Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

БАРИМТ: Б.Хурцын ЖДҮХСангаас зээл авсан компанийн хувьцаа эзэмшигчидтэй танилцана уу

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ikon.mn Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан төрийн хариуцлагатай албан тушаалтан, аснуудын мэдээллийг хүргэсээр байна.  

Тагнуулийн Ерөнхий Газрын дарга асан Б.Хурц Авлигатай Тэмцэх Газарт гаргаж өгдөг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 30 ба 100 хувь эзэмшдэг гэж мэдүүлсэн “Гранд Степп” ХХК 2018 онд ЖДҮХС-гаас зээл авсан тухай бид мэдээлж байсан.  

Б.Хурцын хувь эзэмшдэг “Гранд Степп” ХХК нь тус сангаас 1.5 тэрбум төгрөгийн зээл авсан баримт нь шилэн дансанд мэдээлэгджээ. 

Тус компанийн эрхэлдэг үйл ажиллагаа бөгөөд бусад эзэмшигчийн тухай мэдээллийг бид үргэлжлүүлэн хүргэе. 

“Гранд Степп” ХХК нь МИАТ-ын онгоцнуудад тараагддаг “Хөөрөх цэг” сэтгүүлийг эрхлэн гаргадаг компани болохыг хэвлэлүүд дурдаж байжээ. 

Харин тус компанийг Б.Хурцын эхнэрээс гадна Нэйшнл ньюс корпорэйшн хамтран эзэмшиж байна. 

Тэгвэл Нэйшнл ньюс корпорэйшн нь Bloomberg Mongolia, "Засгийн газрын мэдээ" сонин зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудын толгой компани юм. Мөн тус компани дэлхийд нэр хүндтэй Financial Times, The New York Times зэрэг хэвлэлийн Монгол дахь эрхийг давхар эзэмшдэг билээ. 

Баримт 1, “Гранд Степп” ХХК-г ЖДҮХС-гаас авсан зээлийн баримт, эх сурвалж: Шилэн данс

(Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой)

 

Баримт 2, Б.Хурцын хөрөнгө орлогын мэдүүлэг, эх сурвалж: Авлигатай Тэмцэх газар

(Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой)

 

Баримт 3, “Гранд Степп” ХХК-ийн эзэмшил, эх сурвалж: Улсын Бүртгэлийн Ерөнхий газар

(Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой)

 

Нэйшнл ньюс корпорэйшний гүйцэтгэх захирлаар Э.Долгион ажиллаж байна.  Нэйшнл ньюс корпорэйшнийг хэн эзэмшдгийг ЭНД дарж үзэх боломжтой. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.