Нийтийн хоолны салбарын орлого 2018 оны эхний 9 сард 273.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 41.2 (17.7%) тэрбум төгрөгөөр өссөн байна.
Үүнд:
Зочид буудлын салбарын орлого 2018 оны эхний 9 сард 125.6 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 9.6 (8.3%) тэрбум төгрөгөөр өслөө.
Үүнд:
Хүлээж авсан зочдын тоо 2018 оны эхний 9 сард 650.3 мянга болж, өмнөх оны мөн үеэс 188.3 (40.8%) мянгаар өссөн байна.
Нэг зочинд ногдох дундаж орлого 2018 оны эхний 9 сард 193.1 мянган төгрөг болж, өмнөх оноос 57.9 (23.1%) мянган төгрөгөөр буурсан тухай Үндэсний Статистикийн Хорооны энэ долоо хоногт мэдээлсэн аравдугаар сарын статистик мэдээлэлд дурджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!