Европын комиссын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Жозе Мануэл Баррозогийн Монгол Улсад хийж байгаа албан ёсны айлчлал өнөө өглөө эхэллээ.
Эзэн Чингисийн талбайд Төрийн хүндэт харуул, морьт цэрэг, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн жагсч, Монгол Улсын төрийн далбаа, Европын холбооны далбааг мандуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэм зочныг угтан авав.
Ноён Жозе Мануэл Баррозогийн Монгол Улсад хийж байгаа албан ёсны айлчлал нь Европын холбооны зүгээс хийж буй анхны өндөр хэмжээний айлчлал болж байгаа юм.
Албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд:
Угтах ёслолд Монгол Улсад гадаад орнуудаас суугаа дипломат корпусын төлөөлөл оролцлоо.
Албан ёсны угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын комиссын Ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозо нар Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Үүний дараа Европын комиссын Ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозо Төрийн ордны Баганат танхимд Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!