2018 оны 11 сарын 19
Бүсгүйчүүдийг чимэж, сайхан харагдуулдаг гоёлын нэг нь урт гэзэг юм. Тэгвэл Биомон брэндийн шампунийн нэрэмжит Сайхан урт гэзэгтэй Монгол бүсгүйчүүдийг тодруулах тэмцээн гуравдахь жилдээ амжилттай болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнийг Монос Косметик ХХК нь 2016 оноос эхлэн “Монголын сайхан үстэй бүсгүй” нэртэйгээр 2 жил дараалан зохион байгуулсан билээ. Уламжлалт ёс заншлыг өвлүүлэх, Монгол эмэгтэйн гоо сайхныг тодотгон харуулсан сайхан гэзэгтэй эмэгтэйг алдаршуулах тэмцээний шүүгчээр МҮЭСТО-ны ахмад ажилтан 1993, 1995 онд “Урт гэзэгтэй монгол бүсгүй” хэмээх соёлын ажлыг санаачлан зохион байгуулж байсан Мядагмаа, мастер үсчин Одонгоо, МУГЖ Үенч нар ажиллаж гол шалгуур үзүүлэлтүүдээрээ үсний уртын хэмжээнээс гадна үс арчилгаа, гэзэгний гоёл чимэглэл зэргийг харгалзан үзэж тэмцээний ялагчийг тодруулсанаа уралдааны үеэр хэлж байсан юм.