Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын комиссын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Жозе Мануэл Баррозог албан ёсны хэлэлцээнд урилаа.
Монгол Улс дээд боловсролын нэгдсэн стандарт “Болоны конвенци”-д хамрагдах хүсэлтэй талаар болон бусад асуудлаар ярилцлаа.
Хэлэлцээний эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Европын комиссын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Жозе Мануэл Баррозотай уулзаж Монгол, Европын холбооны хооронд өргөжин тэлж байгаа хамтын ажиллагааны талаар санал солилцох сайхан боломж тохиож байгаад баяртай байна. Европын комиссын Ерөнхийлөгчийн түвшинд Монгол Улсад анх удаа хийж буй энэхүү айлчлал нь Европын холбооны зүгээс Монгол Улстай хөгжүүлж байгаа харилцаанд өгч байгаа том ач холбогдол гэж үзэж байна. Манай Гадаад бодлогын үзэл баримтлалд Европын холбоог гуравдагч хөрш хэмээн тунхагласан байдаг. Ингээд эрхэмсэг ноён Жозе Мануэл Баррозо таныг мэндчилгээ дэвшүүлж, яриагаа эхлэхийг хүсч байна” гэлээ.
Европын комиссын Ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозо хэлсэн үгэндээ “Монгол Улсын хүндэт ноён Ерөнхийлөгчид баярлалаа. Миний хувьд Монгол Улсад ирсэндээ баяртай байна. Монгол Улсад айлчлах хугацаандаа олон зүйлийг сурч мэднэ гэж бодож байгаа. Бидний хамтын ажиллагаа улам бүр хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын хувьд өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд маш их олон ололт амжилт гаргасанд бид баяртай байдаг. Тухайлбал, олон намын тогтолцоонд шилжсэн, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хөгжүүлсэн. Энэ тал дээр хамтран ажиллаж ирсэндээ баяртай байна. Монголд ардчиллыг хөгжүүлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч таны оруулсан хувь нэмэр их байдаг” гэв.
Хэлэлцээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс нь Европын холбоотой найрсаг харилцаа, түншлэлийн хамтын ажиллагаа хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч, Европын холбооны 11 гишүүн оронд дипломат төлөөлөгчийн газраа ажиллуулж байгааг дурдаад Европын холбоо Улаанбаатар хотноо өөрийн дипломат төлөөлөгчийн газрыг нээн ажиллуулах нь хоёр талын улс төрийн харилцааг бэхжүүлэх, бусад салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Европын хөрөнгө оруулагчдын сонирхолд нийцсэн чухал алхам болохыг онцлон тэмдэглэв.
Монгол Улс, Европын холбооны хооронд боловсрол, соёл, нийгмийн салбарын хамтын ажиллагаа, иргэд хоорондын харилцааг идэвхжүүлэх чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч ажиллах, Монгол Улс дээд боловсролын нэгдсэн стандарт “Болоны конвенци”-д хамрагдах хүсэлтэй талаар болон бусад асуудлаар ярилцлаа.
Албан ёсны хэлэлцээнд Монголын талаас:
Европын комиссын талаас:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!