ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүд тойрогтоо өгөх мөнгөө иргэдийн халааснаас авах уу

ikon.mn
2017 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын 76 гишүүн 2018 оны төсвийн төслийг өнгөрсөн сард ердөө л долоохон өдрийн дотор хэлэлцэж баталсан. Хуулиараа улсын төсвийг 45 хоног хэлэлцэх ёстой байдаг ч УИХ-ын гишүүдийн зүгээс “Ерөнхийлөгч Х.Баттулгын хоёр удаагийн хоригоос үүдэн богино хугацаанд хэлэлцлээ. Гэхдээ их чамбай төсөл болсон” хэмээн мэдээллэж байв. Тэгвэл Ерөнхийлөгчийн хоригийн цаана нууж үлдсэн нэг ноцтой баримт нь УИХ-ын 76 тойрог тус бүрт жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих нэрээр олгосон гурван тэрбум төгрөг байлаа. Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх үеэр энэ асуудал тодорхой болж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү өөрийн тойргийн мөнгийг нэхэж үнэнийг илчилсэн юм. 

Тэгвэл ийн ирэх 2020 оныг бодож, тойргоо услахыг чухалчилсан УИХ-ын гишүүдийн хувьд ирэх оны төсөвт хувь хүний орлогын албан татварын шаталсан нэмэгдлээс 50 тэрбум төгрөг олохоор төсөвлөсөн байх юм. Ингэхдээ 1.5 саяас дээш цалинтай иргэдээс босго тус бүрээс дээш гарсан орлогоос нь 15-25 хувийн татвар авах аж. Өөрөөр хэлбэл, 1.5 саяас 2.5 сая төгрөгийн цалинтай бол 1.5 саяас илүү гарсан цалингаасаа 15 хувийг нь татварт өгнө.

Харин 2.5 саяас 3.5 сая төгрөгийн цалинтай бол илүү гарсан хэсгээс нь 20 хувийг, 3.5 сая төгрөгөөс дээш цалинтай бол үүнээс илүү гарсан цалингаас 25 хувийн татвар авахаар хуульчилсан байна. 

Эндээс харахад хэрэв та нэг сая 750 мянган төгрөгийн цалинтай бол хувь хүний орлогын албан татварт 250 мянган төгрөг суутгуулна. Энэ нь одоо төлж байгаа татвараас нь 85 мянган төгрөгөөр илүү гэсэн үг. Энэ мэтээр явсаар хэрэв та гурван сая төгрөгийн цалинтай бол хувь хүний орлогын албан татварт сардаа 300 мянган төгрөгийг илүү суутгуулна. Харин таван сая төгрөгийн цалинтай бол 3.5 сая төгрөгөөс илүү гарсан 1.5 сая төгрөгийнх нь 25 хувийг буюу 375 мянган төгрөгийг нэмж татварт хураалгана аа гэсэн үг. Үүн дээр мэдээж уламжлалт татварын бодолтоор төр хураамжаа авна. Ингээд бодохоор бүхэл бүтэн байрны зээл, хүүхдийн сургалтын төлбөр, өрхийн хэрэглээний мөнгөө Засгийн газарт иргэд их ажиллаж, өндөр боловсрол эзэмшиж буйнхаа төлөө тушаах болж байгаа юм. Мөн нэн тэргүүнд хамрагдах хүмүүс бол уул уурхай, эрчим хүчний салбарынхан. 

Тухайлбал, “Багануур”-ын уурхайн эксковаторчин гэхэд сардаа 1.6 саяас 2.2 сая орчим төгрөгийн цалин авдаг. Тэдний хувьд өдрийн 12 цагийг нүүрсний тортог, агаарын бохирдол дунд өнгөрүүлдэг. Цахилгаан станцын инженер, ажилтнууд ч тэр адилхан. Хэт их дуу чимээ, агаарын бохирдол дунд ажилладаг учир мэргэжлийн өвчнөөр залуу насандаа өвчилж, эмчилгээний зардалд олсон орлогоо тушаах нь их байдаг. Олон улсын байгууллагын ажилтан, төслийн менежерүүдийн хувьд өндөр цалин авдаг ч энэ нь дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд эзэмшсэн мэргэжил, хэлний боловсрол, өөрийгөө хөгжүүлэхийн төлөө төлсөн төлбөрөө эргүүлэн авах боломж нь гэдгийг төр засаг ойлгох хэрэгтэй.

Уул уурхайн салбарынхны хувьд бүр хэцүү. Жилийн 365 хоногийн 250 орчим хоногийг нь гэр орноосоо хол, алс хол үр хүүхэд, хань ижлээ санасан бэтгэрсэн сэтгэлээр цаг хугацааг үддэг. Цаашлаад эр нөхөр, хань ижил нь хөдөө орон нутагт ажилладаг учраас гэр бүлийнх нь хүн Улаанбаатар хотод ажил хийх боломжгүй, үр хүүхдүүдийнхээ сургууль цэцэрлэг, амьдралынхаа бүхий л ачааг үүрч үлддэг. Өөрөөр хэлбэл, тэдний өнөөдөр өндөрт тооцогдож, төрийн татварын хатуу бодлогын балгаар хураагдахад бэлэн байгаа 1.5 сая төгрөгөөс дээш цалин нь эргээд гэр бүлээ бүхэлд нь тэжээх ганц хүний орлого болж хувирдаг. Ийм байхад УИХ “Дэлхийн бусад оронд ч татварын шатлал байдаг” хэмээн үзэж, Монголыг Японтой, Сингапуртай жиших нь юуны учир вэ. Ядаж л энэ шийдвэрийг гаргахаасаа өмнө, хэрэгжүүлэхээсээ урьтаж, Японд дунджаар монгол мөнгөөр 161 сая, Сингапурт 512 сая төгрөгийн жилийн орлоготой хүмүүстээ татварын шаталсан зарчмаар татвар оноодог байх жишээний. Харин манайд бол үсрээд үсрээд дээрх салбарынхан жилийн дунджаар 30 сая төгрөгийн орлоготой байгаа юм. Тиймээс УИХ-ыг ч Засгийн газрыг ч, эрх баригч Монгол Ардын намын удирдлагуудыг ч дээрх шийдвэрээ эргэн харахыг хүсье.

Намынхаа мөрийн хөтөлбөрт “Чинээлэг дундаж давхаргыг бий болгоно” гэж тусгасан хэрнээ эргээд арай хийн дундаж давхаргад тогтон ядан дэнчигнэж буй иргэдээ ингэж дарамталж болох уу. Тэр дундаа, Монголын дундаж давхарга амьдрал нь дээшилж чинээлэг гэр бүлийн эгнээ рүү орох бус харин нэн ядуу бүлэг рүүгээ унах эрсдэл өндөр байдаг гэж эдийн засагчид ч, судлаачид ч хэлсээр байхад шүү дээ.Тиймээс ирэх сарын нэгнээс шууд “Дундаж давхаргагүй Монгол Улс боллоо” хэмээн зарлаж, албан ёсоор хүн амын ядуурлаа 60 хувиар тооцвол яасан юм бэ.

Эрх баригч Монгол Ардын намын удирдлагууд уу. Засгийн газрын гишүүд ээ. Үгүй ядах нь ээ, тойргоо услах мөнгөө иргэдийнхээ халааснаас татвар нэрээр дээрэмдэхээ больцгоо, улстөрч өө. 

 

Эх сурвалж: Д.Жаргал /ipost.mn/

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
m [59.153.115.153] 2017/12/13
muu malnuud bolmoor vumaa vileen vzej olson hiden togorgoon ene muu laruudad ogoh gejvv
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.89] 2017/12/12
Цалингаас авдаг татварыг нэмлээ гээд гишүүд яриад байсан өөрсдөө тэрбумыг авахын тулд хуулийн аргаар дээрэм хийжээ гэж ойлголоо
0 | 0 Хариулах
Зочин [66.181.184.221] 2017/12/12
шулаачид луйварчид яаж чадаж байна аа? яагаад гайгүйхэн цалин авсныхаа төлөө ингэж шийтгүүлэх ёстой юм
0 | 0 Хариулах
Zochin [27.123.212.140] 2017/12/12
Daraagiin songuuld hogiin novshnuud gudamand garna harj baigaarai ard tumenii tule uych hiihgui itgel aldsan tatbariin daramtand oruulsan
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.71] 2017/12/12
Zaa bas bolohguu shdee
0 | 0 Хариулах
Зочин [27.123.212.136] 2017/12/11
ЮУН ТОЙРОГТОО МӨНГӨ ГАРГУУЛАХ. ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС ХУВЬДАА КАРМАЛАХ САНААТАЙ !!! ГОРЬД !!!
1 | 0 Хариулах
зочин [103.212.116.142] 2017/12/11
Өнгөрсөн 4жилд дундаж давхаргыг үгүй хийчихээд одоо татвараа 7төрөл дээр нэмэхээр монгол хүн монгол айл өрх бүр ядууралд орж ядуурал чинь 80-90%ордог юм бгаа биз дээ.АН 4жил монгол хүний орлого өрхийн орлогыг нэг ч удаа нэмээгүй.цалин тэтгэвэр нэг ч удаа нэмэгдээгүй учир дундаж давхарга бхгүй болсоон.одоо татвараар дарамталж бүгдын ядуу тарчиг байлгах арга хийж бгаа юм бна. өндөр цалин бага цалин авсан ялгаагүй ядууралд орно.ойлгомжтой шүү дээ.төр 300 ,0 төрийн албанд тарааж түүнийгээ татвар нэмэгдсэн гээд хуу хамж авчихна.нөгөө айл өрх хэвээрээ өр зээлэнд баригдсан цалингаас цалингийн хооронд өр зээл тавьж таараа.ийм л юм хийчихээд татвар нэмж бдаг урагшгүй ноёд ухаангүй албатууд болжээ
0 | 0 Хариулах
Зочин [202.131.238.98] 2017/12/11
он гараад ажил хаях хэрэгтэй. нүүрсгүй тлггүй баялааггүй хог дээр гарна. Энэ цаоинг дандаа уул уурхай эрчим хүчнийхэн авч байгаа
0 | 0 Хариулах
Зочин [119.40.103.11] 2017/12/11
одоо энэ төрд итгэх итгэл алдраад байна
2 | 0 Хариулах
Зочин [41.85.161.157] 2017/12/11
Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: +33644664081 ayudaentreparticular@gmail.com ayudaentreparticular@gmail.
0 | 0 Хариулах
Зочин [202.170.80.25] 2017/12/11
Дунд давхарга гэдэг бол цалингаа аваад зээлээ төлөөд цаана нь жаахан юм үлдээж чадах хүмүүс. Тэднийг зүгээр л юм битгийн үлдээ цаашаа юм хадгалахгүй хураалга гэж байгаатай адил болоод байна. 76 бол дунд давхарга биш. Томчууд нь улсаа хуваан зараад бөөн мөнгөө барж ядсан, гэхдээ шунал нь дуусашгүй. Тэдний цүнхийг барьж гүйгсэд нь хэдэн тендер нэрээр хусагчид, хэзээ ч татвар төлдөггүй Х эсвэл алдагдалтай тайлан гаргагчид байгаа. ШААР ЮМ АА. БИД ХЭНИЙГ СОНГОЧИХОВ ОО?? нөгөө жүжигчин Амараа ЧИ ЮУ ХИЙЧИХЭВ ЭЭ?? гэхдээ нөхөр болон эгч энээ тэрээ нь албан тушаал авсан болохоор дахин тийм асуулт тавихгүй байх л даа
2 | 0 Хариулах
зочин [202.170.80.25] 2017/12/11
Дунд давхарга чинь та нарын газрыг нь зарсан, та нарын хамаатан садан, найзуудын чин барьсан байшинг "зээлээр" авч чадах хүмүүс, мөн та нарын гаалийн татвараас наана цаагуур оруулж ирсэн бараа таваарыг чинь худалдан авах хүмүүс байлаа. Тамын тогооны үлгэрээр өөрсдийн чинь орлого буурна. Тэр үед үлдсэн газраа дахин зарна гэх вий. Дундаж давхарга руу дайрснаас томуудаасаа татвараа яг зөв авбал харин амархан, илүү их мөнгө олно доо.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.117.230] 2017/12/11
Больмоор юмөө. Төлсөн татвар маань доривтой ажил болохгүй хэн нэгний халаасанд ороод байгаа нь утгагүй байна.
4 | 0 Хариулах
emee [122.201.31.21] 2017/12/11
Namchirhah don tussan teneg mini mongol uls svvlinn 4 jild genet iim bolchihoogvi ym thvv. Enhbayr.S.Bayr nariin vees iim bolsong vgvi gehvv. Boroo gouldiig hen achuulj oyu tolgoin gereeg hen vzvelseng sanaach. Nam.nam gehiin omno eh oron.ard tvmniihee erh athgiig harj suraach. Cham thig tenegvvd l MAN.AN.MAHN iig hogjooj eh orniig mini mohooj baina daa.
0 | 1 Хариулах
Зочин [103.57.94.87] 2017/12/11
Арлчтлсан намын суртал ухуулагч битгий үймүүлээд бай та нарын зээлсэн чингэс бонд, самуурай боонд, хятдын юуаны зээл зээл хязгааргүй зээлээр баахан барилга барьж одоо30000 байр нь зарагдахгүй барьсан компани вондоос авсан зээлээ төлж чалахгүй, зам барьсан зээлийг чинь улс төлөх гээд зөвхөн хүүнд ньжилд 50 тэр бүмийг төлж 2018 онд өрөө төлж эхлэх гээд аргагүй ингжэж байгбна мэдэв үү!!!!
0 | 6 Хариулах
Зочин [202.55.191.99] 2017/12/11
12
0 | 0 Хариулах