Байгаль дэлхийн бэлэг Ессентуки рашаан нь таны биеийн дотоод эрхтний үйл ажиллагааг дэмжиж, эрүүл байхад тань туслах гайхалтай ид шидтэй. Эрүүл мэндийн эрдэст ус Ессентуки рашаантай танилцацгаая!
Ессентуки гэж юу вэ?
ОХУ-ын өмнөд хилийн заагт байрших ЕССЕНТУКИ гэдэг нэртэй рашаан сувилалын газар бөгөөд анх 1798онд байгуулагдсан.
1811 онд эрдэст усны цооног нээгдэж 1823 оноос эхлэн эх үүсвэр газраас олборлож, судлаж эхэлсэн байна. Судалгаагаар хүний биед ихээр хэрэгтэй эрдэс бодисууд агуулдагаас гадна эмчилгээнд хэрэглэхэд өндөр үр дүнтэйг мэдэрсэн юм.
Улмаар эрдэст рашаанаа зөвхөн Ессентуки рашаан сувилалыг зорьж ирсэн өвчтөнгүүдэд хэрэглүүлдэг байсанаа олон нийтэд түгээн дэлгэрүүлж нийгмийн эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулах гараагаа эхэлж байжээ.
Рашаан нь үндсэн 2 төрөл байдаг. Үүнд:
Ессентуки №4 рашаан нь эрдэс бодисоор баялаг ба 1литр рашаанд 7.9гр-8.2гр-аас 9.9гр-10гр хэмжээгээр агуулагддаг байна. Мөн энэхүү рашааны гайхалтай эмчилгээний чадвар нь ходоод, 12нугалаа гэдэсний үрэвсэл, бүдүүн гэдэсний үрэвсэл, нойр булчирхай, дотоод эрхтэний бусад өвчнийг эмчлэхэд ашиглагддаг. Дотоод шүүрлийн өвчин эмчлэх болон чихрийн шижингийн цогц эмчилгээнд өргөнөөр хэрэглэдэг байна.
90метрийн гүнээс рашааныг гарган авдаг ба дэлхийн ямар ч рашаан Ессентуки шиг эрүүл мэндийн эмчилгээний зориулалттай ижил бүтэцтэй, амттай рашаан байдаггүй.
Ессентуки №4 рашаан нь кальци, натри, магни зэрэг хүний биед чухал үүрэг гүйцэтгэдэг эрдэс бодис агуулсан байдаг.
Ессентуки №4 рашааныг дараах шинж тэмдэгтэй хүмүүс хэрэглнэ:
Энгийн эрүүл хүн өдөр тутамдаа урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно, харин өвчний шинж тэмдэг хүндээр илэрсэн тохиолдолд эмчийн зааврын дагуу уух нь зүйтэй.
Ессентуки №4 рашааныг хэрхэн өдөр тутамдаа хэрэглэх вэ?
Ессентуки №4 рашаан нь температурын нөлөөгөөр үйлчилгээ нь өөр өөр байдаг.
Хоол идсэний дараагаар хэрэглэх ба өлөн байх үедээ ууж болохгүй. Өдөрт дундажаар биеийн байдлаас хамаарч 650-1200мл хэмжээгээр хэрэглэнэ.
Pepsico компанийн албан ёсны дистрбьютер “Нано Интернэйшнл” ХХК