ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсын Соёлын элчээр Бүгд Найрамдах Австри Улсын иргэн томилогдов

A.Жаргал
2018 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон Бүгд Найрамдах Австри Улсын иргэн Мариа-Катарина Лангд Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг өнөөдөр гардуулж өгчээ.

Доктор Мариа-Катарина Ланг нь Монгол судлал тэр дундаа Европын зарим оронд хадгалагдаж буй монголын эртний эд өлгийн зүйлсийн судалгаагаар 23 жил дагнан ажиллаж байгаа монгол судлаач, эрдэмтэн аж.

Доктор Мариа-Катарина Ланг хилийн чанадад монгол судлалыг хөгжүүлэх, монгол судлалаар дамжуулан Монголын түүх, соёлыг олон улсад таниулах, монгол угсаатны зүйн эд өлгийн цуглуулга болон соёлын чиглэлээр олон улсын бага хурал, лекц семинар, хамтарсан үзэсгэлэн зохион байгуулах зэрэг ажлуудыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа уулзалтын үеэр илэрхийлсэн байна.

Эх сурвалж: ГХЯ

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
4 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [27.123.214.81] 2018/7/28
Ухаантай мөн монгол эмэгтэй ямар гоё гэдгийг харуулж байгаа сайд эмэгтэй хүн дэд сайд байх нь маш томилгоо.
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.81] 2018/7/28
Маш зөв томилгоо
0 | 0 Хариулах
Зочин [58.108.114.186] 2018/7/26
Tөрийн албан хаагч байж юу өмсцын бээ??? лаглайсан мэдрэмжгүй авгай бээ
0 | 0 Хариулах
Зочин [27.123.214.126] 2018/7/26
Дэд сайд аятайхан бүсгүй заримдаа хачин ажил хэрэгч бус хувцасладагийн.
0 | 0 Хариулах