Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

“Үнэ цэнээ тунхагла” Шошгоны дизайны уралдааны шилдгүүд тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 11 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

БОРГИО брэндийн шошгоны дизайны уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Сүүлийн шатны шалгаруулалт бахархал, сюрприз, хүлээлт дүүрэн байлаа.

Хамгийн хүнд албыг шүүгчид маань үүрлээ. Шилдэг гурван байрыг олох гэж тэд гурван цаг шахам шаналсан. Үнэхээр нэг нь нөгөөгөөсөө сайхан, нөгөө нь нэгээсээ сайхан 20 шилдэг бүтээл байсан юм. Эцэст нь брэндинг, шүүгчдийн туршлага, мэдлэг бүх зүйл нийлж байж дараах гурван байр, мөн тусгай хоёр байрыг шалгаруулав.

Гадаадаас ирсэн нэр хүндтэй зочин, брэндингийн гүрү Анна Луканина монгол залуусаар үнэхээр бахадлаа. Ямар гайхалтай дизайнууд, ур чадвартай креаторууд цугласан юм бэ хэмээн тэрээр дахин дахин хэлж байв. Бид дэлхийд ч үзээд алдахаар байна.

Уралдаанд оролцсон дизайнеруудаас "энд ур, оюунаа зориулсан маань нэр төрийн хэрэг байлаа" гэж хэлж байв.Тиймээ 91 жилийн түүхтэй, дэлхийд жагсах Монголын хамгийн ууган брэнд Боргио брэндийн зүгээс чин сэтгэлээсээ талархаж байна. Мөн Франц, Чехэд амьдардаг ч гэсэн сэтгэл гарган оролцсон залуустаа баярлалаа. Тун ч хүчтэй бүтээлүүд байсан шүү.

За ингээд мэргэжлийн шүүгч нарын хэлсэн үнэт зөвлөмжөөр энэ текстээ дуусгая: “Уралдаанд ирсэн бүх бүтээл маш креатив байгаа ч шошго гэдэг зүйл бол худалдааны гол зорилготой бөгөөд брэндийг хамгийн сайн илэрхийлж, илүү ба дутуу зүйлгүйгээр бүх өгөгдлийг тодосгосон зүйл юм шүү”.

БОРГИО энэ бол зүгээр нэг ШАР АЙРАГ биш, энэ бол ҮНЭ ЦЭНЭ

1-р байр: Уралдааны бүх шаардлагыг хамгийн сайн хангаж, даалгаврын дагуу ажилласан гэдгээрээ тэргүүн байрыг эзэллээ. Бүтээлийн эзэн бол А.Мөнхдөл

Зураг дээр дарж ТОМООР үзэх боломжтой.

2-р байр: Монгол хээн дээр нэлээд чамбай ажиллаж, Боргио гэдэг билэг тэмдэг гаргасан байсан. Бүтээлийн эзэн бол Ц.Дорж

3-р байр: Илүү орчин үеийн, трэндлэг болж чадсан. Мөн Боргио гэдэг бичиглэлийг хамгийн сайн гаргасан гэж шүүгчид маань дуу нэгтэй зөвшөөрч байлаа. Бас тэрээр Боргио гэдэг усан хээг бүтээжээ. Бүтээлийн эзэн бол Б.Отгонбадрах

Тусгай байр: Боргио брэндийн нэрийн үндсэн бичиглэлийг хамгийн ойлгомжтой, тод харагдуулж, орчин цагийн дизайны чиг хандлагатай уялдуулсан. Мөн Монголын далбаан үндсэн 3 өнгийг шигтгэн оруулж Монголын бахархалт брэнд гэдгийг илэрхийлжээ. Бүтээлийн эзэн бол С.Цэнгүүн

Тусгай байр: Нэг сар судалгаа хийж, гурван маркетер мөн гурван дизайнерийн ажилласан бүтээл. Аппликэйшнээр уншуулахад Боргио брэндийн тухай баримтат кино явж эхэлнэ. Ямар их хөдөлмөр, бүтээлч хандлага гаргасан байсан гээч. Бүтээлийн эзэн бол О.Мөнхбаяр

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.