• 6 сарын 11, Лхагва
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг нээлтээ хийлээ

ikon.mn
2016 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн нээлт өнөөдөр боллоо.

Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг нь Монгол Улсын Засгийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 68 дугаар тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шинээр байгуулагдаж, үйл ажиллагаа эхэлж байна.

Тус эмнэлэг нь Шүүх, прокурор, цагдаа, хилийн цэрэг, гааль, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн, чөлөөнд гарсан ахмадууд зэрэг нийт 130 гаруй мянган хүнд эрүүл мэндийн тусламжийг, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 110 мянга орчим иргэнд мэс заслын тусламжийг үзүүлнэ.

Өнөөдрийн байдлаар эмнэлгийн амбулаторит үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн 21, оношлогооны 13 кабинетыг стандартын шаардлагад нийцүүлэн байгуулж, эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааг Монгол Улсын стандарт “Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа” MNS 5095:2013 стандартын дагуу явуулахаар бэлэн болжээ.

Тус эмнэлэг нь бүрэн хүчин чадлаар ажиллахдаа жилд дунджаар 7,500-8,000 үйлчлүүлэгчийг төрөлжсөн мэргэжлээр (дотор, мэдрэл, мэс засал, гэмтэл, эмэгтэйчүүд, хавдар) хэвтүүлэн эмчилж, 2,000-2,500 хүнд мэс заслын тусламж үзүүлж, амбулаторийн үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн 21 кабинет, оношлогооны 13 кабинет, нэгдсэн лабораториор хоногт дундажаар 300 орчим хүнд, жилд 100,000 орчим хүнд тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай байна.

Эмнэлгийн нэг онцлог нь урьдчилан сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үйлчлэх хүрээний хот хөдөөгийн бүх хэсэг нэгжүүдэд хүргэж ажиллана.

  •  Орчин үеийн оношлогооны дэвшилтэт технологи болох 128 зүслэгийн компьютер томографын аппарат \СТ\ зэрэг аппаратуудыг оношлогоонд нэвтрүүлснээр хүн ам чанартай оношлогоог хийлгэх боломж бүрдэж, зөвхөн энэ төрлийн оношлогоог хийлгэхээр гадаад орон руу явах тохиолдлыг бууруулж, гадагшаа урсаж байгаа валютын урсгалыг сааруулахад тодорхой хувь нэмэр оруулна. 
  • Засгийн газрын тогтоолоор хүлээсэн тодорхой чиг үүрэгтэй боловч эрүүл мэндийн байгууллагын хувьд эрүүл мэндийн салбарт, тэр дундаа нийслэлийн хүн амд дутагдалтай зарим тусламжийг үзүүлж, тодорхой хувь нэмэр оруулж ажиллана. 
  • Тус эмнэлэг нь спорт заал, хурлын томоохон заалтай гэдгээрээ бас онцлог юм.
  • 2017 оны 3 дугаар улирлаас эмнэлгийн Б блок буюу хэвтүүлэн эмчлэх стационарийг ашиглалтанд оруулснаар дотор, мэдрэл, хүүхэд, сэргээн засах-уламжлалт, ерөнхий болон гэмтлийн мэс засал, яаралтай тусламж болон эрчимт эмчилгээний тусламжийг үзүүлж, эмнэлэг бүрэн хүчин чадлаар ажиллана.
 
 
 
 
 
 

 

Эх сурвалж: ХЗДХЯ 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Эмнэлгийн хамт олноос [103.10.23.193] 2017/1/1
Эмнэлэг маань төрийн тусгай албан хаагчдад үйлчлэхээс гадна, тэдний гэр бүл, ахмадууд, мөн Чингэлтэй дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх болно. ХҮҮХДИЙН 20 ортой тасаг нээгдэж байгаа, Гэмтлийн түргэн тусламжийн хэсэг бас байгаа зэргээрээ ЭРҮҮЛ МЭНДИЙН салбарын хүнд хэсгүүдийн ачааллыг үүрэлцэх болноо. Та бүхэн үр дүн гартал түр хүлээнэ үү. Ямар ч байсан энэ барилга оффис биш буцаад эмнэлэг болж байгаа нь хамгийн чухал юм шүү.
2 | 0 Хариулах
Turiin alban haagch [122.201.31.90] 2017/2/1
Emneleg buutsaad neegdsend bayrtai bn sain ajillarai. Amjilt!
0 | 0 Хариулах
Эрка [202.9.42.218] 2016/12/30
Манайх шиг цөөхөн хүн амтай улсын хувьд оновчтой шийдэл биш цэргийн эмнэлэгтээ хамт байх нь хамгийн зөв хувидбар байсан юм. Үүний цаана дэлхий нийтэд муугаа мэдрүүлсэн тотилятор дарангуйлагч системийн үнэр хурц ханхалж байна даа.
0 | 1 Хариулах
Зочин [202.21.106.123] 2016/12/29
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ байр чинь арай хоосон сул хэвтэж байгаагүй биз дээ. Нэгдүгээр эмнэлгийн хэсэг тасаг ороод ажиллах гэж байсныг нь Нямдорж гай хөөцөлдөж ийм шийдвэр гаргасан биз дээ. Ард түмэнд хэрэгтэй л эмнэлэг байх хэрэгтэй байна шүү..Улс төр, намуудын тоглоом болчих юмаа..
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.123] 2016/12/29
Энэ Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг цэргийн эмнэлэг болохоор нь Цэргийн төв эмнэлэгтэй нийлүүлсэн нь маш зөв байсан шүү дээ. Цэргийн эмнэлэг, цэргийн дарга удирдлагатай хүмүүс чинь БХЯ-даа л харпяалагдаж байвал зөв шүү дээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.123] 2016/12/29
Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг нь хуучин олон янзын нэртэй, үе дамжсан хэрүүл тэмцэлтэй, бусармаг явдал ихтэй хэцүү л удирдлагатай газар байсан даа. Одоо шинэ дарга Баттөр нь өөр шинэлэг арга барилаар ажиллах байлгүй дээ харж л байя...
0 | 0 Хариулах
Зочин [202.21.106.123] 2016/12/29
Тэмүүжингээс ч нэг их болоогүй байхаа хө. Тус эмнэлгийн хуучин муухай удирдлага, дарганцар авгай хүүхнүүдийн ажиллагаанаас их хамааралтай байсан шүү. Одоо энэ шинэ дарга Баттөр нь өөрийн арга барилтай сайн л ажиллах хэрэгтэй дээ...
0 | 0 Хариулах
Жамбаа [202.9.41.102] 2016/12/28
Тэмүүжин гэж өөртэй ахдсан нэртэй [хориотой үг] бүх юмыг самарсан одоо л нэг зөв замаар явж байн даа ажлын амжилт
2 | 0 Хариулах
зочин [43.242.242.59] 2016/12/28
хэрүүлтэй уруултай хоосон хэвтэж байхаар энэ нь дээр байлгүй дээ.
0 | 0 Хариулах
Зочин [202.21.119.98] 2016/12/28
Ta buhendee amjilt husej baina. TTAHNEmnelgiin hamt olon maani mundag shuu. Hundetgesen, Ganbaatar.J
1 | 0 Хариулах
Зочин [150.129.143.143] 2016/12/28
Тэмүүжин сайд байхадаа шорон болгодог эмнэлэг мөн үү дотор нь эмнэлгийн төхөөрөмж эвдэрээд ашиглах боломжгүй болсон гээд байсан юу болсон 4-5 жил болж ашиглалтанд орсон яамай даа Төрийн залгамж чанарыг будиллуулсан нөхөдүүдэд арга хэмжээ авсан уу зүгээр сонгогдоогүй нь арга хэмжээ болж таарсан уу естой холион бантан манай төрийн байж байгаа байдал ийм л байна
3 | 0 Хариулах
Зочин [202.179.29.230] 2016/12/28
darga nariinhaa bogsiig dolooj irged ruugee buudaj chadah humuust zoriulsan emneleg geed nerleech
2 | 8 Хариулах
Зочин [202.21.106.123] 2016/12/29
Ягүнэн ха ха. Үүний оронд тэр хүрэлцэхгүй байгаа хүүхдийн эмнэлэг, төрөхөө байгуулах нь яасан юм болдоо.
0 | 0 Хариулах
Turiin alba haagch [122.201.31.90] 2017/2/1
Ichihgui bol chinii ar ger hamaatan dund Шүүх, прокурор, цагдаа, хилийн цэрэг, гааль, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүхийн шинжилгээний байгууллагiin hun bgaa daa!!! Ene chin ulsiin emnelegt oocher uusgedeg baga hesgiig ch gesen baihgui bolgono gsn ug!!!
1 | 0 Хариулах