Төмөр замын тээврээр тээсэн ачаа 2018 оны эхний 10 сард 21.1 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 2.2 сая хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 2.6 (14.2%) сая тонноор өсөж, зорчигчид 53.7 (2.4%) мянгаар буурсан байна.
Харин энэ оны 10 дугаар сард тээсэн ачаа 2.4 сая тонн, зорчигчид 206.1 мянга 21.1 сая тонн 2.6 мянган тонн болж, өмнөх сараас тээсэн ачаа 139.1 (6.2%) мянган тонн, зорчигчид 11.1 (5.7%) мянган хүнээр өсжээ.
Төмөр замаар 2018 оны эхний 10 сард тээсэн нийт ачаанд:
Төмөр замын тээврийн салбарын орлого 2018 оны эхний 10 сард 504.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 70.1 (16.1% ) тэрбум төгрөгөөр өсжээ.
Агаарын тээврээр тээсэн ачаа 2018 оны эхний 10 сард 2.6 мянган тонн, зорчигчид давхардсан тоогоор 793.8 мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 72.0 (2.8%) тонн, зорчигчид 85.7 (12.1%) мянган хүнээр өссөн байна.
Харин өмнөх сараас тээсэн ачаа 39.8 (15.1%) тонноор өсөж, зорчигчид 5.5 (6.6%) мянган хүнээр бууржээ.
Агаарын тээврээр дотоодод зорчигчид 2018 оны эхний 10 сард 293.1 (36.9%) мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 30.4 (11.6%) мянга, олон улсад зорчигчид 500.7 (63.1%) мянган хүн болж, өмнөх оны мөн үеэс 55.3 (12.4%) мянгаар тус тус өсжээ.
Агаарын тээврийн салбарын орлого 2018 оны эхний 10 сард 343.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.6 (3.2%) тэрбум төгрөгөөр өсжээ.
Харин энэ оны 10 дугаар сард 26.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 10.3 (28.4%) тэрбум төгрөгөөр буурсан байна гэж Үндэсний Статистикийн Хороо мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!