаа хүмүүс өгч авдаг генгүй төрдөгөөс ганцхан хар амиа бодогсод. . Энэ дэлхийн бүх оронтой Америк худалдаа наймаа гэрээ хийхдээ бүх мэдлэг арга барил бүх технологийн хужаанууд хулгайлдагаас болон бүх ашиг нь ганцхан хужаад ашигтайгаар хийгдэсээр ирсэн. Энэ дэлхийд Хужаатай наймаа гэрээ хийсэн ямар хүн ч ямар улс орон ч хужаануудийн төлөвлөсөн хэсэг хугацааны дараа хохирон хохирол амссанаа хохирсоноо заавал бүүр заавал мэддэг. . . Хужаа хүн хүн биш шуналын Шулмасууд. Манжууд ийм байсан.
1 | 0 Хариулах
Зочин [202.170.68.162] 2018/9/21
Браво!
1 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2018/9/21
АНУс ах афганистанд жил бүр 14 тэрбум долларын тусламж өгдөг. Азийн үлгэр жишээ ардчиллын баянбүрдийн өрөнд баригдсан ядуу гуйлгачин дүүдээ 10 жил царай алдуулж байж 350 саяыг өгөх болсон юм уу?
3 | 5 Хариулах
Зочин [58.108.90.128] 2018/9/21
Чи афгандаа очиж амьдар заа?! Авах алба ч байхгүй... Муусайн оросын троллууд л үймүүлээд бх шиг..
7 | 3 Хариулах
үнэнийг хэлэгч [202.70.43.214] 2018/9/21
Афганд маш үнэ цэнэтэй, эртний предамитуудын хайж буй өндөр технологи бий. Биднийг захирагч, мөлхөгч нар түүнийг хүмүүс олох вий гэдгээс айж, афганчуудыг сэрээхгүйн байхын тулд "нийгмийг бусниулагчдад" ийм мөнгө төлдөг.
0 | 0 Хариулах
Зочин [122.201.25.46] 2018/9/21
БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ 2 ХӨРШТЭЙГЭЭ ХАРИЛЦААГАА САЙЖРУУЛЧИХЛАА, ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙД НЬ АМЕРИКТАЙ ХАРИЛЦААГАА САЙЖРУУЛЧИХЛАА. ОДОО М.ЭНХБОЛД ДАРГА НЬ ЮУ БОДОЖ СУУДАГ ЮМ БОЛ ДОО. АЛБАН ТУШААЛАА Л БОДООД ЭХ ОРНОО БОДДОГГҮЙ ХҮН ДЭЭ.
1 | 3 Хариулах
Болж [202.131.231.83] 2018/9/21
Хүрэлсүх сайд мундаг ажиллаж байгаа
3 | 2 Хариулах
Зочин [64.119.24.48] 2018/9/21
Ерөнхий сайд Хүрэлсүхийн засгийн газарын бодлого зөв явж байгааг үнэлж АНУ манай улсад 350 сая $ буцалтгүй тусламж олгож байна.
2 | 7 Хариулах
Саруул [202.126.89.223] 2018/9/21
Тэрнээс нь багахан л идэж уугаасай да гэж ерөөл дэвшүүлье
4 | 1 Хариулах
Ууртай иргэн [183.177.106.34] 2018/9/21
Ийм ирээдүйд ашигтай маш хэрэгтэй зүйл болж байхад өнөө л муулсан бөгс харсан доош хийсэн арчаагүй зантай хэвээрэй байх юм аа болиоочээ та хэд. Жоохон ухаантай байлдаа.
10 | 2 Хариулах
Зочин [211.36.142.178] 2018/9/21
Хуваагаал идэж уугаал дуусах байлгүй энэ ховдгын гайнууд
5 | 2 Хариулах
nyamsuren [202.55.188.33] 2018/9/21
Hurelsuhiin hoino zogsoj bga hed ali hezeenii l idej uuhaa tuluwluud iheltsen tsaraitai araas harj bgag n haraad bgara
0 | 2 Хариулах
Зочин [202.131.245.243] 2018/9/21
Шэрээний ард ганцаараа сууж баахан батиар даруулсан байна.
0 | 0 Хариулах
Зочин [139.5.217.81] 2018/9/21
АНУ 350хан сая доллар хэвлээд өгөхөд ядах юм байхгүй шд. Пакистанд л гэхэд жил бүр үзүүлдэг 300 сая долларын буцалтгүй тусламжийг энэ жил болиулсан. Пакистан манайхтай ижил мал аж ахуй эрхэлдэг, ноос ноолууран бүтээгдэхүүн хийдэг, АНУлс руу экспортолдог. Мөн америкийн брэндүүд пакид хувцасаа хийлгүүлдэг. Гэтэл манайхаас өдий хүртэл 30 жил АНУ албан ёсоор юу ч худалдаж аваагүй л байхгүй юу. Хөгжүүлье гэсэн ч санал тавиагүй. Гэтэл Пакистанд олон олон төсөл хэрэгжүүлсэн. Монгол улсыг үнэндээ л улс гэж хардаггүй л байхгүй юу. Шалтгаан нь нөгөө айхтар геополитик. АНУ геополитикоор бол Монгол улс ерөөсөө л Хятад руу түүхий эд зөөх бааз, хөгжих шаардлагагүй, хөгжүүлэх ач холбогдолгүй, хөрөнгө оруулах хэрэггүй, хүн ам сийрэг, байгалийн эрс тэс уур амьсгалтай, Орос Хятад гээд хөршөө ардчилал гэсэн нэрэн дор орк царайлж муулж байх нь Америкт нэн ашигтай. Үүнийг Монгол улсын 30 жилийн түүх батлан харуулна.
11 | 5 Хариулах
Зочин [107.77.208.27] 2018/9/22
Yagaad tuslamj avah yostoi gej? Chi amerikiin tuluu ardchilal hugjuulj baigaa um biz dee. Naad 2 hursh chin uguhuusuu hed dahin iluug mongoloos avch bgaa . Humuus uguu avaatai baij uuduldug. Dandaa avdag guilgachin shig setgeh um. Bayan hun hezee ch munguu sul taraahgui . Tiim hun hezee ch mungu tsugluulahgui shu dee
0 | 1 Хариулах
Зочин [64.119.27.96] 2018/9/22
Улс орнууд хөгжихийн тулд баян нь ядуудаа тусалж байж хөгждөг юм. Маш ойрын жишээ бол юу ч үгүй 2 ч дайныг ойрхон амссан Өмнөд Солонгосыг 1953 оноос хойш АНУлс болон барууны орнууд техник технологиосоо хуваалцаж, хөрөнгө санхүү гаргаж нийлж хөгжүүлсний дүнд өнөөгийн зэрэгт дэлхийд 12т бичигддэг буюу 1.7 их наяд долларын днб үйлдвэрлэдэг улсыг бий болгосон. Монгол улс 11 тэрбум долларын днб үйлдвэрлэдэг. Биднийг ч ялгаагүй европын аж үйлдвэр соёлтой зүүн европын Орос тэргүүтэй улсууд Гандангаас өндөр барилгагүй, тоосгоны ч заводгүй байхад нь өдий зэрэгтэй 89 он хүртэл хөгжүүлсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл 1987 онд АНУ дипломат харилцаа тогтоосноос хойш, 90 онд ЗХУ улстөрийн бүрэн хараат байх больсноос хойш Америк барууныхантай хамтарч хөгжинө гэж итгэж байсан, хүлээллтэй байсан нь үнэндээ шал худлаа. ЗХУ нурлаа БНМАУ байхгүй боллоо америк шууд зайгаа барьж эхэлсэн. Зай барьсан баталгаа нь 35 жилийн дараа Өмнөд Со олимп зохиож байсан бол 30 жил харилцаатай байгаа Монгол улс юучгүй л байна.
0 | 0 Хариулах
Nyamsuren [202.55.188.33] 2018/9/21
Idej uugaal tgd l ard tumen n urund unan biz horvoo yumaa neeree ter saihan yriad bga tsewerleh uildweriin barihiig n haray
0 | 1 Хариулах
Зочин [59.153.114.56] 2018/9/21
Бүдүүн бүдүүн албадууд очжээ кк
2 | 2 Хариулах
Зочин [202.72.245.220] 2018/9/21
СҮҮЛИЙН ҮЕИЙН ГАНЦ ГЯЛААХ ЮМ ЭНЭ БАЙНА ДАА ЭНЭ ЭЛЧИН ОГТОНБАЯР БИЛҮҮ ЯМАР БҮДҮҮЛЭГ ЮМ БЭ ПИДЖАКАА ТОВЧЛОХГҮЙ ГҮЗЭЭГЭЭ УНЖУУЛААД
8 | 0 Хариулах
Зочин [202.9.41.228] 2018/9/21
Yankyyd baylag xobx sorj kolonchloxo neg medej bga bailgvi
1 | 4 Хариулах
Ноён коммент [117.111.2.72] 2018/9/21
Одоо тгд бүгд булаалдаад л идэх бхдаа
1 | 1 Хариулах
Зочин [122.201.25.46] 2018/9/21
БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ 2 ХӨРШТЭЙГЭЭ ХАРИЛЦААГАА САЙЖРУУЛЧИХЛАА, ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙД НЬ АМЕРИКТАЙ ХАРИЛЦААГАА САЙЖРУУЛЧИХЛАА. ОДОО М.ЭНХБОЛД ДАРГА НЬ ЮУ БОДОЖ СУУДАГ ЮМ БОЛ ДОО. АЛБАН ТУШААЛАА Л БОДООД ЭХ ОРНОО БОДДОГГҮЙ ХҮН ДЭЭ.
0 | 1 Хариулах
Zochin [202.9.41.156] 2018/9/21
Нөгөө муулаад байсан Хятад, Америк 2 л та нарын үр хойчийн төлөө чандмань эрдэнэ гэгддэг усны нөөцийн асуудлыг шийдвэрлэх гэж гараа сунгаж байх жишээтэй. Нөгөө Орос нь Төмөр зам, УЦС гэх мэт аль өгөөжтэй өөдтэй төслүүдийг нь гацаагаад өөрсдөөсөө шатахуун, эрчим хүчний хараат байлгах сонирхолтой. Гэтэл манайхан ардчилалд буруугаа өгч, хужаагаа муулж, хуучин соц үеэ санагалзан суусаар үе дамжин улирсаар л...
19 | 3 Хариулах
Зочин [202.21.106.106] 2018/9/21
Хнн. 350 сая доллар зүгээр ч өгөөгүй биз. Нэхэлтэй л бгаа. Наад дайн дэгдээгч булаан эзлэгч зүгээр юм өгөхгүй. Харин Оросууд өөр шүү. Бүхэл бүтэн улсыг маань босгож, чиний өвөг дээдсийн яр тэмбүүг эмчилж улсыг маань хамгаалж ирсэн юм шүү. Болооч үгүй бас 11 тэрбум долларын өрийг тэглэж өгсөн ...
5 | 13 Хариулах
zochin [202.9.41.156] 2018/9/21
Чи өөрөө яр шарх тэмбүү
4 | 1 Хариулах
Зочин [202.21.96.212] 2018/9/21
Zoss zailaa
0 | 0 Хариулах
уншигч [64.119.18.148] 2018/9/22
Оросыг бурхан шиг тахин шүтэж бас болохгүй. Орос ч мөн адил Монгол улсад эдийн засгийн тоглолт хийж бсан уу гэвэл бсан. 1тийшээ хэт хэлбийж болохгүй
0 | 0 Хариулах
Зочин [202.131.245.243] 2018/9/21
Тамсагийн нефтийн бүлэг ордыг 90 онд АНУс ахдаа бэлэглээдэхсэн чинь өнөөх нь хятдуудад зарчихаад арилж билээ, хөөрхий. Манайхан үхэр шиг ангайгаад л хоцорсон доо. Ха ха ха ха ха ха ха
1 | 3 Хариулах
Зочин [122.201.25.46] 2018/9/21
БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ 2 ХӨРШТЭЙГЭЭ ХАРИЛЦААГАА САЙЭРУУЛЧИХЛАА, ХҮРЭЛСҮХ ЕРӨНХИЙ САЙД НЬ АМЕРИКТАЙ ХАРИЛЦААГАА САЙЖРУУЛЧИХЛАА. ОДОО М.ЭНХБОЛД ДАРГА НЬ ЮУ БОДОЖ СУУДАГ ЮМ БОЛ ДОО. АЛБАН ТУШААЛАА Л БОДООД ЭХ ОРНОО БОДДОГГҮЙ ХҮН ДЭЭ.
0 | 0 Хариулах
ХҮЗҮҮГҮЙ ХҮҮР ЭЛБЭГЭЭ [150.129.143.95] 2018/9/21
УЛААН ЦАГААН ХЭРМИЙГ ХҮСЭЭД Ч , МӨРӨӨДӨӨД Ч ДАВЖ ЧАДАХГҮЙ ЗУРСАН ЗУРГААСАА ЯАЖ ТӨӨРХӨВ ДЭЭ... Гуравдагч хөрш бидэнд юу юунаас илүү хэрэгтэй ГЭНЭ ҮҮ ...ӨӨРСДӨӨ ӨСГӨСӨН, ЭХ ЗАРАГЧ ОФФШОРЧИН ГӨЛӨГНҮҮДИЙН ХУЛГАЙЛСАН МОНГОЛЫН ХӨРӨНГӨНӨӨС АРАВ ХҮРЭХГҮЙ ЗАДГАЙ МӨНГӨ ӨГЧ ДЭЭ
1 | 4 Хариулах
Зочин [202.21.106.159] 2018/9/21
Ichmeer gehdee sain medee bna. Saaral usnii bodlogo bol mash sain bodlogo
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.31] 2018/9/21
Яахав дээ Монголынхоо төлөө нэг ч гэсэн сайн юм хийх болж байгаад нь талархаж бн. У. Хүрэлсүх маань өөрөө зарчимч сайн хүн болхоор хийж байгаа ажил нь бүтэмжтэй сайхан л бн. Монголынхоо төлөө цохилох зүрхтэй нь хийж бгаа ажил үйлсээс нь харагдаж бн. Энэ эрчээрээ урагшаа! Нөгөө газрын тосны үйлдвэр барих ажлаа зогсоож болохгүй шүү хичээгээрэй!!!
8 | 1 Хариулах
лам [202.126.89.175] 2018/9/21
орон сууц бурд ирж бгаа зэвтэй ус алга болох нь дээ ашгуй.барилгын компанууд сайхан шинэ цагаан турбагаар усны хоолойгоо хийгээд бдаг ногоо еронхий шугмаар ирж бгаа зэвтэй ус нь ногоо сайхан турбаг нь зэв идуулээд 3 жил ч болохгуй цоолоод хаячихдаг ингээд айл бур л дээр доороосоо усанд автаж буруутан нь барилгын компани болдог.ашгуй энэнээс салах юм шиг бна.улаанбаатар хотын бух барилга ийм болсон бсан
2 | 0 Хариулах
РАВДАН [66.181.160.121] 2018/9/21
ПУТИН ТЭВЧДЭГ Л ЮМ БАЙГААЗ. ХАРИН РАВДАН НЬ ТЭВЧИХГҮЙ НЬ. МУУСАЙН АНУСЫН БӨГЛӨӨНҮҮДЭЭ РАВДАНД НЬ МАШ ХЭЦҮҮ БАЙГААЧ ҮҮНИЙГ ХИЙХЭЭС ӨӨР СОНГОЛТ НАДАД ҮЛДЭЭСЭНГҮЙ ДЭЭ ТА НАР. РАВДАН НЬ КОММЕНТИЙН АЛЛАГАДАА ОРЛОО. ЯААГ Л ОТЕЛЛО ДЕЗДЕМОНЫГОО БАГАЛЗУУРДСАН ШИГ. ХАРАМСАЛТАЙЯА.
1 | 4 Хариулах
ain? [202.55.191.130] 2018/9/21
yuugee hutsaad bgaan be ene neg yum odoo
0 | 1 Хариулах
Зочин [45.77.29.243] 2018/9/21
Яанаа чамд сайн сэтгэцийн эмнэлэг олж өгөхөөс.
0 | 0 Хариулах
Зочин [64.62.232.96] 2018/9/21
Good job
2 | 0 Хариулах
Оросын троллуудад [66.181.168.220] 2018/9/21
Оросын троллууд шинэ үеийн коммунистууд боож үхэх нь . Та нар тэгвэл тэр хойд солонгос Орос руугаа тонилооч дээ. Оросыг бодвол хамаагүй бодитоор тусалсан байна Орос ах нар чинь бид нарт тийм их хайртай юм бол яагаад биднээс хэдэн бараа худалдаад авчихаж болохгүй бна. Хажуу талаас чинь хамгийн их боомилж дарамталдаг улс Орос шүү. Гуравдагч хөрш бидэнд юу юунаас илүү хэрэгтэй
11 | 5 Хариулах
Зочин [202.21.106.106] 2018/9/21
Өр тэглэсэн 11 тэрбумын хажууд наад жаахан мөнгө чинь далайн дэргэлэх дусал гэдгийг тоо мэддэг бол харьцуулж бод. Чадахгүй бол сургуулийн хүүхдээр бичүүлээд хар эргүү мал минь
3 | 5 Хариулах
Зочин [202.170.68.162] 2018/9/21
Нээрээ оросын троллууд боож үхэх гэж байгаан байна. кккк...
2 | 1 Хариулах
Зочин [45.77.29.243] 2018/9/21
Тэнэг минь СОЦ үед оросууд мөнгө хэвлэж монголд зээлнэ,тэрийг нь эргүүлээд импортын төлбөрт өгчихнө,оросын дарамт шахалтаас болоод соц орнуудтай худалдаа хийхээс өөр сонголтгүй болж дандаа алдагдалтай худалдаа хийнэ,оросын цэргийн бааз байрласан 30 жилд монголын талд хэдий хэмжээний мөнгө төлсөн бэ? Хажууд нь АНУ Өмнөд солонгост төлсөн мөнгийг харьцуулаад үз.Оросууд байгал нуур орчмын газар нутаг ,Туваг хүч түрэмгийлж эзэлснээс болж Монгол улсад учирсан хохирлыг олон улсын санхүүгийн компаниар үнэлүүлэх хэрэгтэй.Тухайн үеийн үнэ цэнээр хэдий хэмжээний хохирол авсан,алдагдсан боломжийн өртгийгч сайтар тооцуулах хэрэгтэй.Тэр үед чиний хуцаад байгаа 11 тэрбум usd гэдэг чинь лөөлөө биз.
3 | 1 Хариулах
Зочин [202.126.88.45] 2018/9/21
Наад Америкийн мөнгө бохир мөнгө. Дайн дэгдээж булааж дээрэмдэж...
3 | 6 Хариулах
зочин [202.21.124.21] 2018/9/21
Трамп сонсоод монгол гэж ямар юм байдгын гэж хэлсэн гэнэ лээ ха ха ха ха
0 | 3 Хариулах
Зочин [202.21.106.159] 2018/9/21
Bitgii tegj [хориотой үг]. Trump Mongoliin tuhai ali deer yridgaa yrisan
0 | 1 Хариулах
Зочин [103.10.21.88] 2018/9/21
Алтан дээр суусан гуйлгачин гэдгээрээ дэлхийд танигдлаа л даа.Ер нь улсын төсвөөр бүтээн байгуулалт хийдэггүй юм уу? Дандаа гадаад улсаас гуйж барин байж аваад талыг нь өөрсдөө идээд талыг нь халтуурдаж хийсэн болоод л байсаар бүр сурчихжээ.Өмнөөс нь бөгс улайчихлаа.Ичиг ичиг ичиг.Энэ чинь гавьяа биш үү,Дээр доороо бүгд бэлэнчлэх сэтгэлгээнд автчихсан..
5 | 1 Хариулах
Зочин [103.57.94.211] 2018/9/21
одоо шороон дээр суусан гуйлгачин болсон ш дээ.
3 | 0 Хариулах
Зочин [124.158.79.2] 2018/9/21
ХЭРЭГТЭЙ ГАЗРАА ХЭРЭГТЭЙ Л МӨНГӨ БАЙХ! ТЭГЭХДЭЭ ДОЛЛАРИЙН ХАНШ 2,515 МНТ ХҮРЧИХЛЭЭ МИНИЙ БОЛОН МОНГОЛЧУУДЫН ЦАЛИН ТҮҮХЭНДЭЭ ХАМГИЙН ДООД ТҮВШИНДЭЭ ХҮРЛЭЭ.
1 | 0 Хариулах
Зочин [43.243.161.23] 2018/9/21
Archaagui durakuud guilga guihaas oor yum bhgui. Teriigee tegeed reklamdah yum ichij uheesei. Boon bayar bolj bgaag ni chaavaas
1 | 2 Хариулах
Зочин [106.128.1.23] 2018/9/21
tuslamjaas tuslamjiin hoorond orshih guilgachin mongol
5 | 2 Хариулах
Зочин [124.158.107.35] 2018/9/21
Нөгөө оркын хаант улсын Монгол нь ялагдаад эхэлсэн үү? За зүгээр л БРАВО гэж хэлмээр санагдчихлаа. Улаанбаатарчууд усны хомсдолд орж байгаагаа мэддэггүй, ер нь яг ний нуугүй ярихад хомсдолд орчоод бөөн хэрүүл тэмцэл, ангаж цангасан юм болж байж засах "ёстой" байсан юмыг энэ хэдэн нөхдүүд УРЬДЧИЛЖ хийх гээд байх шиг байна ойлгож байна уу МОНГОЛ ЯЛНА сэтгэлийн хэт хөдлөлт буруу эх орончидоо
5 | 3 Хариулах
Zochin [139.5.218.11] 2018/9/21
350 saya$-yn asuudal Khuresukh bnuu baigaagui shidegdeh asuudal. Showgaa boilmoor yum! Ene gereeg Ulaanbaatart ch hiij boloh baisan
3 | 2 Хариулах
РАВДАН [66.181.160.121] 2018/9/21
БЯСДААГУУДАА ЮМЫГ УГЛУУРГААР ТУЛТАЛ НЬ ОЙЛГОСНЫХОО ДАРАА ХУРУУГААРАА УНГАС АЛДААЧ. 350 САЯ БОЛ МӨНГӨ. ҮҮНИЙГ РАВДАН ҮГҮЙСГЭЭГҮЙ. ХАРИН ҮҮНЭЭС ИЛҮҮ ДЭЭР НӨХЦӨЛИЙГ БИЙ БОЛГОХ ЁСТОЙ ЮМ.
1 | 4 Хариулах
Зочин [202.131.245.243] 2018/9/21
2 хүн сууж багтахгүй яасан ч жижиг ширээ вэ? Яасан жижигхэн өрөө вэ? Энэ ер нь албан ёсны арга хэмжээ мөн үү?
3 | 5 Хариулах
РАВДАН [66.181.160.121] 2018/9/21
ХЭРВЭЭ АМЕРИКТ ТАТВАРГҮЙ БАРАА ОРУУЛАХ ГЭРЭЭ ХИЙВЭЛ МАЙК ПОМПЕО АЖЛААСАА ШУУД ХАЛАГДНА. ТЭГЭЭД Ч ОЁМОЛ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНДСЭН БОЛОН ТУСЛАХ МАТЕРИАЛЫГ МОНГОЛ УЛС ЗӨВХӨН ГИТАД УЛСААС Л АВДАГ. ИНГЭХЭЭР МОНГОЛ УЛС АМЕРИКИЙН ХУДАЛДААНЫ ДАЙНЫ ХОРИГТ ОРНОО ГЭСЭН ҮГ.
4 | 5 Хариулах
Зочин [24.126.37.173] 2018/9/21
Эргүү малаа. Танай пүлтер нохойгоос л дээр бодитой тусалж байна. Танай нохой чинь хэдэн төмрийн сэгээ л шахдаг.
8 | 3 Хариулах
Зочин [202.131.245.243] 2018/9/21
Орос ах Их өрийг маань тэглэсэн. АНУс ах минь ардчиллын баянбүрдийн гуйлгачин дүүгийнхээ бондын өрийг цайруулахгүй юм байх даа?
4 | 7 Хариулах
Зочин [66.181.164.21] 2018/9/21
Орос ах Их өрийг маань тэглэсэн. АНУс ах минь ардчиллын баянбүрдийн гуйлгачин дүүгийнхээ бондын өрийг цайруулахгүй юм байх даа? энийг бичсэн эргүү малаа Орос өрийг тэглэх болсон нь Байгал нуурыг аваад өр тэглэсийн юу ч мэдэхгүй байж том том юм яриад.
3 | 4 Хариулах
Зочин [202.131.245.243] 2018/9/21
Байгал нуурыг авсаан? Хэзээ, хэдэн онд авсан юм бэ?
0 | 3 Хариулах
Зочин [103.57.94.211] 2018/9/21
хмгийн дээд зурган дээр хэдэн гуйлгачинг үүдний өрөөндөө жагсааж байгаад хэдэн доллар шидэхээс. гуйгаад бөөн ядаргаа гэдэг зураг уу.
5 | 4 Хариулах
Зочин [103.57.94.211] 2018/9/21
баян гуйлгачингууд бол манай улс төрийнхөн.
4 | 1 Хариулах
Зочин [202.126.89.207] 2018/9/21
Авилгад идэгдчихээд ямар юмных нь ардчилал байхад дээ.
3 | 3 Хариулах
: [106.251.245.130] 2018/9/21
АВАХААСАА ИЧИЖ БАЙНА ШҮҮ:
9 | 3 Хариулах
Зочин [202.126.89.17] 2018/9/21
АНУ "АРДЧИЛАЛГҮЙ МОНГОЛ"-ын МАН-ын ЗАСГИЙН ГАЗАРТ ЗЭЭЛ ӨГНӨ ГЭЖ ГОРЬДСОНЫ ГАРЗ ШҮҮ... ХАРЖ Л БАЙГААРАЙ..
2 | 4 Хариулах
Зочин [124.158.107.35] 2018/9/21
Танай нөгөө банхартай Монгол чинь ялагдаад унасан уу валалала
6 | 0 Хариулах
Gongor [202.126.89.166] 2018/9/21
Трамп хүлээн авч уулзахгүй бна гдг тийм ч сайнгүй бна гэсэн ш дээ гэхдээ бидний зөв 2 хөршөө л 1рт тавих естой
4 | 5 Хариулах
РАВДАН [66.181.160.121] 2018/9/21
ГАРЧГААС НЬ ХАРВАЛ ИХ МУУ НӨХЦӨЛД МОНГОЛ УЛСЫГ БАЙЛГАСАНЫГ АНУС АХ НЬ ҮНЭЛЭЭД 350 САЯ ДОЛЛАРООР ШАГНАЖ БУЙ БОЛОЛТОЙ.
4 | 7 Хариулах
Зочин [64.119.20.148] 2018/9/21
Болж дээ.
1 | 1 Хариулах