Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн төрөлхтөн Монголчууд шиг амьдарвал жил хэрэглэх байгалийн нөөцөө хоёр сард дуусгана

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Earth Overshoot Day буюу хүн төрөлхтөн жилийн турш хэрэглэх ёстой байгалийн нөөцийг ямар хугацаанд дуусгаж байгааг харуулдаг тооцоолол бий.

2018 оны ийм өдрийг саяхан наймдугаар сарын 1 гэж судлаачид тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн энэ оны турш хэрэглэвэл зохих агаар, ус, байгалийн бусад нөөцөө он дуусахаас 5 сарын өмнө дуусгажээ гэсэн үг.

Ийм түрэмгий байгаагаас байгаль дэлхий хүний хэрэглэсэн нөөцийг буцаан нөхөж амжихгүй байна. Жил бүрийн Earth Overshoot Day улам бүр наашилсаар байгаа.

Тэгвэл тус байгууллага саяхан улс үндэстэн бүрийн хэрэглээг тооцоолж, хүн төрөлхтөн нийтээрээ тухайн нэг үндэстний иргэд шиг байгалийн нөөцийг хэрэглэвэл жилийн нөөцөө хэр эрт дуусгахыг гаргажээ.

Ингэхдээ тэд НҮБ-ын хамгийн сүүлд гаргасан улс орнуудын статистик мэдээлэл болох 2014 оны дата дээр суурилж тооцоолсон байна.

Уг тооцооллоор хэрвээ хүн төрөлхтөн Монголчууд шиг хэрэглээтэй бол нэг жил хэрэглэх байгалийн нөөцөө тухайн жилийн гуравдугаар сарын 6-нд дуусгана гэжээ.

Энэ үзүүлэлтээр Монголчууд хамгийн байгальд ээлгүй үндэстнүүдийн нэгээр тодорсон байна.

Тооцооллын аргачлал болон улс орнуудын жагсаалттай энэ холбоосоор танилцаарай.

 

Эх сурвалж: OverShootday.org