Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Халгайн хандтай, гурвалсан найрлагатай БИОМОН брэндийн шампунь Япон хэрэглэгчдийн талархлыг хүлээжээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 11 сарын 19
Сурталчилгаа
 

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим болон МҮХАҮТ-ын дэргэдэх Монгол-Японы бизнесийн зөвлөл Монголын  томоохон аж ахуй нэгжүүдээс шалгаруулан Япон Улсын Токио хотноо 2018 оны 11 дүгээр сарын 14-16 хооронд зохион байгуулагдах үзэсгэлэнд оролцуулахаар болсон байна. 21 дэх удаагийн “Токио олон улсын үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн -2018”-д  Монос компани шалгаран, өөрсдийн экспортын бараа бүтээгдэхүүнээ олон улсад таниулах боломжийг олгосон байна.

 

Монос компани нь байгалийн гаралтай, органик бүтээгдэхүүнүүдээр тус үзэсгэлэнд оролцсон нь дундаж наслалт өндөртэй, эрүүл мэнддээ онцгойлон анхаардаг Япон хэрэглэгчидийн сонирхолыг ихэд татжээ. Мөн Япон хэрэглэгчидийн санааг зовоодог асуудлын нэг бол үс уналт байдаг учираас органик бүтэцтэй биомон брэндийн  халгайн хандтай буюу гурамсан хандтай шампунь, чихэр өвсний хандтай шампунь болон  гангын хандтай шампунь нь хэрэглэгчидийн талархлыг хүлээгээд байгаа гэнэ.

 

Энэ удаагийн экспод Үндэсний үйлдвэрлэгч Монос Группийн хамт олон азийн зах зээлд онцгойлон зориулсан арьс арчилгааны шинэ төрөл болох адууны тостой цоо шинэ бүтээгдэхүүнийхээ дээжийг Япон хэрэглэгчиддээ танилцуулсан байна. Мөн 100% байгалийн гаралтай, органик бүтээгдэхүүн болох MOIL брэндийн ванны давсаа танилцууллаа. Дашрамд дурдахад “Токио олон улсын үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн”-д олон улсын шалгуурт нийцсэн эрүүл, органик бүтээгдэхүүнүүд л оролцох эрхийг авсан байна. Монгол улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон улсад сурталчилан Эх орныхоо нэрийг өндөрт өргөн ажиллаж байгаа хамт олны төлөөлөл энэхүү үзэсгэлэнд амжилттай оролцоод ирсэн байна.

 
 

 

    

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.