АПУ ХК-ийн 2016 оны санхүүгийн тайлан ил боллоо.
Компани өнгөрсөн онд 208 тэрбум төгрөгийн борлуулалт хийж 2.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оноос 1 хувиар буурсан хэдий ч ашиг өмнөх оноос 3.7 дахин буурсан шалтгаан нь гадаад валютын ханшийн зөрүүнээс 26.5 тэрбумын алдагдал хүлээсэнтэй холбоотой.
2015 онд орлогын татварт нийтдээ 6.3 тэрбум төгрөгийг төлсөн бол энэ онд 874 сая төгрөг төлжээ.
Валютын зээлтэй компаниудад ханшийн хөөрөгдөл ямар хүнд тусч буйн нэгэн жишээ.
Компаний санхүүгийн тайлантай ЭНД дарж танилцах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!