Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын хамгийн сайхан үстэй эмэгтэйчүүдийг шалгаруулжээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 11 сарын 19
Сурталчилгаа

Бүсгүйчүүдийг чимэж, сайхан харагдуулдаг гоёлын нэг нь урт гэзэг юм. Тэгвэл Биомон брэндийн шампунийн нэрэмжит Сайхан урт гэзэгтэй Монгол бүсгүйчүүдийг тодруулах тэмцээн гуравдахь жилдээ амжилттай болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнийг Монос Косметик ХХК нь 2016 оноос эхлэн “Монголын сайхан үстэй бүсгүй” нэртэйгээр  2 жил дараалан зохион байгуулсан билээ. Уламжлалт ёс заншлыг өвлүүлэх, Монгол эмэгтэйн гоо сайхныг тодотгон харуулсан сайхан гэзэгтэй эмэгтэйг алдаршуулах тэмцээний шүүгчээр МҮЭСТО-ны ахмад ажилтан 1993, 1995 онд “Урт гэзэгтэй монгол бүсгүй” хэмээх соёлын ажлыг  санаачлан зохион байгуулж байсан  Мядагмаа, мастер үсчин Одонгоо, МУГЖ Үенч нар ажиллаж гол шалгуур үзүүлэлтүүдээрээ үсний уртын хэмжээнээс гадна үс арчилгаа, гэзэгний гоёл чимэглэл зэргийг харгалзан үзэж тэмцээний ялагчийг тодруулсанаа уралдааны үеэр хэлж байсан юм.

 

Харин Монос Косметик ХХК, МҮЭСТО нь 3 дахь удаагийн тэмцээнээ хамтран зохион байгуулж “Урт гэзэгтэй монгол бүсгүй-3” уралдааныг шинэлэг хэлбэрээр буюу орчин цагийн тавилтаар тайзны арга хэмжээ болгон зохион байгуулсан бөгөөд 1-р шатны шалгаруулалт 10-р сарын 26-нд, 2-р шатны шалгаруулалт 11-р сарын 11-нд тус тус болсон байна.
“Урт гэзэгтэй монгол бүсгүй” улсын уралдаанд Монгол орны өнцөг булан бүрээс сайхан үстэй бүсгүйчүүд зорин ирж оролцсоноос уралдааны тэргүүн байрт 2 метр 12 см урт гэзэгтэй Ө.Айгүль шалгарчээ. Тэрбээр 2016 онд тус тэмцээнд оролцож байсан бөгөөд БГД-ийн эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспасерийн эрхлэгчээр ажилладаг гэнэ. 

 
 

Тэгвэл уг уралдааны "дэд" байрын шагналтнаар Цэдэвийн Оюун-Эрдэнэ тодорсон байна. Тэрээр Дархан-Уул аймгийн уугуул. 2017 оны “Сайхан үстэй бүсгүй тэмцээний тэргүүн байранд шалгарч байсан бөгөөд алдарт эхийн одонтой ээжүүдийн групээс 2018 онд санаачилсан "miss world mongolia" уралдааны "гоо ээж" шагналт бүсгүй юм.

 

Мөн "Эрүүл сайхан гэзэгтэй монгол эмэгтэй" номинацын эзнээр Баянхонгор аймгийн уугуул, үсчин мэргэжилтэй, Монголын үсчин гоо засалчдын холбооны гишүүн, ЭМА beauty hair салоны үсчин Дамбын Отгонтуул шалгарсан. Мөн ерөнхий ивээн тэтгэгч "Монос Косметик ХХК" компанийн "БИОМОН" брэндийн гурамсан хандтай, чихэр өвсний хандтай, гангын хандтай шампунийн бүтэн жилийн үнэгүй хэрэглээний эрхээр давхар шагнуулсан байна. Тэрээр өөрийн байнгын хэрэглэдэг шампуний эрхээр шагнуулсандаа туйлын их баярлаж байгаагаа тэмцээний үеэр илэрхийлсэн юм.

 
 

Харин "Авъяаслаг, урт гэзэгтэй монгол эмэгтэй" номинацын эзнээр Сүхбаатар аймгийн  Түвшинширээ сумын уугуул Лхамсүрэнгийн Нарангэрэл шалгарчээ. Тэрээр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 75 жилийн ойн медаль, ”Дээлтэй Монгол” арга хэмжээний тэргүүн байр, “Монголын сайхан үстэй бүсгүй-2” наадмын дэд байр, Монгол улсын мянгат малчин, МЭХ-ны алтан сарнай шагнал гэх зэрэг олон шагналын эзэн болж байсан "мянгат малчин" эмэгтэйчүүдийн маань төлөөлөл юм.

 
 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.