Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар энэ сарын 15-наас есдүгээр сарын 15 хүртэл "Төрийн хяналт иргэн таны төлөө" хэмээх сарын аян зохион байгуулан, аяны хүрээнд иргэдтэй илүү ойр ажиллаж, иргэдээс ирсэн гомдол, зөрчлийг шалган хэд хэдэн ажлууд хийж байгаа аж. Энэ талаар НМХГ-ын эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш өнөөдөр мэдээлэл өгсөн юм.
Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын фэйсбүүк хуудас руу өнгөрөгч нэгний өдөр иргэн гомдол гаргаж "Жин Чей Хай" ХХК, " Аполло" ХХК нь эмийн сүлжээ бизнес үйл ажиллагаа явуулж, бүтээгдэхүүн сурталчилж, гишүүн элсүүлэн гар дээрээс худалдаа хийдэг мөн мэргэжлийн бус хүмүүс ажилладаг гэх гомдлын дагуу шалгалт хийж, зөрчлийн хэргийг нээжээ.
Гомдлын дагуу НМХГ Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Бао Лин Шао захиралтай "Жин Чей Хай" ХХК дээр очиж шалгалт хийжээ. Шалгалт хийх явцад тус компани нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, импортлох зөвшөөрөлгүй, эмнэлгийн хэрэгсэл болон эм бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлсэн байна.
Тус зөрчлийг таслан зогсоож нийт 11 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хурааж, нийт 155 хайрцаг, 7.800.000 мянган төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хураан авчээ. Харин компанийн захиралд зөрчлийн хуулийн дагуу 3 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.
Дээрх компанитай холбоотой "Аполло" ХХК-г шалгахад тус компани нь таван нэр төрлийн биологийн идэвхт бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй байсан тул зөрчил илрээгүй байна.
Зөвшөөрөлгүй худалдаалж байсан биологийн идэвхт бүтээгдэхүүний нэр:
№ |
Нэр |
Tоо |
Үнэ |
Үнийн дүн |
1 |
“Фү ян кинг” эмэгтэйчүүдийн гель / 5 ширхэгтэй/ |
20 хайрцаг |
26,000 |
520,000 |
2 |
“Ши дуо” эмэгтэйчүүдийн гель / 7 ширхэгтэй/ |
11 хайрцаг |
78,000 |
858,000 |
3 |
Түрүү булчирхайн гель |
9 хайрцаг |
45,000 |
405,000 |
4 |
Эрүүлжүүлэн чадавхжуулагч бэлдмэл |
9 ширхэг |
135,000 |
1,215,000 |
5 |
“Жин гу тонг” үе мөчний хосолсон бэлдмэл |
20 хайрцаг |
45,000 |
900,000 |
6 |
Нүдний болор угаагч |
11 ширхэг |
50,000 |
1,550,000 |
7 |
Цус цэвэршүүлэгч капсул |
24 фл |
50,000 |
1,200,000 |
8 |
Витамины комплекс |
10 фл |
63,000 |
630,000 |
9 |
Кальци |
10 фл |
40,000 |
400,000 |
10 |
Эмчилгээний наалт |
21 хайрцаг |
20,000 |
420,000 |
11 |
Усан зүү |
10 ширхэг |
70,000 |
700,000 |
|
Нийт |
155 |
|
7,798,000 |
Иймд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар ард иргэдэд Монгол Улсын эмийн нэр төрлийн бүтээгдэхүүнд бүртгэгдээгүй бүтээгдэхүүнийг гар дээрээс худалдан авч хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.
НМХГ-ын Улсын байцаагч Д.Оюунбилэг "Эмийн бүтээгдэхүүн импортлох аж ахуйн нэгжүүд Монгол Улсын эмийн бүртгэлд эм, бэлдмэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнээ бүртгүүлэхийн тулд Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвөөс тусгай зөвшөөрөл авсны дараа бүртгүүлдэг. Иргэд бүртгэлтэй эмийн жагсаалтыг харахыг хүсвэл Эрүүл Мэндийн Яамын сайт руу орж харах боломжтой" гэв.
Мөн иргэд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газарт хүргэх санал гомдол, зөрчил илэрсэн бол 24 цагаар ажилладаг 70128012 мэдээлэл өгөх утсанд хандах боломжтой юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
|