Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Windows 10-ын шинэ хувилбар гарлаа

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 10 сарын 18
IKON.MN
Зураг зураг

Өнгөрсөн хавраас хөгжүүлэгчдийн хүрээнд туршигдаж эхэлсэн Windows 10 системийн Fall Creators Update хувилбарыг Майкрософт өнөөдрөөс зах зээлд гаргаж байна.

Бүх Windows 10 хэрэглэгчид одоо компьютерийнхаа Widnows Update цэс рүү орж, шинэчлэл хүлээж авахад бэлэн болсон эсэхээ шалгах юм.

Хэрвээ бэлэн болсон байвал шинэ системийг татах ажиллагаа эхлэх ба татаж дуусмагц хэзээ суурилуулахыг асуух болно.

Мөн үүнийг хүлээлгүйгээр Fall Creators Update-ийг Windows 10-ын сайтаас гараар татаж суулгах боломжтой. Сайтад нэвтэрсний дараа “Update now” товчийг дарж эхлүүлнэ. Бас ISO имэж файлуудыг нь татан авч, өөрийн санах байгууламжаас суулгаж болох юм.

Windows 10 Fall Creators Update хувилбар нь хэд хэдэн шинэ боломжийг нэмэхээс гадна дизайны хувьд томоохон өөрчлөлт оруулж байгаа. Гол шинэ боломж нь Windows Mixed Reality бөгөөд өнөөдрөөс худалдаанд гарч байгаа Virtual Reality шинэ өмсдөг төхөөрөмжтэй нийцэж ажилладаг болсон байна.

Бас контактуудыг таскбарт нэмж, Windows 10-ын дизайныг гоёмсог хөдөлгөөний эффектээр баяжуулжээ.

 

Эх сурвалж: The Verge