Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбоотой Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар өнөөдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд 350 гаруй бизнес эрхлэгчтэй уулзлаа. Сангийн сайдын танилцуулснаар 2018 онд Татварын 3 хуулинд шинэчлэл, Нэмэгдсэн өртгийн албан татварын болон холбогдох 20 гаруй хуулинд өөрчлөлт хийх гэж байна.
Одоо хэрэгжиж буй Татварын ерөнхий хууль 9 бүлэг 76 зүйлтэй байсан бол шинэ төсөлд 14 бүлэг 83 зүйлтэй байхаар тусжээ.
Энэ талаар Ч.Хүрэлбаатар “Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулинд шинэчлэл, бусад 20 хуульд өөрчлөлт оруулж байгаа.
Өөрчлөлт оруулж байгаагийн гол зорилго нь бизнесээ дэмжих, ойлгомжгүй, хийдэлтэй, тодорхой бус заалтуудыг цэгцлэх. Ингэхдээ татвартай холбоотой ирсэн бүх маргаануудыг Сангийн яам судалж үзсэн байгаа. ААН-үүдэд хүндрэл учруулдаг татварын заалтуудыг судалж байгаад хуулиндаа өөрчлөлт орууллаа. Мөн ил тод байдлыг хангах учиртай. Та бүхэн Европын холбооноос Монгол Улсыг татварын хувьд хамтран ажилладаггүй орнуудын жагсаалтад оруулсан. Энэ нь ил тод бус байдалтай холбоотой.
Хуулинд орж буй өөр нэг чухал өөрчлөлт бол татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах. Үндэслэлгүй том дүнтэй татварын акт тавигдаж, дараа нь шүүхээр яваад ААН-ийн зөв болдог. Үндэслэлгүй акт тавьсан татварын байцаагч хариуцлага хүлээдэггүй байсныг өөрчилнө. Төгсгөлд нь татварын албыг чадавхжуулах ерөнхий зарчмуудыг хүрээнд татварын хуулийн шинэчлэлийг хийж байгаа” гэв.
Жич: Энэхүү хуулийн төсөл нь эцсийн найруулгаар өргөн баригдаагүй бөгөөд иргэд, бизнес эрхлэгчдээс санал авч байгаа болно
Татварын Ерөнхий хуульд:
ААНОАТ-ын тухай хуульд:
ХХОАТ-ын тухай хуульд:
Бусад:
Уулзалтын дараа хуулийн төсөлд оруулах өөрчлөлт, саналаа ААН-үүд илэрхийлсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!